Хорон санаатны дүрийн ард нуугдсан халуухан 10 жүжигчин

Мэргэжлийн, чадварлаг нүүр хувиргагчид хэнийг ч, яаж ч өөрчилж чаддаг. Ялангуяа дэлгэцийн бүтээлүүд дээр тэдний авьяас нүдэн дээр илт тодрон харагддаг шүү дээ. Тиймдээ ч зарим аймшигтай дүрүүд бидэнд яг л бодит юм шиг санагдах нь бий. Тэгвэл алдартай кинонуудын олны дургүйг хүргэдэг, эсрэг талын дүрүүдэд ямар жүжигчид тоглосон байдгийг хамтдаа сонирхоцгооё.

Хорон санаатны дүрийн ард нуугдсан халуухан 10 жүжигчин
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

10 Иван Реон - "Game of Thrones"

"Game of Thrones" киноны хамгийн муухай сөрөг дүр бол Рамси Болтон гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз ээ. Учир нь түүний тоглосон хэсэг бүр үзэгчдийн дургүйцлийг хүргэж чаддаг юм. Гэтэл бодит амьдрал дээр Иван Реон тун даруухан нэгэн бөгөөд ямар дүрд тоглож байгаагаа маш сайн мэддэг ажээ. Тэрбээр зэрлэгээр амиа алдаж буй хэсэгт ч гайхалтай хувирч чадсан юм.

Иван Реон - "Game of Thrones"

9 Йонас Дасслер - "Алтан бээлий" (Der goldene handschuh)

23 настай жүжигчин залуу 1970-аад оны үеийн гаж донтон Фриц Хонкийн дүрд маш сайн тоглож чадсан юм. Нүүр хувиргагчид үзэсгэлэнтэй залууг дунд эргэм насны гаж донтон болгож гайхалтайгаар өөрчилсөн бол Йонас дүрдээ маш сайн хувирсан билээ. Тиймдээ ч Германы кино урлагийн наадмаар уг кино хамгийн шилдэг нүүр хувиргалттай киногоор шалгарч байжээ.

Йонас Дасслер - "Алтан бээлий" (Der goldene handschuh)

8 Гарри Ллойд - "Game of Thrones"

"Game of Thrones"-ын Визериса Таргариенад олон хүмүүс дургүй байсан билээ. Мөн тэрбээр эрх мэдлийн төлөө маш аймшигтай алхмуудыг хийж байсан нь энэхүү дүрийг сөрөг болгоход нөлөөлсөн аж. Гэхдээ бодит байдал дээр Гарри Ллойд үнэхээр дажгүй залуу гэнэ шүү.

Гарри Ллойд - "Game of Thrones"

7 Нил Патрик Харрис — "Lemony Snicket's A Series of Unfortunate Events"

Нил Патрик нь Граф Олафын адилаар бүх л дүрд гайхалтай хувирч чаддаг бололтой.

Тэрбээр нүүр будагчдын тусламжтайгаар танигдахын аргагүйгээр өөрчлөгдөж, Бодлерын гэр бүлийг сүрдүүлж буй аймшигтай гэмт хэрэгтний дүрд тоглож байсныг хүн бүр мэдэх биз ээ.

Нил Патрик Харрис — "Lemony Snicket's A Series of Unfortunate Events"

6 Билл Скарсгорд - "It"

Залуухан жүжигчин Билл нь өөрийн Пеннивайз дүрийнхээ тусламжтайгаар кино ертөнцөд хөл тавьсан гэхэд хилсдэхгүй. Энэхүү кинонд та түүнийг таних боломжгүй ч заавал үзэх хэрэгтэй шүү.

Түүнчлэн Биллийн эцэг болон ах нь гайхалтай авьяаслаг хүмүүс байдаг ажээ.

Билл Скарсгорд - "It"

5 Росс Маркванд - "Avengers: Infinity War"

Улаан Гавал болох Росс Маркванд нь бодит байдал дээр тийм ч аймшигтай нэгэн биш бололтой. Энэ бол 37 настай Росс Марквандын тоглосон томоохон дүрүүдийнх нь нэг юм.

Росс Маркванд - "Avengers: Infinity War"

4 Дэвид Теннант - "Харри Поттер ба Галт цом"

Бартемий Краучийг бид зэрлэг, заримдаа өөрийгөө хянах чадваргүй болдог чадварлаг шидтэн гэдгээр нь мэднэ. Тэрбээр энэхүү дүрд гайхалтай сайн тоглосон учир түүнд “Жессика Жонс” киноны эсрэг дүрийг бүтээх санал ирж байжээ. Улмаар Дэвид Киллгрэйвийн дүрд тоглосон юм. Тэгвэл бодит амьдрал дээр тэрбээр гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг, маш сайхан ааштай нэгэн ажээ.

Дэвид Теннант - "Харри Поттер ба Галт цом"

3 Майкл Питт - "Ghost in the Shell"

Нүүр хувиргагчид болон Майклийн хичээл зүтгэлийн ачаар Хидэо Кудзэгийн дүр маш сайн бүтсэн билээ. Түүнчлэн бодит амьдрал дээр тэрбээр сайн залуу, халамжит хань, чадварлаг хөгжимчин юм.

Майкл Питт - "Ghost in the Shell"

2 Оскар Айзек - "Ex machina"

Киноны туршид Нейтан нь Калеб болон Авагийн хооронд саад болж байсан билээ. Учир нь үзэгчид хосуудын хайр сэтгэлд маш ихээр итгэж байсан учир Оскар тэдний дургүйцлийг хүргэхээр эсрэг талын дүр болж хувирсан байна. Гэхдээ бодит амьдрал дээр түүнийг царайлаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Оскар Айзек - "Ex machina"

1 Гарри Тредэвэй - "Mr. Mercedes"

Тэрбээр дэлхий ертөнцөд уурласан Брейди Хартсфилд гэх эсрэг талын дүрд гайхалтай сайн тоглож чаджээ. Үүнээс гадна нүүр хувиргагчид түүнийг бодит амьдрал дээрхээс нь тэс өөр болгож чадсан юм.

Гарри Тредэвэй - "Mr. Mercedes"

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()