Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14, 17:44
6,132

Дэлхийн автомашины зах зээлд хойд хөршийн үйлдвэрлэгчдэд боломж бараг байдаггүй ч гэсэн Оросууд болон хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүн орнуудын иргэд одоо ч гэсэн эх орны үйлдвэрлэлээ дэмждэг хэвээрээ гэнэ. Ингээд та бүхэнд "Яндекс" сайтаас хойд хөршид хамгийн их борлуулалттай орос төмөр хүлгүүдийг жагсаасныг хүргэж байна.

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ
Та бэлгээ задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

10 Лада Гранта

2011 оноос хойш "ВАЗ"-ын үйлдвэрлэж эхэлсэн энэхүү суудлын тэрэг нь энэ оны эхний хагаст 8000 ширхэг борлогджээ. 4 цилиндртэй, 82 морины хүчтэй

Лада Гранта

9 "Газель"

Энэхүү бага оврын ачааны машин нь оросын тосгодод маш их эрэлттэй. Даац сайтай, муу замд асуудалгүй явдаг тул фермерүүдийн маш сайн туслах болдог аж.

"Газель"

8 "Ока"

Бензин бага иддэг, хөнгөн жинтэй энэхүү машин үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч оросуудын хувьд тэргүүн сонголтуудын нэг хэвээр аж.

"Ока"

7 Chevrolet Niva

Хэдий сэлбэг, засвар нь үнэтэй ч "General Motors", "ВАЗ" компаниудын хамтран бүтээсэн энэхүү жийп хойд хөршид нэлээд нэр хүндтэй.

Chevrolet Niva

6 УАЗ-469

Бидний сайн мэдэх 69 маань Оросын хөдөө нутагт хамгийн алдартай машин хэвээр байна. Зам муутай, шавар, балчиг ихтэй газар энэхүү жийпээс илүү сонголт үгүй билээ.

УАЗ-469

5 Лада 4x4

Оригиналь Нивагийн хувьд энэ онд 21 мянган ширхэг борлуулагдсанаараа 5-рт оржээ. 1977 оноос өдийг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа энэхүү хүлэг нь хойд хөршийн хамгийн шилдэг бага оврын жийп яах аргагүй мөн юм.

Лада 4x4

4 Лада 2170

Яг одоо оросуудын үйлдвэрлэж буй хамгийн шилдэг загварт тооцогдож байгаа энэхүү хүлэг нь энэ он гарснаар 23 мянган ширхэг борлуулагджээ. 2170 нь 16 хавхлагт хөдөлгүүртэй, 1.6 литрийн түлшний багтаамжтай, 98 морины хүчтэй.

Лада 2170

3 ВАЗ-2110

2009 онд үйлдвэрлэгдэхээ больсон, одоо сэлбэг нь бараг олдохоо больсон ч энэхүү машин Оросод үндэсний үйлдвэрлэлийн гол сонголт болсон хэвээр байна. ВАЗ-2110 машин энэ онд 22 мянган ширхэг зарагджээ.

ВАЗ-2110

2 ВАЗ-2107

Энэ оны эхний хагаст 24 мянган ширхэг борлуулагдсанаараа энэхүү машин 2-рт бичигдэж байна. Анхны загвар ЗХУ-д 1983 онд үйлдвэрлэгдэж байсан бөгөөд 2012 онд сүүлчийн ВАЗ-2107 үйлдвэрээс гарсан байдаг.

ВАЗ-2107

1 "ВАЗ-2114"

Зөвхөн энэ онд Оросын зах зээлд 30 мянган ширхэг "14-р Лада" борлуулагджээ. Худалдан авагчдын ихэнхийг хуучны өвөрмөц дизайнтай машин сонирхдог залуус бүрдүүлсэн байна.

"ВАЗ-2114"

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()