Хүчирхэг эмэгтэйчүүдийн дүрийг "Барби" хүүхэлдэйнд мөнхөлжээ

"Barbie" компани саяхан 8000 ээжээс өөрсдийн үйлдвэрлэдэг хүүхэлдэйг нь худалдаж авах эсэхийг асуусан судалгаа явуулахад ээжүүдийн 86 хувь нь "охиндоо зориулж худалдаж авах талаар эргэлзэж байна" гэж хариулжээ. Тиймээс компани 17 шинэ хүүхэлдэйг бүтээхээр шийдсэн бөгөөд тэдгээр нь орчин үеийн хамгийн нөлөө бүхий, авьяаслаг, алдартай эмэгтэйчүүдийг дуурайлгаж хийснээрээ онцлог юм байна. Ингээд та бүхэнд тэдгээр хүүхэлдэйнүүдийг толилуулж байна.

Хүчирхэг эмэгтэйчүүдийн дүрийг "Барби" хүүхэлдэйнд мөнхөлжээ

1 Амели Эрхарт (Amelia Earhart)

Амели Эрхарт нь ганцаараа Атлантын далай дээгүүр туулсан эмэгтэй нисгэгч юм.

Амели Эрхарт (Amelia Earhart)

2 Мартина Войцеховская (Martyna Wojciechowska)

Мартина Войцеховская нь Польшийн сэтгүүлч бөгөөд тэрбээр "7 өндөрлөг" буюу дэлхийн хамгийн өндөр 7 оргил дээр гарч чадсан цөөн хэдэн хүний нэг аж.

Мартина Войцеховская (Martyna Wojciechowska)

3 Пэтти Женкинс (Patty Jenkins)

Кино найруулагч Пэтти Женкинс нь "Monster", "Wonder Woman" зэрэг кинонуудыг найруулсанаараа нэрд гарчээ.

Пэтти Женкинс (Patty Jenkins)

4 Фрида Кало (Frida Kahlo)

Фрида Кало нь Мексикийн зураач юм. Фрида Мексикийн баялаг өв соёлыг хурц тод өнгөөр реализм, символизм, сюрреализм зэргийн аль алиныг ашиглан зурдаг байжээ. Тэрбээр Латин Америкаас анх удаа алдарт Луврын музейд үзэсгэлэнгээ гаргасан уран бүтээлч юм.

Фрида Кало (Frida Kahlo)

5 Катерин Жонсон (Katherine Johnson)

Катерин Жонсон нь математикч байсан бөгөөд тэрбээр НАСА-ийн анхны амжилттай болсон сансрын нислэгийн тооцооллыг гаргасан юм.

Катерин Жонсон (Katherine Johnson)

6 Ава ДеВернай (Ava DuVernay)

Ава ДеВернай нь Алтан Бөмбөрцөг, Оскарт нэр дэвшсэн анхны эмэгтэй кино найруулагч аж.

Ава ДеВернай (Ava DuVernay)

7 Хелена Дарроз (Helene Darroze)

Лондон, Парис, Москва зэрэг хотуудад томоохон ресторан ажиллуулдаг ахлах тогооч Хелена Дарроз нь хоёр ч удаа хоолны ертөнцийн хамгийн том шагнал болох Мечилины одыг хүртсэн байна.

Хелена Дарроз (Helene Darroze)

8 Эшли Грэхам (Ashley Graham)

Эшли Грэхам нь дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн анхны "Плас" хэмжээтэй загвар өмсөгч юм

Эшли Грэхам (Ashley Graham)

9 Юан Юан Тан (Yuan Yuan Tan)

Юан Юан Тан нь Хятадын №1 балетчин гэж тооцогддог.

Юан Юан Тан (Yuan Yuan Tan)

10 Сара Гама (Sara Gama)

Сара Гама нь Италийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгийн тамирчин юм.

Сара Гама (Sara Gama)

11 Лэйла Пидэяаш (Leyla Piedayesh)

Иран гаралтай Германы загвар зохион бүтээгч Лэйла Пидэяаш нь Европын загварын ертөнцөд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг аж.

Лэйла Пидэяаш (Leyla Piedayesh)

12 Ибтихаж Мухаммад (Ibtihaj Muhammad)

Ибтихаж Мухаммад нь Олимпийн медал хүртсэн анхны лалын шашинтай Америк тамирчин.

Ибтихаж Мухаммад (Ibtihaj Muhammad)

13 Шиаотун Гуан (Xiaotong Guan)

Шиаотун Гуан нь хятадын хамгийн алдартай кино жүжигчдийн нэг юм.

Шиаотун Гуан (Xiaotong Guan)

14 Клой Ким (Chloe Kim)

Клой Ким нь Олимпийн снөүбордын төрлөөр алтан медал авсан хамгийн залуу тамирчин аж.

Клой Ким (Chloe Kim)

15 Гэбби Дуглас (Gabby Douglas)

АНУ-ын гимнастикийн тамирчин Гэбби Дуглас нь төрөлдөө хамгийн олон алтан медал хүртсэн тамирчинд тооцогддог.

Гэбби Дуглас (Gabby Douglas)

16 Хуй Руочи (Hui Ruoqi)

Хятадын волейболын үндэсний шигшээ багийн тоглогч асан Хуй Руочи нь дэлхийн шилдэгт тооцогддог байжээ.

Хуй Руочи (Hui Ruoqi)

17 Никола Адамс (Nicola Adams)

Никола Абамс Обе нь анхны Олимпийн боксын аварга болсон эмэгтэй юм.

Никола Адамс (Nicola Adams)

24
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()