Устаж үгүй болсон хүний 11 төрөл зүйл

Орчин үеийн хүн Хомо Сапинс бол Хомо женус төрлөөс үлдсэн, өнөөг хүртэл оршин байгаа цорын ганц зүйл юм. Бид өмнө нь хүний өөр ямар ямар төрөл, зүйлүүдтэй зэрэгцэн оршиж байснаа мэдэхгүй ч, сүүлийн үед археологийн шинжлэх ухаан хөгжсөнөөр Хомо хүний төрөл нь өөр өөр зүйлээр дүүрэн байсныг мэдэх боломжтой болсон. 1859 онд Дарвины “Зүйлийн үүсэл” ном хэвлэгдэн гарснаас хойш, барууныхан гэр бүлийн мод хөтлөх ихээхэн сонирхож эхэлжээ. Тэгвэл гэр бүлийн мод нь зөвхөн Хомо Хабилис, Хомо Эректус зэргээр хязгаарлагдах ёсгүй бөгөөд үүний учир нь хүний өөр олон төрөл зүйл байсантай холбоотой. Хомо сапинстай зэрэгцэн өөр ямар зүйлийн хүмүүс байсныг энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.

Устаж үгүй болсон хүний 11 төрөл зүйл
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хомо Хэйделбергэнсис (Homo Heidelbergensis)

Хүний өвөг дээдсүүдийн нэг болох Хэйделбергүүд нь 600 мянга орчим жилийн өмнө Африк, Ази, Европ тивд амьдарч байжээ. Тэднийг зарим судлаачид Неандерталийн шууд өвөг гэж үздэг бол зарим нь тэднийг эртний Неандерталчууд хэмээн маргадаг. Хиелдберг хүний дундаж өндөр нь 1.8 метр бөгөөд тэд мөн ухаалаг байжээ. Тухайлбал, галт уулын чулуулгаар жад хийн ан гөрөөндөө ашиглаж, их хэмжээний мах иддэг байснаас гадна магадгүй үхсэн хүнээ оршуулдаг байсан анхны Хомо хүн юм.

Хомо Хэйделбергэнсис (Homo Heidelbergensis)

2 Хомо Рудолфенсис (Homo Rudolfensis)

Он цагийн явцад устаж үгүй болсон хүний өвөг дээдсүүдийн нэг Хомо Рудолфенсисийг цөөн тооны чулуужсан ясны хэлтэрхийгээр нь оршин байсныг нь олж илрүүлсэн байна. Тэднийг Хомо Женус төрлийн хамгийн эртний хүн үү, эсвэл Австролопетикийн хамгийн сүүлийн зүйл үү гэдэг дээр судлаачид маргалддаг байна. Тэгвэл Рудолфенсисуудын тархи нь Хомо женус төрлийн бусад эртний хүмүүсийн тархинаас харьцангуй том хэмжээтэй юм байна.

Хомо Рудолфенсис (Homo Rudolfensis)

3 Жава хүн (Java man)

1890-ээд оны эхээр хэсэг бүлэг археологичид Дорнод Жавагаас хүний өвгийн устсан төрөл зүйлийн нэгийг илрүүлж тэдний шүд, гавлын яс, дунд чөмөгний яс зэргийг олжээ. Тиймээс тэднийг олсон газрынхаа нэрээр Жава гэж нэрлэсэн байна.

Олдворыг нээсэн даруйд маш их шуугиан дэгдсэн нь тэд Хомогийн төрлийн бүх олдворуудын хамгийн эртнийх байсантай холбоотой юм. Тиймээс зарим археологичид Жава хүнийг Хомо Эректусийн өвөг эцэг гэж үзсэн бол зарим нь тэднийг “бич хүн болж шилжих үеийн холбоос” гэж үзсэн байна.

Жава хүн (Java man)

4 Боскоп хүн (Boskop Man)

Боскоп хүн анх 1913 онд Өмнөд Африкын Боскопоос олджээ. Энэ төрлийн хүн нь орчин үеийн хүнээс тархины хэмжээ нь хамаагүй том байснаараа алдартай юм.  Харин үүнийг нээсний дараа хүний өөр олон зүйлийг олж илрүүлэх үед Хомо Капенсис гэж нэрийг нь өөрчилжээ. Гэсэн ч 1950-аад оны үед шүүмжлэлд өртсөний дараа санаа бодлоо дахин өөрчилж, Боскоп хүнийг хүний эртний өвөг биш гэж үзэн орчин үеийн хүнтэй адилхан ангилалд оруулсан байна. Гэвч Боскоп хүн орчин үеийн хүн Хомо Сапинсаас тархины хэмжээгээрээ 30 дахин том юм.

Боскоп хүн (Boskop Man)

5 Хомо Денисова (Homo Denisova)

Устсан хүний төрөл зүйлийн сүүлийн үеийн олдворуудын нэг нь Сибирийн Денисова агуйн олдвор юм. Хэдийгээр маш цөөн тооны олдвор илэрсэн ч, ДНХ-ийн шинжилгээний үр дүнд Хомо Денисовагийн геномын дарааллыг тогтоох боломжтой байсан нь үнэхээр азтай. Учир нь түүгээр дамжуулан, яг л Европчуудад Неандерталийн ДНХ-ийн багахан хувь илэрдэг шиг,  Төвдүүдэд Хомо Денисовагийн ДНХ илэрч байгааг харуулах боломж олдсон аж.

