Хийсэн зүйлийг нь буруутгах аргагүй 10 эсрэг дүр

Та кино үзэж байхдаа эсрэг талын дүрүүдийн жинхэнэ мөн чанарыг ойлгохыг хичээж байсан уу? Учир нь тэд бүгдээрээ ямар нэг шалтгааны улмаас л муу зүйлсийг хийдэг юм шүү дээ. Магадгүй бидний хараагүйг олж харсан ч байж болох юм. Ингээд бид та бүхэнд зөв зүйл хийж байсан киноны хорон санаатнуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Хийсэн зүйлийг нь буруутгах аргагүй 10 эсрэг дүр
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 “Gone Baby Gone” киноны Жэк Дойл

Энэ кинонд Бостон хотынхон ор сураггүй алга болсон Аманда МакКрэди охиныг хайдаг бөгөөд эцэст нь түүнийг цагдаагийн ахмад Дойл авч явсан байдгийг олж мэддэг.

Үзэн ядах шалтгаан: Тэрбээр хүүхдийг хулгайлаад өөр нэгэн хар тамхины наймаачин энэ хэргийг үйлдсэн мэт харагдуулж, хотын оршин суугчид болон охины гэр бүлийг эмгэнэлд автуулдаг. Мөн сүүлд нь түүний хэд хэдэн хүний аминд хүрч байсан нь илэрдэг юм.

Яагаад түүний зөв бэ? Аманда охины гэр бүл маш аймшигтай хүмүүс байжээ. Ээж нь охиныхоо хамгийн дуртай тоглоомыг ч мэддэггүй, Гаити улсын хар тамхины наймаачнаас мөнгө хулгайлсан нэгэн байв. Киноны төгсгөлд түрүүч Патрик охиныг Жэк Дойлтой хамт байхад нь олоход тэрбээр эхнэртэйгээ хамт түүнийг маш сайн халамжилж, инээд хөөрөөр дүүрэн байжээ.

Харин охин ээж дээрээ эргэн очиход тэрбээр болзоонд явахаар болж түүнийг Патриктай үлдээж орхидог. Жэк Дойл охины амьдралыг ийм шударга бус байсныг мэдсэн учраас л ямар ч аргаар хамаагүй түүнийг аврах гэж оролдсон нь тэр юм шүү дээ.

“Gone Baby Gone” киноны Жэк Дойл

2 “Inside Man” киноны Дэлтон Рассл

Банк дээрэмдэж бүх хүнд өөрийнхөө хийсэн үйлдлийг зөв гэдгийг ойлгуулж чадсан чадварлаг дээрэмчний тухай та энэ кинонд өгүүлдэг.

Үзэн ядах шалтгаан: Дэлтон Рассл банкийг бүрэн хяналтдаа авч, хүмүүсийг барьцаалж, үхтэл нь айлгаж, нүцгэлэхийг тушааж, хотыг тэр чигт нь доргиож орхидог.

Яагаад түүний зөв бэ? Тэрбээр тус банкны эзнийг Нацистуудтай хамт ажиллаж байсан гэх баримт бүхий нууц хайрцгийг л авахыг хүсэж байжээ. Гэхдээ түүнд хайрцгийг устгаад, шоронд суух ялаас мултрах мөнгө санал болгосон байв.

Улмаар Дэлтон Рассл дээрэм дуусаад зугтах үедээ мөрдөгч нарт зориулан Нацистуудыг дэмжигчдийг буулгаж авах хангалттай хэмжээний эд мөрийн баримтуудыг үлдээдэг. Хэрвээ Рассл банк дээрэмдэж байгаа мэт худал дүр үзүүлээгүй бол тэдгээр Нацистууд хүмүүсээс мөнгө шулж, тансаг амьдралаар амьдарсан хэвээр үлдэх байсан юм.

“Inside Man” киноны Дэлтон Рассл

3 "Шидтэн Оз" киноны Өмнөдийн хорон санаат шуламс

Энэхүү сэтгэлд шингэсэн бүтээл дээр гардаг олон хорон санаатнуудын нэг бол яах аргагүй шуламс юм.

