Дотор муухайрч, бөөлжис цутгахыг зогсоох аргууд

Зуны халуун наранд наршиж, гэдэс эвгүйрч бөөлжихөөс та болгоомжлоорой. Дотор муухайрч, бие гэдэс өвдөж, бөөлжих нь заримдаа тэсэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ үүнийг эмчилж болох 12 аргыг танилцуулж байна.

Дотор муухайрч, бөөлжис цутгахыг зогсоох аргууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Бүү хэвт

Хэвтэх үед ходоодны шүүс улаан хоолой руу дээшилдэг, улмаар бөөлжис хүрч, бие тавгүйтдэг. Үүний улмаас юм идэснийхээ дараа хэвтэж болохгүй гэж зөвлөдөг юм шүү дээ. Мөн гэдэсний булчингаа суллаж, ходоод гэдсээ шахахаас сэргийлээрэй. Хэрвээ таны дотор муухайрвал, сандал дээр хөдөлгөөнгүй суухыг зөвлөж байна.

Бүү хэвт

2 Цонх нээх эсвэл сэнсний урд суух

Ингэж та өөрөөсөө ялгарах муухай үнэрийг арилгана. Цэвэр агаар дотор муухайрлыг арилгадаг. Ийм учраас л олон хүнтэй газар, автобусанд ухаан алдсан хүмүүсийн салхи, агаарын замыг тавьж өгдөг юм.

Цонх нээх эсвэл сэнсний урд суух

3 Хүйтэн жин тавих

Дотор муухайрсан үед биеийн халуун ихсэх магадлалтай. Шилэн хүзүүн дээрээ хэдэн минутын турш хүйтэн алчуур, жин тавь. Энэ нь халуун буулгаж, бөөлжих мэдрэмжийг бууруулдаг.

Хүйтэн жин тавих

4 Гүнзгий амьсгаа ав

Хэрвээ та стресс эсвэл айснаасаа болоод дотор муухайрсан үед гүнзгий авах нь хамгийн энгийн бөгөөд зөв арга юм. Хамраараа гүнзгий амьсгаа аваад 3 секунд цээжиндээ түгжээд, амьсгаагаа удаан гаргаарай. Үүнийг дахин хэд хэдэн удаа давт.

Гүнзгий амьсгаа ав

5 Өөрийгөө сатааруул

Бие тань тавгүй байгаад анхаарлаа хандуулж биеэ чагнах тусам таны бие улам муудна. Ном уншиж, кино үзэхийг оролд. Хэрвээ та ажил дээрээ байгаа бол хэдэн удаа гүнзгий амьсгалаад, өөрийгөө завгүй байлгах тал дээр анхаараарай.

Өөрийгөө сатааруул

6 Шингэн зүйл сайн уух

Зарим тохиолдолд шингэний дутагдалаас болж дотор муухайрч, бөөлжих нь бий. Гэхдээ нэг дор их хэмжээгээр уувал таны биеийн байдал улам л дордоно. Оронд нь бага багаар бүтэн өдрийн турш уухыг оролдох нь зөв. Хэрвээ та ердийн ус уумааргүй байгаа бол бага зэрэг амталсан ус эсвэл кофейнгүй цай уугаарай.

Шингэн зүйл сайн уух

7 Алтан товч цэцгийн цай уух

Алтан товч цэцэг нь бөөлжих, дотор муухайрлыг арилгадаг байгалийн ангаагч. Үүнээс гадна энэ цайг ууснаар тайвширч, бах бөх унтахад тусалдаг юм. Халуун усанд амны халба цэцэг хийгээд, 5 минут хандлаад уугаарай.

Алтан товч цэцгийн цай уух

8 Лимон үнэрлэ

Лимонд ходоодны үйл ажиллагаанд ашигтай хүчил агуулагдаж байдаг. Хэрвээ өтгөн хатах, гэдэсний түгжрэлээс болж дотор муухайрсан бол лимонтой бүлээн ус ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Гэхдээ тунгийн ихдүүлж болохгүй, учир нь хэт хүчтэй, их лимонтой ус уувал дотор илүү ихээр муухайрах болно.

Лимонтой ус уухгүйгээр зүгээр үнэртэх нь хүртэл дотор муухайрсан үед үр дүнтэй. Эфирийн тос юм уу, шинэхэн зүссэн лимон үнэрэлээрэй.

Лимон үнэрлэ

9 Зүсэм цагаан гаа идээрэй

Цагаан гаа нь бөөлжилтийн эсрэг их үр дүнтэй хүнс юм. Бөөлжис хүрсэн үед жижигхэн зүсэм цагаан гаа ид эсвэл цагаан гаатай цай уугаарай.

Зүсэм цагаан гаа идээрэй

10 Гаа ид

Гаа хүлхэх юм уу, гаатай цай уу. Мөн эфирийн тосны үнэр, гаатай ургамлын навчны үнэр бөөлжилтийг дардаг.

Гаа ид

11 Газтай ундаа битгий уу

Газтай ундаа уусны дараа гэдэс хийгээр дүүрч, огиулж хэхрүүлдэг шүү дээ. Харин дотор нь агуулагдах элсэн чихэр нь эсэргээрээ дотор улам муухайруулдаг. Хэрвээ танд газтай ундаанаас өөр уух зүйл байхгүй байгаа бол газ нь гартал хүлээж байгаад уухыг зөвлөж байна.

Газтай ундаа битгий уу

12 Хүнд хоол битгий ид

Бөөлжилтийг зогсоохын тулд гадил, үзэм, алимны нухаш идэхийг зөвлөдөг. Мөн соусгүй макараон, төмсний хучмал, чанасан өндөг идэж болно. Харин шарсан хуурсан хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ түр азнаарай.

Хэрвээ та ямар нэг өөр шалтгааны улмаас бөөлжиж, дотор тань муухайрч байвал цаг алдалгүй эмчид хандаарай. Цээжээр хатгаж, бөөлжиж байвал зүрхний шигдээс болох гэж байгааг сэрэмжлүүлнэ. Харин толгой хүчтэй өвдөж, толгой эргэж, бөөлжиж байвал энэ нь таны мэдрэлийн системтэй холбоотой байж болно. Тиймээс ямар ч нөхцөлд эмчид хандах нь зөв.

Хүнд хоол битгий ид

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()