2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер

2019-06-20, 16:12
4,908

Жил ирэх тусам улам сайжирч, шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа олон төрлийн компьютеруудаас өөрт тохирсон сонголтоо хийнэ гэдэг хэцүү билээ. Тэр ч утгаараа уншигч та бүхэндээ 2019 онд худалдан авч болох төрөл бүрийн шилдэг зөөврийн компьютеруудыг танилцуулж байна. 

2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 "Dell XPS 13"

Үзүүлэлт:

CPU: 8-р үеийн Intel Core i5-i7 

График карт: Intel UHD Graphics 620

RAM: 4GB - 16GB

Дэлгэц: 13.3 инч, FHD (1,920 x 1,080) – 4k (3840 x 2160) "Touchscreen" 

Багтаамж: 256GB - 1TB SSD

2019 оны хамгийн шилдэг жижиг зөөврийн компьютероор нэрлэгдээд буй "Dell XPS" цувралын 13 инчийн дэлгэцтэй загвар нь бүхий л төрлийн хэрэгцээнд төгс тохирох юм. Үнийн хувьд багтаамж, хүчин чадлаас хамаарч 899$ - с 1379$-ын хооронд үнэлэгдэх аж. 

"Dell XPS 13"

2 "Huawei MateBook 133"

Үзүүлэлт:

CPU: 8-р үеийн Intel Core i5-i7 

График карт: Intel UHD Graphics 620, Nvidia GeForce MX150 2GB GDDR5

RAM: 8GB

Дэлгэц: 13 инч, 1440p (2,160 x 1,440)

Багтаамж: 256GB - 512GB SSD

Хятадын "Huawei" брендийн энэхүү зөөврийн компьютер нь хямд үнэ, хүчирхэг үзүүлэлтээрээ олны анхаарлыг татсаар байна. Түүнчлэн сүүлийн үеийн процессор, "Nvidia GeForce" график карт болон өнгөлөг дэлгэц нь бүхий л төрлийн хэрэгцээнд төгс зохицох бөгөөд 899$-оор худалдаалагдах юм.

"Huawei MateBook 133"

3 "HP Spectre x360" (2019)

Үзүүлэлт:

CPU: Intel Core i5-i7 

График карт: Intel UHD Graphics 620

RAM: 8GB – 16GB

Дэлгэц: 13 инч, full HD (1,920 x 1,080) – UHD (3,840 x 2,160) "Touchscreen" 

Багтаамж: 256GB - 512GB SSD

"2 in 1" буюу зөөврийн компьютер, таблет болгон ашиглах боломжтой энэхүү төхөөрөмж нь 2019 онд гарсан компьютерууд дундаас хамгийн үзэмжтэй, авч явахад авсаархан бөгөөд олон үйлдэлтэй хэмээн мэргэжилтнүүдэд сайшаагдсан юм. Үнийн хувьд 999$ билээ.

"HP Spectre x360" (2019)

4 "Apple MacBook Pro" (2018)

Үзүүлэлт:

CPU: 4 цөмт Intel Core i5-i7 

График карт: Intel Iris Plus Graphics 655

RAM: 8GB – 16GB

Дэлгэц: 13 инч, (2,560 x 1,600) IPS

Багтаамж: 128GB – 2TB PCIe 3.0 SSD

"Apple"-ийн компьютерууд нь хүчирхэг үзүүлэлт, төгс хийц загвараараа алдартай билээ. Харин 2018 онд гарсан "Macbook Pro" загвар нь шинэ "Touchbar" гэх компьютерын гарны дээр байрлах жижиг нарийн дэлгэцээ танилцууллаа. Үүнийг төрөл бүрийн горим, үйлдлүүдэд тохируулан ашиглах боломжтой бөгөөд хурууны хээг ч таних боломжтой аж. Энэ нь бусад зөөврийн компьютеруудтай харьцуулахад бага зэргийн үнэтэй бөгөөд 1299$-оос эхэлж худалдаанд гарах юм.

