Сарын тэмдгийн үеэр эдгээр шинж тэмдгүүдийг тоохгүй орхиж болохгүй

Сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүний бие махбодид маш их өөрчлөлт орж, хэсэг хугацаанд тухгүй болох нь бий. Гэхдээ бид тэдгээр өөрчлөлтүүдийг "Угаасаа л таагүй байдаг шүү дээ" гэж хүлээж авч болохгүй аж. Учир нь сарын тэмдгийн үеэр илэрдэг зарим нэг шинж тэмдгүүд ноцтой аюулыг дагуулж байдаг юм. 

Сарын тэмдгийн үеэр эдгээр шинж тэмдгүүдийг тоохгүй орхиж болохгүй
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Их хэмжээний нөжирсөн цус гарах

Сарын тэмдгийн үеэр том хэмжээний нөжирсөн цус гарах нь үтрээний ургацаг, бамбайн булчирхайн үрэвсэл, зарим төрлийн хавдрын шинж тэмдгийн илрэл байж болдог. Заримдаа энэ нь зулбалт, савны гадуурх жирэмслэлт ч байх нь бий. Тиймээс энэ тохиолдолд та эмэгтэйчүүдийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай. Ялангуяа сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт орж, том хэмжээний нөжирсөн цус гарч байвал заавал анхаарах хэрэгтэй шүү. 

Их хэмжээний нөжирсөн цус гарах

2 Хүчтэй өвдөлт өгөх

Сарын тэмдгийн үеэр та маш их өвдөж, ажил, сургуульдаа ч явж чадахгүй байгаа бол эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй юм. Ийнхүү өвдөх шалтгаан нь үтрээний салслаг бүрхэвч үтрээний гадуур ургаж байгаатай холбоотой байж болдог аж.

Хүчтэй өвдөлт өгөх

3 Нуруугаар өвдөх

Сарын тэмдгийн үед болон сарын тэмдэг ирэхээс өмнө нуруугаар өвдөх нь ихэнх бүсгүйчүүдэд тохиолддог асуудал билээ. Мөн гэдэсний доогуур өвдөх, дотор муухайрах, толгой эргэх зэрэг нь простагландин ихээр ялгарч байгаатай холбоотой байдаг бөгөөд энэ нь үтрээний булчин агшилтад нөлөөлдөг биологийн бодис юм. 

Гэхдээ нуруу болон ташаагаар маш хүчтэй өвдөх нь простагландинтай шууд холбоотой гэж ойлгож болохгүй. Учир нь тэр мэдрэмж үтрээний ургацаг эсвэл эндометриозын үед үүсдэг ба  энгийн үед ч илэрч болдог юм.

Нуруугаар өвдөх

4 Хэт их цус алдах

Анагаах ухааны судалгаанаас харахад эмэгтэй хүн ойролцоогоор 10-250 миллилитр цусыг сарын тэмдгийн үеэрээ алддаг гэжээ. Хэрвээ үүнээс их хэмжээгээр цус гарч байвал та анхаарал хандуулах хэрэгтэй. Мэдээж, бид хэмжигч аяга бариад сууж чадахгүй учир Америкийн эрүүл мэндийн байгууллагаас дараах баримтыг гаргажээ.

Та 1 цагийн дотор нэгээс илүү удаа ариун цэврийн хэрэглэлээ сольж, шөнө хэд хэдэн удаа сэрж, сарын тэмдэг чинь 7-оос илүү хоног үргэлжилж байвал энэ нь цус алдалтад ордог аж. Их хэмжээний цус алдах нь бамбай булчирхай, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, тохирохгүй байгаа спираль зэрэгтэй шууд холбоотой байдаг. Гэхдээ үүнээс гадна маш олон шалтгаанууд байдаг учир та мэргэжлийн эмчид хандах нь зөв юм.

Хэт их цус алдах

5 Сарын тэмдэг ирэхээс өмнө болон ирсний дараа цус гарах

Ихэнхдээ сарын тэмдэг ирэхийн өмнө болон ирсний дараа цус гарах нь жирэмснээс хамгаалах эм, бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Мөн үтрээний ургацаг, жирэмслэлттэй ч хамаатай байж болно. 

Тиймээс эмчид хандаж, жирэмснээс хамгаалах өөртөө тохирсон аргыг сонгоорой. 

Сарын тэмдэг ирэхээс өмнө болон ирсний дараа цус гарах

6 Бие засах үед өвдөх

Сарын тэмдгийн үед бие засахад өвдөх нь эндометриозын шинж тэмдэг байдаг. Заримдаа үтрээний салслаг бүрхэвч бүдүүн эсвэл нарийн гэдсэн дээр ургадаг. Энэ нь бие засах үед өвдөх, өтгөн хатах эсвэл гүйлгэх шинж тэмдгүүдээр илэрдэг аж.

Түүнчлэн эдгээрийг хүмүүс ходоод гэдэсний асуудал гэж хүлээж авч андуурах нь бий. Тиймээс эмэгтэйчүүдийн эмчид хандаж шалтгааныг нь тодорхой болгох хэрэгтэй шүү.

Бие засах үед өвдөх

7 Бүх төрлийн өөрчлөлт

Эмэгтэй хүн бүрийн хувьд сарын тэмдэг өөр өөр шинж тэмдгээр илэрдэг. Тиймээс та энгийн зүйлс дээр ямар нэг өөрчлөлт гарч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй юм. Жишээлбэл, сарын тэмдгийн чинь хоногуудад өөрчлөлт орсон уу? Өмнө нь ямар  нэгэн өвдөлт өгдөггүй байсан бол одоо зовиуртай байна уу? гэдгийг сайн анзаараарай. Энэ нь дааврын өөрчлөлт болон насжилттай холбоотой энгийн зүйл байж болох ч заримдаа ноцтой асуудлыг дагуулж байдаг юм. Тиймээс ямар нэг өөрчлөлт ажиглагдвал шууд эмчид хандаарай. 

Бүх төрлийн өөрчлөлт

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()