Таныг тодорхойлдог 8 жижиг зуршил

Ажил хэргийн уулзалт, болзоо гээд хаашаа ч явсан бай хамаагүй таны өмссөн хувцас, үг яриа чинь бусдын анхаарлыг маш ихээр татаж байдаг. Ялангуяа хэн нэгнийг дадал зуршлаар нь ямар хүн болохыг бүрэн тодорхойлж болдог гэнэ. Ингээд та бүхэнд хэрхэн харьцаж буй хүнээ үйлдлээр нь шинжиж болохыг зааж өгье.

Таныг тодорхойлдог 8 жижиг зуршил

1 Таны гар барилт

Бүх зүйл эндээс л эхэлдэг. Өөртөө итгэлгүй гар барих нь бусдад тийм ч их таалагддаггүй бөгөөд тухайн хүнтэй харьцах хүслийг бууруулдаг байна.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар өөртөө итгэлтэй хүмүүс чангаар гар барьдаг бол өөртөө итгэлгүй, ичимхий хүмүүсийн гар барилт сул байдаг гэнэ. Мөн хэт чанга гар барьдаг хүмүүс нийгэмд эзлэх байр сууриндаа бусдаас илүү санаа зовдог ажээ.

Таны гар барилт

2 Бичгийн хэв

Аристотелийн үеэс эхлэн графологи хэмээх бичгийн хэвийн судалгаа үүссэн бөгөөд үүний ачаар таныг өөртөө хэрхэн ханддаг болохыг тодорхойлж чаддаг юм.

Судлаачид зөвхөн таны бичгийн хэвээр л 5000 төрлийн зан араншинг тодорхойлж чаддаг гэнэ шүү. Жишээлбэл, том үсгээр бичдэг хүмүүс бусдын анхааралд өртөх их дуртай байдаг бол жижиг үсгээр бичдэг хүмүүс интроверт буюу дотогшоо хүмүүс байдаг аж. Харин баруун тийш бага зэрэг хазайлттай бичдэг хүмүүс найрсаг, сэтгэл хөдлөл ихтэй байдаг бол зүүн тал руу хазайлттай бичдэг хүмүүс ичимхий, хувиа хичээсэн зантай байдаг гэнэ. Харин хэт чанга дарж бичих нь таныг сэтгэл хөдлөл ихтэй, аливаа зүйлд амархан хариу үзүүлдэг болохыг илэрхийлдэг юм.

Бичгийн хэв

3 Цаг барих байдал

Товлосон цагтаа ирэх нь хүний сайн зан чанаруудын нэг байдаг. Энэ тал дээр судалгаа хийхийн тулд хэсэг бүлэг оролцогчдыг туршилтад оруулж нэг цагт бүгдийг нь дууджээ. Улмаар тэдний ирсэн цагаас судалгаа хийж үзэхэд хугацаандаа ирсэн хүмүүс нь илүү сайхан сэтгэлтэй, харилцахад таатай хүмүүс байсан бол хоцорч ирсэн хүмүүс маш хариуцлагагүй зантай болох нь тогтоогджээ.

Цаг барих байдал

4 Таны алхаа

Алхаа чинь таны талаар маш олон зүйлийг хэлэх болно. Биеэрээ урагш тонгойж, маш хурдан алхах нь ухаалаг, бүтээлч зан чанарыг илтгэдэг бол мөр цэх, толгой дээгүүр алхах нь таныг өөртөө итгэлтэй, нийгмийн хариуцлага өндөртэй, бусдын анхаарлыг маш ихээр татдаг болохыг харуулдаг. Харин хөл дээрээ бүх жингээ өгч явдаг бол та өгсөн үүрэг даалгаварт бус тухайн хүн дээр нь ихээхэн төвлөрдөг ба ажлаас илүү хувийн амьдралдаа анхаарал хандуулдаг байх магадлалтай юм.  Түүнчлэн өлмий дээрээ, доош харж явдаг хүмүүс ичимхий, даруухан зантай байдаг аж.

Таны алхаа

5 Таны хоол идэх зуршил

Удаан иддэг хүмүүс аливаа зүйлд нухацтай хандаж амьдралыг үнэлж чаддаг бол хурдан иддэг хүмүүс тэвчээр муутай, сэтгэл хөдлөл ихтэй байдаг аж. Харин тавган дээрх хоолоо ангилж иддэг бол та өдөр тутмын амьдралаа үргэлж төлөвлөдөг нэгэн бололтой.

Таны хоол идэх зуршил

6 Гутлын сонголт

“Эмэгтэйчүүд эрчүүдтэй уулзаад хамгийн түрүүнд гутлыг нь хардаг” гэх сурталчилгааг борлуулалтын байгууллагынхан маш ихээр ашигладаг. Мэдээж, энэ бол статистикийн тоо баримттай холбоотой. Гэхдээ өөрт эвтэйхэн гутал өмссөн хүмүүс бусадтай таатай харилцаж чаддаг гэнэ шүү. Харин классик гутлыг ууртай хүмүүс өмсдөг аж.  Түүнчлэн өөрт тухгүй гутал өмссөн үедээ та тэвчээртэй нэгэн мэт харагддаг бөгөөд гутлаа байнга арчлах нь аливаа зүйлд үргэлж түгшүүртэй ханддаг болохыг илтгэдэг байна.

Гутлын сонголт

7 Хумсаа мэрэх

Хумсаа мэрдэг хүмүүс ихэнхдээ төгс байхыг эрмэлздэг бөгөөд энэхүү зуршил нь тэднийг тайвшрахад тусалдаг байна. "Зүгээр суухаар зүлгэж сууя" гэдэгтэй л ойролцоо юм даа.

Хумсаа мэрэх

8 Ариун цэврийн цаасны хэрэглээ

Хэрвээ та цаасаа доош харуулж өлгөдөг бол хэвийн хүн юм. Харин дээшээ харуулж өлгөдөг бол та зөвхөн ариун цэврийн өрөөнд ч биш өөр хаана ч "толгойлогч" бололтой. 

Ариун цэврийн цаасны хэрэглээ

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()