Үзэн ядах шалтгаан: Тэрбээр зэвүүн царайтай, аймшигтай төрхтэйгөөс гадна киноны гол баатар Доротиг идэхээр завддаг.

Яагаад түүний зөв бэ? Манай гол дүрийн баатар Дороти эгчийнхээ аминд хүрээд, шаахайг нь хулгайлдаг. Харин хорон санаат шуламс охиныг бус түүний шаахайг л авахыг хүсдэг. Харин Дороти шаахайгаа өгөхөөс татгалзаад шуламсыг ч мөн адил алчихдаг юм.

"Шидтэн Оз" киноны Өмнөдийн хорон санаат шуламс

4 "Зодооны клуб" (Fight Club) киноны Тайлер Дурдэн

2000 оны эхэн үед өсвөр үеийн залуусыг байлдан дагуулж байсан "Зодооны клуб" киноны Тайлер бол гол дүр Жэкийн эсрэг тал нь билээ. Тэрбээр Жэкийг унтах үед эсвэл унтаж байна гэж бодох үед хүчээ авч түүгээр болох болохгүй зүйлсийг хийлгүүлдэг юм.

Үзэн ядах шалтгаан: Үзэгчид түүнийг үзэн ядаагүй. Учир нь тэр бол хөгжилтэй, зэрлэг дүр юм. Гэхдээ тэр Жэкийг оюун санаа бодлоор нь тамлахын сацуу бусдын өмч хөрөнгийг сүйтгэж, зүггүйтэж, галзуурдаг байсан бөгөөд хийсэн үйлдэл бүр нь бусдад буруу мэт харагддаггүй байв. Магадгүй найруулагч нь Тайлерийг бидэнд муугаар харуулахыг хүсээгүй биз. Гэхдээ бодоод үзэхээр амьдрал дээр ийм хүнд хэн ч дуртай байхгүй шүү дээ.

Яагаад түүний зөв бэ? Тайлер том корпорацын өмч болоод хувирчихсан өрөвдөлтэй хүмүүсийг суллахыг хичээдэг. Хэдий түүний арга барил нь зөв байгаагүй ч тэрбээр нийгмийн тэрхүү том доголдлыг олж харж чадсан юм.

"Зодооны клуб" (Fight Club) киноны Тайлер Дурдэн

5 "Авенжерс" киноны Танос

Марвелийн хамгийн амжилттай Авенжерс цувралын эсрэг талын гол дүр болох Танос титан хязгааргүй хүч чадлын чулуунуудыг цуглуулж хүн амын талыг нь устгахыг хүсдэг.

Үзэн ядах шалтгаан: Дэлхийн хүн амын 50 хувийг нь 1 секундийн  дотор тоос болгон хувиргасан хүнд хэн ч дуртай байхгүй. Учир нь 3.2 тэрбум хүн зөвхөн нэг хүнээс болж устаж харин үлдсэн хүмүүс нь асар их уй гашууд унах болно шүү дээ.

Яагаад түүний зөв бэ? Танос хүн ам замбараагүй өсөхийн хэрээр өлсгөлөн, өвчин газар авч байгаа болохоор хүн төрөлхтнийг устгах ёстой гэж үздэг. Мөн тэрбээр өөрийнх нь үйлдэл ирээдүй хойчид нь тус болно гэдэгт итгэдэг юм.

"Авенжерс" киноны Танос

6 "Бэтмэн болон Робин" киноны Пойзон Айви

Жүжигчин Ума Турман уг хорон санаатны дүрд их чадварлаг тоглосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Үзэн ядах шалтгаан: Түүнийг үзэн ядах хамгийн энгийн бөгөөд том шалтгаан бол тэрбээр Бэтмэнийг алахыг хүсдэг. Мөн Нора Фрайз, Доктор Фризийн эхнэрийг алчихаад Бэтмэний үйлдэл болгож харуулахыг хичээдэг юм.

Яагаад түүний зөв бэ? Хүн төрөлхтөн дэлхийг устгаж байгаа болохоор Пойзон Айви ургамлыг өөрсдийгөө хамгаалах чадвартай болгохыг хүсдэг.

