Хосуудын харилцаанд сайнаар нөлөөлдөг хардалтын төрлүүд

Эрчүүд үзэсгэлэнтэй, анхаарал татам эмэгтэйтэй хамт байхдаа өөрийг нь араар тавих вий хэмээн эмээдэг бол эмэгтэйчүүд нийгэмд амжилттай яваа нөхөр, найз залуугаа сэм сэмхэн хардах нь бий. Үүнтэй холбоотойгоор эрдэмтэд хүнд 4 төрлийн хардалт байдаг болохыг тогтоосон  бөгөөд бид хайр дурлалын харилцаанд орсон үедээ тэдгээрийг бүгдийг нь мэдэрдэг байна. Харин тэрхүү төрлүүдээс 2 нь хосуудын харилцаанд сайн нөлөөтэй гэнэ.

Хосуудын харилцаанд сайнаар нөлөөлдөг хардалтын төрлүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Реактив - Сайн нөлөөтэй

Реактив төрлийн хардалтыг ойлгоход их амархан. Жишээлбэл, эхнэр/нөхрөө үдэшлэг дээр эсрэг хүйстнийхээ хэн нэгэнтэй шивнэлдэн инээхийг харсан хүнд сөрөг бодлууд төрж, эцэст нь бие биеэ хардаж эхэлдэг байна. Гэхдээ реактив хардалт нь бодит байдлаас үүдэж бий болдог бөгөөд харилцаагаа хүндэтгэдэг хүмүүст л ийм хардалт төрдөг аж.

Реактив - Сайн нөлөөтэй

2 Айдас, түгшүүртэй хардалт - Сайн нөлөөтэй

Энэхүү хардалт нь ирээдүйтэй холбоотой байдаг. Жишээлбэл, хосууд хэзээ нэгэн цагт араар тавилттай нүүр тулгарахвий хэмээн айж бие биеэ хардаж эхэлдэг аж.

Мөн уг хардалт нь хүний дотоод сэтгэлийн зовнилоос үүдэлтэй байдаг. Энгийнээр бол өөртөө болон хоорондын харилцаандаа итгэлгүй байгаагаас болж ийм хардалт төрдөг юм. 

Айдас, түгшүүртэй хардалт - Сайн нөлөөтэй

3 Сэрэмжилсэн - Муу нөлөөтэй

Хосын харилцаанд тулгардаг хамгийн классик хардалт бол сэрэмжилсэн хардалт юм. Энэ тохиолдолд хардаж байгаа нэгэн нөгөө хүнээ өөрийг нь араар тавихаас сэргийлж, хардаагүй мэт дүр үзүүлдэг аж. Тухайлбал, нөхөр нь өөр эрчүүдтэй танилцана хэмээн айж эхнэрээ үдэшлэгт явахыг хориглоно. Харин эхнэр нь нөхрөө ажлаа тарангуутаа шууд гэртээ ирэхийг хүснэ. Эс тэгвээс өөр эмэгтэйтэй уулзаад явчихна гэж айна.

Гэхдээ уг сэрэмжилсэн хардалт нь хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй. Учир нь хэн нэгнийг хянаж, хорих болгонд зөрүүдэлмээр санагддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл хардсан нэгний бодол биеллээ олдог жамтай юм.

Сэрэмжилсэн - Муу нөлөөтэй

4 Ретроактив - Муу нөлөөтэй

Нэг нэгнийхээ өнгөрснийг сөхөж хардах нь хамгийн эрүүл бус үйлдэл юм. Мөн ихэнх хүмүүс их бага хэмжээгээр ийм төрлийн хардалтыг сэтгэлдээ тээж байдаг ба тэд хайртай хүнээ өмнө нь ямар хүмүүстэй дотно харилцаанд орж байсан зэргийг сонсоод урам хугарч хардах нь түгээмэл байдаг аж. Гэхдээ удаан хугацааны турш энэ хардалт үргэлжилбэл сэтгэцэд сөргөөр нөлөөлж, хачин үйлдлүүд гаргаж эхэлдэг. Тухайлбал, нөхөр/эхнэрийнхээ өмнөх найз охин, залуутайгаа хамт авахуулж байсан зургийг нь байн байн харах гэх мэт.

Түүнчлэн өнгөрсний тухай бодож, хардах, харамсах сэтгэгдэл төрөх нь ердөө л хүний өөртөө сэтгэл дундуур байдагтай холбоотой. Тиймээс өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх ёстойг санаарай.

Ретроактив - Муу нөлөөтэй

Хосуудын харилцаанд ямар төрлийн хардалт байх нь аюулгүй вэ?

Бүх л төрлийн хардалт хосуудын харилцаанд сэв суулгах талтай байдаг. Гэхдээ судлаачид 114 хос дээр судалгаа хийсний үндсэн дээр доорх дүгнэлтэд хүрчээ.

  • 2 дахь төрлийн хардалт буюу ирээдүйдээ санаа зовсноос болж бие биеэ хардах нь хосын харилцаанд сайнаар нөлөөлж болдог. Учир нь тэд ирээдүйд харилцаагаа авч үлдэхийн тулд илүү их хичээдэг байна.
  • Реактив төрлийн хардалттай хосууд ч мөн адил харилцаагаа авч үлдэхийн тулд олон талаар хичээж эхэлдэг. Гэхдээ эрчүүд хэнтэй ч хамаагүй сээтэн хаяж харьцах нь бий. Тиймээс харилцаагаа сүйрүүлэхгүйн тулд энэ төрлийн хардалтыг тэсэх хэрэгтэй юм.
  • Мөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүйснийхэнд реактив хардалт сайнаар нөлөөлж болдог. Учир нь ингэж хардах үед нөгөө хүн чинь таныг өөрт нь хэр их хайртайг мэдэж авдаг юм. Гэхдээ зөвхөн багахан хэмжээний хардалтын дараа аль аль нь харилцаагаа сайжруулахын төлөө тэмцэж байх үед л ийм зүйл тохиолддог гэдийг санаарай.

Бусдаар бол хардалт удаан хугацаагаар үргэлжилбэл та айдсаасаа ангижрахын тулд сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Учир нь асуудлын шалтгааныг хайртай хүнээсээ бус өөрөөсөө хайж олох нь чухал юм.

Хосуудын харилцаанд ямар төрлийн хардалт байх нь аюулгүй вэ?

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()