Алдартай загварын шүүмжлэгчид өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ?

Зөвхөн алдартай сэтгүүлийн редакторууд болон загварын сэтгүүлчид л өдөр бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй дэлхийн хувцас загварын хувьсалтай хөл нийлүүлэн алхаж чаддаг. Заримдаа бүр тэд өөрсдөө ч загвараас түрүүлж алхах нь бий. Ингээд дэлхийн хамгийн алдартай загварын шүүмжлэгчид хэрхэн хувцасладаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Алдартай загварын шүүмжлэгчид өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Сьюзи Менкес

Зураг дээрх инээмсэглэж буй эмэгтэй бол өдгөө 75 настай Сьюзи Менкес бөгөөд тэрбээр Их Британийн хамгийн нөлөө бүхий загварын шүүмжлэгч юм. Хэдэн жилийн өмнө Сьюзи “International Herald Tribune” сэтгүүлийн редактораар ажиллаж байсан ба одоо “Vogue International” сэтгүүлийн редактор  болжээ. Гэхдээ энэхүү өндөр албан тушаалтай бүсгүйг загварын мэдрэмжтэй эсэхэд нь олон хүмүүс эргэлздэг аж.

Сьюзи Менкес

2 Анна Делло Руссо

Японы “Vogue” сэтгүүлийн зөвлөх, чөлөөт сэтгүүлч Анна Делло Руссо өөрийгөө өмсөж буй хувцсаараа хэрхэн илэрхийлэхээ маш сайн мэддэг нэгэн. Учир нь тэрбээр тэсрэлттэй хэрнээ олны нүдийг хужирлахаар дэгжин хувцаслаж чаддаг юм. Мөн энэ бүсгүй загвар зохион бүтээгчдийн онцгой бүтээлүүдийг цуглуулах хоббитой ажээ.

Анна Делло Руссо

3 Линн Йегер

Линн Йегер бол хамгийн хатуу, тун нөлөө бүхий загварын сэтгүүлч юм. Тэрбээр “Vogue” сэтгүүлд өгүүлэл бичихийн сацуу "Vogue.com"-ын редактораар ажилладаг байна. Түүнчлэн энэ эмэгтэй олны дундаас хэрхэн онцгойрч харагдахаа сайн мэддэг юм.

Линн Йегер

4 Грейс Коддингтон

Залуудаа загвар өмсөгчөөр ажилладаг байсан энэ цоглог үстэй эмэгтэй бол Америкийн “Vogue” сэтгүүлийн бүтээлч захирал юм. Одоо 78 настай тэрбээр өөрийн өнгө төрхийг этгээд маягийн хувцаслалтаар илэрхийлэх дуртай байдаг.

Грейс Коддингтон

5 Мирослава Дума

Мирослава Дума бол Оросын хувцас загварын салбарын хамгийн алдартай хүмүүсийн нэг бөгөөд түүний хээнцэр, тансаг хэв маягт бүх охид атаархдаг гэхэд хилсдэхгүй. Мөн тэрбээр “Harper’s Bazaar” сэтгүүлд загварын тоймч хийдэг байсан ба одоо өөрийн “Buro 24/7” цахим хуудасны захирлаар ажилладаг юм.

Мирослава Дума

6 Эммануэль Альт

Эммануэль Альт нь Францын “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор бөгөөд тэрбээр үргэлж өмдтэй хослол юм уу, даашинз өмсдөг. Учир нь түүнд донжтой, классик загварын даруухан өнгийн хувцаснууд таалагддаг аж.

Эммануэль Альт

7 Кристин Сентенера

Кристин Сентенера нь Австралийн “Harper’s Bazaar” сэтгүүлийн редактор байсан бөгөөд одоо Австралийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактораар ажилладаг. Түүнчлэн хэзээд дэгжин, сайхан харагддаг энэ бүсгүйн хувцаслалтыг хэн ч шүүмжилж чаддаггүй гэнэ шүү.