"Бэтмэн болон Робин" киноны Пойзон Айви

7 "Хүн аалз 2" киноны Доктор Отто Октавиус

Хязгааргүй эрчим хүчийг бий болгох гэж оролдохдоо Доктор Октавиус галзуурчихдаг нь харамсалтай.

Үзэн ядах шалтгаан: Хүн аалзны сайн хүн гэж бодож байсан Доктор Октавиус хүн алж, банк дээрэмдэж, Нью-Йорк хотын амгалан тайван байдлыг маш ихээр алдагдуулдаг.

Яагаад түүний зөв бэ? Үнэндээ тэрбээр өөрийн эрчим хүчнийхээ тусламжтайгаар дэлхий ертөнцийг аварч чадахаар байсан юм. Түүнчлэн хэдийгээр тэрбээр галзуурсан боловч эцсийн эцэст хүн төрөлхтний сайн сайхны төлөө л тийм зүйлсийг хийж байжээ.

"Хүн аалз 2" киноны Доктор Отто Октавиус

8 “Хэдэн сайн эрс" (Few Good Man) киноны хурандаа Нэйтан Р. Жессеп

Жүжигчин Жэк Николсон энэхүү усан цэргийн хурандаа дүрээрээ Оскарт хүртэл нэр дэвшиж байжээ.

Үзэн ядах шалтгаан: Тэрбээр нэгэн усан цэрэгт хэрээс хэтэрсэн шийтгэл өгсөн нь санаандгүй байдлаар аллага болж хувирдаг.

Яагаад түүний зөв бэ? Түрүүч Уилльям Сантиаго муу цэрэг байсан юм. Зэвсэг нэгт ахан дүүс нь түүнд дургүй байснаас гадна тэрээр цэргийн дүрмийг хэд хэдэн удаа зөрчиж байсан тул ахлах цолтнууд нь яах учраа олохгүй байжээ.

Жессеп Сантиагог салааны уялдаа холбоог нурааж байсныг мэдэж байсан учир түүнийг өөр анги салаа руу шилжүүлэх нь ямар ч утгагүй гэдгийг мэдэж байв. Мэдээж тэрбээр Сантиагог алахыг хүсээгүй ба зүгээр л түүнийг сайн усан цэрэг болгохыг хичээж байсан юм.

“Хэдэн сайн эрс" (Few Good Man) киноны хурандаа Нэйтан Р. Жессеп

9 “Watchmen” киноны Озумнадайас

Супер баатрын “Watchmen” киноны эсрэг талын гол баатар хэд хэдэн цөмийн бөмбөг дэлбэлж байсан удаатай.

Үзэн ядах шалтгаан? Тэрбээр хот сууринг бүхэлд нь устгаж, олон хүний аминд хүрснээс гадна тун биеэ тоосон нэгэн байсан юм.

Яагаад түүний зөв бэ?  Озумнадайас ердөө АНУ болон ЗХУ-тай хамт тэмцэх гуравдагч талыг бүтээхийг хүссэн. Тиймдээ ч эцэст нь тэрбээр дэлхий нийтэд энх тайван, амар амгаланг л авчрахыг эрмэлздэг юм.

“Watchmen” киноны Озумнадайас

10 “Ойн дундах байшин” (Cabin in the Woods) киноны Стив Хадли

Энэ кино бол хүмүүст ихийг ойлгуулахыг оролдсон инээдмийн кино билээ.

Үзэн ядах шалтгаан: Өсвөр насныхныг “зохицуулахаар” жинхэнэ мангасуудыг ажилд хуваарилдаг. Түүний гол ажил нь хүүхдүүдийг тамлаж алах байв.

Яагаад түүний зөв бэ? Хэрвээ тэр ийм галзуу зүйл хийгээгүй бол дэлхий сөнөх байжээ. Учир нь хүн бүр Эртний хүний гарт амиа алдаж байсан юм. Тиймээс ч олон тэрбум хүний амийг аврахын тулд хэн нэгэн заавал галзуурах ёстой байв Харин Стив тэр их ажлыг зохицуулахаар сэтгэл шулууддаг ажээ.

“Ойн дундах байшин” (Cabin in the Woods) киноны Стив Хадли

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()