Аавынхаа амийг аврахын тулд эрчимтэй жин нэмж буй хятад хүү

Хятадын Хэнань мужийн Шинзян хотод амьдардаг 11 настай хүү Лю Зикуан нь эцгийнхээ амь насыг аврахын тулд жин нэмж эхэлжээ. Зикуаны эцэг Лю Янхен долоон жилийн өмнө лейкеми буюу цусны хавдартай хэмээн оношлогдож эрчимт эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн наймдугаар сард түүний эрүүл мэндийн байдал эрс доройтсон бөгөөд эмч нар түүний амийг аврах цорын ганц сонголт нь ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал болохыг хэлжээ. Ингээд гэр бүлийн гишүүдийг нь шинжилгээнд оруулсны дараа Зикуан нь аавтайгаа тохирох цорын ганц донор болох нь мэдэгдсэн байна.

Аавынхаа амийг аврахын тулд эрчимтэй жин нэмж буй хятад хүү

Хэдий бага настай ч гэсэн Зикуан эцгийнхээ амь насыг аврахын тулд хүнд мэс засалд орохоос татгалзсангүй.

Гэтэл нэг том асуудал гарч ирсэн нь ердөө 30 кг жинтэй хүү насанд хүрсэн хүнд хүрэлцэхээр хэмжээний чөмөгний донор болж чадахгүй гэсэн мэдээ байв. Эмч нар түүнийг дор хаяж 15 кг жин нэмэх хэрэгтэй гэж зөвлөсөн учраас энэ оны 3-р сараас эхлэн Зикуан чадах чинээгээрээ илчлэг ихтэй хоол идэх болжээ.

"Эмч нар намайг ясны чөмөгний донор болохын тулд тулд дор хаяж 45 кг жинтэй байх шаардлагатай гэж хэлсэн. Хамгийн тохиромжтой жин нь 50 кг учраас би өвдсөн ч хамаагүй идсээр байх болно. Манай гэр бүлийнхэн аавыгаа алдахгүй" гэж Лю Зикуан хэлжээ.

11 настай хүү өдөрт таван удаа хооллодог бөгөөд ихэвчлэн өөх ихтэй мах болон будаа иддэг аж. Лю Янхений эмчилгээний төлбөрийг төлөх гэж уйгагүй зүтгэж байсан гэр бүлийнхэнд хүнсний бүтээгдэхүүний зардал бас нэмэгдсэнээр санхүүгийн байдал нь улам дорджээ. Хүүгийн ээж Ли Жинги нь хүнсний дэлгүүрт төрөл бүрийн ажил хийж сард 2000 юань олдог учраас шөнө бүр харихдаа дэлгүүрээсээ хямдарсан мах авч харьдаг ажээ. Түүнчлэн Зикуаны явдаг сургуулийнхан нь гэр бүл туслахын тулд хандив босгох ажил эхлүүлсэн байна.

Гурван хүүхдийн хамгийн том Зикуан мэс засал хийхэд хүрэлцэх жин болох 45кг-ийн босгыг бараг даваад байгаа ч үргэлжлүүлэн идэх хүсэлтэй байгаа аж. Учир нь эмч нар илүү жин нэмэх тусам төдий чиний сайн донор болно гэж түүнд хэлсэн аж.

Сургуулийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг "бүдүүн" гэж хочилж байсан ч аавынх нь тухай дуулаад тэгэхээ больсон аж. Гэвч тэрбээр аавынхаа амийг аврахаас өөр зүйл хүсэхгүй байгаа учраас тэр болгоныг тоосонгүй.

"Би аавыгаа аварчхаад жингээ хасна" гэж Зикуан хэлжээ.

Түүний энэ чармайлт олон сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн бөгөөд Зикуан Ази даяар цахим ертөнцийн од болж хүмүүс түүнд сэтгэл санаа болон санхүүгийн тусламж үзүүлж эхэлсэн байна.

47
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()