Кристин Сентенера

8 Карин Ройтфельд

Карин нэгэн цагт Францын “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч тэрбээр өнөөг хүртэл загварын салбарын нөлөө бүхий нэр хүндтэй, дэгжин хатагтай хэвээр байгаа юм. Одоо энэ бүсгүй өөрийн “CR Fashion Book” хэмээх сэтгүүлийнхээ ерөнхий редактораар нь ажиллаж байна.

Карин Ройтфельд

9 Анна Винтур

Анна 1988 оноос хойш Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байна. Товхондоо тэр бол загварын ертөнцийн амьд домог юм. Хэзээд ч хээнцэр байж чаддаг энэ бүсгүй дэлхийн загварын салбарын хамгийн нөлөө бүхий хатагтай нарын нэг билээ.

Анна Винтур

10 Анжелика Ченг

Анжелика Ченг бол Хятадын “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор юм. Хэдийгээр Ченг тийм ч их алдар нэртэй биш ч түүнийг салбарынхан нь маш донжтой нэгэн хэмээн үздэг.

Анжелика Ченг

11 Керри Пиери

“Harper’s Bazaar” сэтгүүлийн редактор Керри нь харьцангуй энгийн хувцасладаг ч үргэлж загварлаг харагдаж чаддаг. Та түүний инстаграм хуудаснаас маш олон донжтой зургуудыг нь харж болно шүү.

Керри Пиери

12 Жулия Сарр-Жамуа

Францын “Vogue” сэтгүүлийн загварын редакторыг олны дундаас ялгаж харахад нэг их хэцүү биш ээ. Учир нь тод өнгийн хувцас, буржгар хар үс нь түүнийг бүрэн тодорхойлж чаддаг юм.

Жулия Сарр-Жамуа

13 Кейт Ланфер

Кейт Ланфер нь Австралийн “Vogue”, “Harper’s Bazaar” болон Америкийн “Elle” сэтгүүлд ажиллаж байжээ. Мөн “Maxim” сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалыг хашиж байсан юм. Харин саяхнаас “Marie Claire” сэтгүүлийн бүтээлч редактор болсон байна. Тэрбээр эрэгтэй болон эмэгтэй хувцасны өнгө төрхийг төгс хослуулж чаддаг ба үргэлж бусдаас ялгарахуйц дэгжин харагддаг юм.

Кейт Ланфер

14 Жованна Батталья

Жованна Батталья бол Японы “Vogue” сэтгүүлийн редактор юм. Тэрбээр тод өнгө, хээ угалз, арьсан эдлэлийг төгс хослуулан өмсөж чаддаг ба ирвэсний хээтэй төрөл бүрийн хувцсанд маш их дуртай гэнэ.

Жованна Батталья

15 Гленда Бэйли

Хэрвээ та “Harper’s Bazaar” сэтгүүлийн ерөнхий редактор Гленда Бейлийн инстаграм хуудсаар зочилбол түүнийг хар өнгийн монотон хувцас өмсөх дуртай гэж бодох байх. Гэхдээ бодит амьдрал дээр тэрбээр хамаагүй галзуу хувцасны сонголттой эмэгтэй юм.

Гленда Бэйли

16 Алекса Чанг

Британийн “Vogue” сэтгүүлийн редактор өөрийн загварын мэдлэг дээрээ тулгуурлан хувцсаа зохицуулж өмсдөг. Мөн түүний хувцаслалт бүрээс гуалиг бие, байгалийн гоо үзэсгэлэн харагддаг юм.

Алекса Чанг

Оросын загварын мэргэжилтнүүд

Оросын хамгийн алдартай хувцас загварын мэргэжилтнүүд болох Вячеслав Зайцев, Эвелин Хромченко болон Александр Васильев нар нь загварын салбартаа маш нэр хүндтэй эрхмүүд билээ.

Оросын загварын мэргэжилтнүүд

9
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()