Ердөө хоёрхон хүний ярьдаг дэлхийн цорын ганц хэл

Өнөөгийн Мексикийн нутаг дэвсгэр дээр хүмүүс 70 гаруй хэлээр ярилцдаг бөгөөд тэдгээр нь нийт 350 гаруй аялгад хуваагддаг байна. Сүүлийн жилүүдэд тэдгээр хэлнүүдээс зарим нь устаж үгүй болох аюулд ороод байгаагийн нэг нь Халапа-де-Мендез мужийн Аяпанеко хэл юм.

Ердөө хоёрхон хүний ярьдаг дэлхийн цорын ганц хэл

Өдгөө 2 хүн л аяпанекогоор ярьж чаддаг боловч тэд нэг нэгэндээ дургүй учраас бараг уулзалддаггүй.

Аяпанекогоор ярьдаг 2-ын нэг нь 1936 онд төрсөн Мануэл Сеговиа бөгөөд тэргэнцэр дээр суудаг учраас бусадтай тэр бүр уулзаад байж чаддаггүй. Тэрбээр хэлээ мартахгүйн тулд эхнэр хүү 2-тойгоо ярилцдаг байна. Сеговиагийн гэр бүлийнхэн нь түүний ярьж байгааг нь ойлгодог ч  харилцан ярилцаж чаддаггүй учраас өөрсдийгөө Аяпанеко хэлтэй гэж тооцдоггүй юм.

Нөгөө нь 1942 онд төрсөн Исидро Веласкез. Тэрбээр хэцүү, хахир ааштай нэгэн учраас гэр бүл болон хөршүүдтэйгээ тааламжгүй харьцаатай байдаг гэнэ.

Аяпанеко хэлтэн хоёр маань олон жилийн өмнө муудалцсанаасаа болоод уулзалдалгүй хэдэн арван жил болжээ. Харин 2014 онд гэр бүлийнхэн болон нутгийнх нь иргэд үгсэн нийлж байж мань хоёрыг нэг юм уулзуулсан аж.

"Vodafone" компани тэр хоёрын уулзалтыг бичиж авч баримтат кино бүтээсний зэрэгцээ нутгийн иргэдтэй хамтран Аяпанеко хэлний сургууль хүртэл байгуулжээ. Гэсэн ч шинэ залуу үеийнхэн тус сургуульд сурах дургүй байсан учраас өдгөө сургуулийн байрыг нь өөр зорилгоор ашиглаж байгаа аж.

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()