Нүүрийг "сэрээж", хаван буулгах хялбар дасгалууд

Хэдийгээр ажилдаа өөдрөг, үзэсгэлэнтэй явах хүсэл хүн бүрд байдаг боловч өглөөний хаван нүүрний сэргэг байдлыг алдагдуулж, удаан хугацааны турш арилахгүйгээр зовоох нь бий. Тиймээс бид танд 5-7 минутад нүүрнийхээ арьсыг сэргээх, хаван буулгах хялбар дасгалуудыг танилцуулж байна. 

Нүүрийг "сэрээж", хаван буулгах хялбар дасгалууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Цусны эргэлтийг сайжруулахын тулд хүзүүнийхээ булчинг сулла

Хүзүүний хажуу хэсгийн булчинг суллах: Гараа биеийнхээ дагуу буулгаж, цэх зогсоно. Дараа нь зүүн гараа доош татаж, толгойгоо баруун тийш налуулна. Энэ байрлалтайгаа 30 секунд зогсож, нөгөө талдаа давтаж хийнэ. 

Хүзүүний урд хэсгийн булчинг суллах: Гараа биеийнхээ дагуу буулгаж, цэх зогсоно. Хоёр гараа урагш нь зөөлөн татаж, толгойгоо аль болох хойш налуулна. Энэ байрлалтайгаа 30 секунд зогсоорой. 

Хүзүүний хойд хэсгийн булчинг суллах: Хоёр гараа дагзныхаа ард авч, толгойгоо урагш зөөлөн тонгойлгох бөгөөд амьсгалаа авах үедээ гараараа тулж, буцаад хойшоо болгоно. Дараа нь амьсгалаа гаргахдаа дахин толгойгоо доош тонгойлгоно. Та ийнхүү 3 удаа давтаж хийгээрэй.

Үр дүн: Хүзүүний булчин суларч, цусны эргэлт сайжирна. 

Цусны эргэлтийг сайжруулахын тулд хүзүүнийхээ булчинг сулла

2 Нүүрний арьсаа сэрээж, өнгийг нь сэргээе

  • V хэлбэртэйгээр нүүрээ барьж, хурднаар дээш доош үрнэ. Үүнийг 30 удаа давтаж хийгээрэй. 
  • Мөн шүдний сойзоор нүүрээ 1 минутын турш зөөлөн тогшиж болно.
  • 2 гараараа ээлжилж үснийхээ угаас татна. Энэ мэтчилэн бүх үсээ татаж дуусгах ба нэмэлтээр духнаас толгойн орой хүртэл хуруугаараа зөөлөн дарна. 

Үр дүн: Цусны урсгал биологийн идэвхт цэгүүд рүү ирэх болно.

Нүүрний арьсаа сэрээж, өнгийг нь сэргээе

3 Нүдээ нээж, хавангаа арилгая

Баруун гарын долоовор хуруугаараа хөмсөгнийхөө үзүүр дээр дарж, арьсыг нь бага зэрэг дээш өргөж, зүүн гарынхаа долоовор хуруугаар хөмсгөн дээгүүрээ дарна. Энэ дасгалыг нэг талдаа 10 удаа давтаж хийнэ. 

  • Долоовор хуруугаараа хөмсгөн дээрээ дарах үед эрхий хуруу тань нүдний доор байх ёстой шүү. Өөрөөр хэлбэл, долоовор хуруу болон эрхий хуруу хамтдаа дуран мэт дүрсийг үүсгэх хэрэгтэй. Дараа нь та нүдээ 1-2 секундийн турш бүлтийлгэж, буцаад онийлгоорой. Энэ үедээ духаа үрчийлгэх болохгүй ба зөвхөн нүдний булчингаа л оролцуулахыг хичээгээрэй. 

Үр дүн: Нүдээ том нээх нь нүдний доорх хаванг буулгадаг бол, онийлгох нь нүдний хар тойргийг багасгадаг аж.

Нүдээ нээж, хавангаа арилгая

4 Духаа тэнийлгэх

2 гарынхаа долоовор, дунд, ядам хурууг духан дээрээ тавьж, чанга дарна. Энэ байрлалтай 10 секунд болж, дараа нь духнаасаа шанаа руу чиглэсэн байдлаар хуруугаа явуулна. Энэ дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй.

  • Долоовор хуруугаа хөмсөгнийхөө дээр аваачиж хөмсгөө дээш өргөнө. Энэ байрлалтай 3-4 секунд болж, дараа нь суллана. 

Үр дүн: Духны булчин суларч, үрчлээ гарах нь багасна.

Духаа тэнийлгэх

5 Нүүрний хэлбэрийг засах

Гарын алга шанаан дээрээ тавьж, зөөлнөөр толгойн орой руу зөөж, зулай дээрээ 2 гарынхаа алгыг нийлүүлнэ. Үүнийг 2-3 удаа давтаж хийнэ.

Эрхий хуруугаа эрүүнийхээ доор хүзүүтэйгээ ойрхон байрлуулна. Дараа нь чих рүүгээ массаж хийх маягаар гараа хөдөлгөж, хүзүүний доор байгаа хэсгүүдээ мөн адил массажлана. 

Үр дүн: Нүүрний доод хэсгийн хаван бууна.

Нүүрний хэлбэрийг засах

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()