"Apple MacBook Pro" (2018)

5 "Asus ROG Zephyrus S GX701"

Үзүүлэлт:

CPU: Intel Core i7-8750H

График карт: Nvidia GeForce RTX 2080 (8GB GDDR6 VRAM, Max-Q)

RAM: 24GB

Дэлгэц: 17.3 инч, FHD (1,920 x 1,080) 144Hz panel

Багтаамж: 1TB M.2 SSD

Энэхүү компьютер нь 2019 оны видео тоглоомд зориулсан шилдэг зөөврийн компьютер хэмээн нэрлэгдсэн бөгөөд одоогийн зах зээл дээрх хүчирхэг компьютеруудын нэг билээ. Мөн уг жагсаалтын хамгийн үнэтэй компьютер бөгөөд эхлэх үнэ нь 3299$  аж.

"Asus ROG Zephyrus S GX701"

6 "Microsoft Surface Laptop 2"

Үзүүлэлт:

CPU: Intel Core i5 - i7

График карт: Intel UHD Graphics 620 

RAM: 8GB - 16GB

Дэлгэц: 13.5 инч, PixelSense (2,256 x 1,504)

Багтаамж: 128GB, 256GB, 512GB or 1TB SSD

"Microsoft" компанийн "Surface" цувралын компьютер болон ухаалаг төхөөрөмжүүд нь "Apple"-тай өрсөлдөхүйц хүчин чадалтай юм. Харин илүү ажил хэрэгч хүмүүст тохирсон 899$-ийн үнэтэй энэхүү зөөврийн компьютерыг "2 in 1" буюу таблет болгон ашиглах боломжтой билээ. 

"Microsoft Surface Laptop 2"

7 "Dell XPS 15 2-in-1"

Үзүүлэлт:

CPU: Intel Core i5 - i7

График карт:   Radeon RX Vega M GL Graphics 4GB

RAM: 8GB

Дэлгэц: 15.6 инч, FHD 1920 x 1080 "Touchscreen" 

Багтаамж: 512GB PCIe SSD

Энэхүү жагсаалтад багтсан 1299$-ийн үнэтэй "Dell XPS" цувралын уг компьютерыг "2 in 1" төрлийн таблет болгон ашиглах боломжтой бөгөөд 15 инчийн том дэлгэцтэй аж.

"Dell XPS 15 2-in-1"

8 "Acer Predator Helios 300"

Үзүүлэлт:

CPU: 6 цөмт Intel Core i7-8750H

График карт: Nvidia GeForce GTX 1060 + Intel UHD Graphics 630

RAM: 16GB DDR4 

Дэлгэц: 15.6 инч, FHD 1920 x 1080

Багтаамж: 256GB SSD

Видео тоглоомд зориулагдсан тус зөөврийн компьютер нь бусад "Gamer" төрлийн зөөврийн компьютеруудтай харьцуулахад үнийн хувьд хямд хэдий ч хүчин чадлын хувьд бараг л ялгаагүй ажээ. Үүн дээр төрөл бүрийн видео тоглоомыг гацалт, удаашралгүйгээр тоглох боломжтой ба 1000$-оор худалдаалагдах гэнэ.

"Acer Predator Helios 300"

9 "HP Spectre Folio"

Үзүүлэлт:

CPU: 8-р үеийн Intel Core i5-i7

График карт:  Intel UHD Graphics 615

RAM: 8GB – 16GB

Дэлгэц: 13.3 инч 1,920 x 1,080

Багтаамж: 256GB SSD

"2 in 1" төрлийн тус төхөөрөмж нь хамгийн шилдэг загвар дизайны шийдэлтэй хэмээн шилдгээр тодорчээ. Хүчин чадлын хувьд 8-р үеийн "Intel" процессортой бөгөөд бүхий л төрлийн ажлыг маш хурдан хийх боломжтой юм. Зах зээлд 1199$-оос эхэлж борлуулагдах аж.

"HP Spectre Folio"

10 "Acer Switch 3"

Үзүүлэлт:

CPU: 1.10GHz Intel Pentium Quad Core N4200 - Intel Core i3 7100U

График карт:  Intel HD Graphics 505

RAM: 4GB-8GB

Дэлгэц: 12.2 инч, 1920 x 1200 IPS LCD (Touchscreen)

Багтаамж: 64GB - 128GB eMMC

Хямд үнэтэй, дундаж төвшний хүчин чадалтай тус "2 in 1" төрлийн компьютер нь хөнгөн авсаархан бөгөөд гарыг нь салгаж таблет болгон ашиглах боломжтой юм. Мөн төрөл бүрийн аялалд авч явахад төгс зохицсон бөгөөд 439$ үнэтэйгээр худалдаалагдах гэнэ.

"Acer Switch 3"

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()