Залуусын соёлд хувьсгал хийсэн "Вүүдсток-1969" наадмын гайхалтай дүр зургууд

Орчин үеийн залуусын соёлын эхлэлийг тавьсан гол үйл явдлуудын нэг бол 1969 онд АНУ-ын Нью-Йорк мужид болсон "Woodstock" рок хөгжмийн наадам юм. Гурван өдөр үргэлжилсэн наадамд хагас сая гаруй хүн оролцсон бөгөөд "The Who", "Creedence Clearwater Revival", Жими Хендрикс, Жэнис Жоплин тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөжээ. Ингээд та бүхэнд жинхэнэ эрх чөлөө, ил задгай байдал, амгалан тайван, юунд ч санаа зоволгүй хэрхэн цэнгэж болдгийг Вүүдстокийн оролцогчид хэрхэн гэрчилснийг дараах зургуудаар толилуулж байна.

Залуусын соёлд хувьсгал хийсэн "Вүүдсток-1969" наадмын гайхалтай дүр зургууд

Наадмын нийт 186 мянган тасалбар борлуулсан боловч хагас сая гаруй хүн цугларчээ. Мэдээжийн хэрэг ихэнх нь "туулайчилсан" аж.

Наадмыг зорих залуус асар их байснаас үүдэн 20 км гаруй урт түгжрэл Нью-Йорк мужийн зам дээр үүсчээ. Ихэнх нь машинаа зам дээр хаяж Вүүдсток руу алхаж байсан гэдэг.

Очсон үзэгчдээс 10 хүн тутмын 9 нь марихуан хэрэглэж байсан ч цагдаа нар ердөө 33 удаа баривчилгаа явуулсан байдаг.

"Вүүдсток" наадмын үеэр хоёр хүн амиа алдаж, нэг хүн хорвоод мэндэлсэн байна. Амиа алдсан хоёрын нэг нь хар тамхи хэтрүүлсэн бол нөгөө нь ойролцоох фермийн талбайд хэвтэж байгаад тракторт дайруулж өөд болсон аж.

Наадмын эхний өдөр л үзэгчдэд идэх юмны хомсдол үүсч эхэлжээ. Ойролцоох сүмийн гэлэнмаа нар хоол авчирч тараан залууст "буян болсон" байдаг.

10
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()