Амжилтанд хүрэхэд биеийн гажиг нь саад болоогүй 5 жүжигчин

Биеийн гажиг нь хэдийгээр тухайн хүний гоо сайханд томоохон сул тал болдог боловч энэ дэлхийд өндөг шиг өөгүй, төгс төрсөн хүн бараг байхгүй шүү дээ. Ингээд та бүхэнд авьяас чадвараараа тодрон гарч, амжилтын оргилд хүрэхэд нь биеийнх нь сул тал огт саад болоогүй 5 жүжигчинг танилцуулж байна.

Амжилтанд хүрэхэд биеийн гажиг нь саад болоогүй 5 жүжигчин
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

5 Холле Берри

Өдгөө 52 настай алдартай жүжигчин бүсгүй Холле Берри баруун хөлдөө 6 хуруутай гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Илүү хуруу нь тийм ч анзаарагдахуйц биш бөгөөд жүжигчин ч нуугаад байдаггүй байна. 

Холле Берри

4 Рассел Харвард

"There Will Be Blood" кинонд тоглосноор нь бидний мэдэх жүжигчин Рассел Харвард нь төрөлхийн дүлий аж. Түүний эцэг эх нь хоёулаа сонсголын бэрхшээлтэй байсан нь үүний шалтгаан болсон байх. 

Эерэг хандлагатай, үргэлж инээмсэглэж явдаг тэрээр тусгай сургалттай Галладегийн их сургуулийг театрын мэргэжлээр төгсөөд жүжигчний карьераа эхлүүлжээ.

Рассел Харвард

3 Меган Фокс

Холливудын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг Меган Фоксийг биеийн төрөлхийн гажигтай гэдгийг тун цөөхөн хүн мэддэг. Тэрээр "хурууны брахидактил"-тай буюу маш өргөн бөгөөд богинохон эрхий хуруутай төрсөн аж. 

Гэхдээ Меган энэхүү сул талаа тэр болгон нуугаад байдаггүй, харин ч бусдад харуулж, сул талаасаа ичиж бусдын өмнө гарахыг хүсдэггүй залууст урам өгөхийг зорьдог аж.

Меган Фокс

2 Жамел Дебүз

Францын нэрт жүжигчин Жамел Дебүз нь 14 настай байхдаа автобусанд суух гэж яаран гүйхдээ ирж буй галт тэргийг анзааралгүй дайруулж, улмаар баруун гарандаа маш хүнд бэртэл авчээ. Хэдийгээр гарыг нь тайралгүйгээр эдгээж чадсан ч мэдрэлийн тогтолцоо нь сэргээгүй тул тэрээр гараа дахиж хэзээ ч ашиглаж чадахааргүй болсон байна. 

Физиологийн маш том сул талтай болсон ч тэрээр 90-ээд оны үеэс эхлэн богино хэмжээний кинонуудад чадварлаг тоглож, алдар нэрт хүрэх замаа засчээ.

Жамел Дебүз

1 Петер Динклэйж

"Хаан ширээний тоглоом"-ыг гайхалтай жүжиглэлтээрээ чимж чадсан энэхүү бяцхан эрийн тухай ихийг дурдаад илүүц биз. 132 см өндөртэй Динклэйж нь театрын найруулагч мэргэжилтэй сайхан гэргийтэй, хоёр хүүхэдтэй бөгөөд GOT цувралд тоглосноороо сая сая долларыг халаасласан билээ.

Петер Динклэйж

30
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()