Хомо Денисова  (Homo Denisova)

6 Пенгхү хүн (Penghu Man)

Оршин байсан нь илэрсэн хүний өөр нэгэн зүйл бол 2008 онд олдсон   Пенгхү хүн гэх хочтой Homo Tsaichangensis-ийн эрүүний яс юм. Үүнийг анх Тайваний эрэг дээрх Пенгхү арлаас загасчид олсон байна. Энэ олдвор нь эрдэмтдийг гайхшруулсан бөгөөд үүний шалтгааны нэг нь Пенгхү хүний маш зузаан, том шүд байсан юм. Ингээд тэд Хомо Эректустай төстэй боловч түүнээс арай том, урьд нь илрээгүй хүний төрөл, зүйлийг шинээр нээснээ мэджээ. Харин чулуужсан ясаар тухайн олдворын насжилтыг хэмжих боломжгүй байсан тул Пенгхү хүнийг аль цаг үед амьдарч байсныг тогтоож чадаагүй юм.

Пенгхү хүн (Penghu Man)

7 Дманиси хүн (Dmanisi Man)

Дманиси хүн буюу Хомо Жоржикус нь Гүрж улсын Дманисигаас олдсон хүний төрөл зүйл юм. Энэ зүйлийн хүний онцлог нь бидний бусад өвөг дээдсүүдтэй харицуулахааргүй жижиг тархитай аж. 1991 онд олдсон Хомо Жоржикус-ийн 5 гавлын яс нь олдсон цагаасаа хойш маш их маргаан дагуулсан юм. Тухайлбал, зарим судлаачид үүнийг Хомо Ректус болон Хомо Хабилисийн хоорондох зүйл гэж үзэж байхад зарим нь үүнийг Хомо Ректус шиг маш энгийн бүтэц бүхий тархитай байна гэж үзжээ. Дманиси хүн дээр дурьдсанчлан маш жижиг тархитай хэдий ч тэдний тархи нь 73 яснаас тогтож байсан аж. Энэ нь том тархи л зөвхөн олон тооны яснаас бүтдэг гэсэн үг биш болохыг баталсан байна.

Дманиси хүн (Dmanisi Man)

8 Улаан бугын агуйн хүмүүс

Одоогоор оршин байсан нь илрээд байгаа хүний төрөл, зүйлийн хамгийн эртний олдвор болох Улаан бугын агуйн хүн нь ойролцоогоор 11,500 жилийн өмнөх үед хамаарагддаг. Энэ нь тэд тухайн цагаас эхлээд сүүлийн Неандерталаас хойш 28,500 жилийн туршид амьдарч байсан гэсэн үг юм.

Зарим эрдэмтэд Улаан бугын агуйн хүмүүсийг Хомо Денисова болон орчин үеийн хүний эрлийз гэж үзэж байсан боловч ДНХ-г тогтооход баттай нотолгоо олж чадаагүй байна.

Улаан бугын агуйн хүмүүс

9 Хомо Наледи (Homo Naledi)

Хомо Наледигийн олдвор нь 2013 онд Хойд Африкийн агуйгаас анх олдсон бөгөөд түүнийг олсон агуйчид анх удаа оддын системд нэвтрэх боломжтой болсон юм. Учир нь газрын гадаргаас 30 метрийн дор байрлах агуйгаас 1550 ширхэг цор ганц, сонирхолтой олдворуудыг гаргаж аван өөр олон олдворыг агуйд нь үлдээсэн байна. Тэдгээрийн зарим нь 2,000,000 жилийн өмнөх эртний загвартай төстэй ч илүү орчин үеийн гоминидын шинж чанартай байсан бөгөөд тэдгээрийн яс нь ойролцоогоор 250,000 жилийн өмнөх үед хамаарч байжээ. Тиймээс тэд орчин үеийн хүний шууд өвөг байгаагүй гэж дүгнэгдсэн байна.

Археологичид яагаад нэг дор тийм их яс байсныг мэдэхгүй ч, магадгүй тэднийг үхэхийн өмнө зориуд бөөнөөр нь байрлуулж байсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг.

Хомо Наледи (Homo Naledi)

10 Хоббит (Hobbit)

2004 онд судлаачид Индонезийн Флорес арал дээр нээлт хийсэн тухай зарласан юм. Тэр арлын хүмүүс Эбу Гого гэх агуйд амьдардаг, үсэрхэг эрчүүдийн тухай ам дамжин ярьдаг байжээ. Гайхамшигтай нь, агуйгаас олдсон олдвор нь тэр домог үнэн болохыг нотолсон байна. Ингээд түүнийг Homo Floresiensis гэж албан ёсоор нэрлэсэн ч, хожим "Хоббит" нэртэй болжээ. Homo Floresiensis нь ойролцоогоор 1 метр өндөр юм байна.

Хоббитууд яг Австролопитекүүд шиг жижиг тархитай байснаас гадна багаж зэвсэг ашиглан ан хийж мөн гал ашигладаг байжээ.

Хоббит (Hobbit)

11 Сүнсэн өвөг

2019 онд хэвлэгдсэн судалгаагаар одоогоор хүний өвөг гэдэг нь нотлогдоогүй байгаа зүйлийг хиймэл оюун ухаан ашиглан судалж, орчин үеийн хүнээс хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн сүнс хэмээн тодорхойлох санал дэвшүүлсэн байна. Судлаачид тухайн үл танигдах өвөг нь Хомо Денисова-гийн нотлох баримт дээр суурилсан байж магадгүй гэж үздэг.

ДНХ-ийн шинжилгээ зэрэг шинэ техник, технологи, дэвшилтэт аргуудыг хэрэглэснээр урьд өмнө нь байгаад устаж үгүй болсон хүний төрөл зүйлийн талаар илүү ихийг мэдэх боломжтой болсон. Тэдгээрийг ашиглан бид эртний өвөг бүрийг бүрэн илрүүлж чадахгүй ч, шинэ нээлт бүр нь бидэнд өөрсдийгөө хэн бэ гэдгийг тааварлах боломж олгох юм.

Сүнсэн өвөг

18
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()