Тэмцлийг яаж хийдгийг Хонг Конгчууд дэлхий нийтэд харууллаа

Хонг Конгийн хүн амын 25 хувь буюу 2 сая орчим хүн Засгийн газрынхаа шинээр батлах гэж байгаа хуулийг эсэргүүцэж, захирагчаа огцруулахын төлөө жагсаж байна. Эх газрын Хятад руу хэрэгтэн шилжүүлэх маргаантай хуулийн төслийн эсрэг иргэд ийм олуулаа гудамжинд гарч, сэтгэл зүрх нэгтэйгээр босож чадсан нь дэлхий нийтэд томоохон үлгэр жишээ болжээ.

Тэмцлийг яаж хийдгийг Хонг Конгчууд дэлхий нийтэд харууллаа
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Давчуу газарт саяас илүү хүн цугларах юм бол ийм шахцалдаан үүснэ. Оюутнууд жагсаалын хажуугаар номоо уншиж, хичээлээ давтахаа мартсангүй.

Түргэний машинд зай тавьж өгч байгаа нь

Жагсагчид хууль зөрчөөгүй гэдгээ баталж хуванцар хогоо зохих саванд хийж байгаа нь

Жагсаалын дараа зарим нэг нь үлдэж хог цэвэрлэж байна.

Энэхүү тэмцэл "Шүхэрт хувьсгал" нэрийг аль хэдийнэ авчээ. Жагсагчид шүхэр ашиглан өөрсдийгөө нулимс асгаруулагчаас хамгаалж байгаа учраас тэр аж.

Засгийн газрын байрны урд жагссан хүмүүс нулимс асгаруулагч хийнээс сэргийлэхийн тулд борооны цув өмсөж, маск зүүжээ.

Нулимс асгаруулагч хийнд өртсөн тохиолдолд хэрэг болох усыг бэлдэж тавьсан байгаа нь

Нийтийн тээврийн хэрэгсэл саатах ёсгүйг бүгд ухамсарлажээ

Нулимс асгаруулагч хэрэглэж байгааг мэдээгүй нэгэн сэтгүүлчид тусалж байгаа нь

Жагсаал дууссаны дараа жагсагчид зөвхөн хогоо түүгээд зогссонгүй, ангилж ялган зохих газарт нь хаяж байв.

Тэмцлийн үеэр нэгэн иргэн "Pacific Place" нэртэй их дэлгүүрийн дээр Хонг Конгийн захиргааг эсэргүүцсэн лоозон өлгөх гэж байгаад унаж нас барсан юм. Тус иргэний дурсгалд зориулан жагсагчид олноороо гашуудлын захиа үлдээж буй дүр зураг.

Цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгааг эсэргүүцсэн сэтгүүлчид хэвлэлийн хурал дээр албаар дуулга, хамгаалалтын хувцас өмсөж ирцгээжээ.

Нас барсан тэмцэгчийн унасан газар хүмүүс захиа бичихийн зэрэгцээ цаасан шувуу хийн үлдээж байна.

Шидсэн утаат гранатыг тэр дор нь "аюулгүй" болгож байгаа нь

Хонг Конгчууд ингэж олноороо тэмцсэний үр дүн гарч эхлээд байгаа. Өнгөрсөн мягмар гарагт захирагч Кэрри Лам хэвлэлийн хурал зохион байгуулж тэрхүү хуулийн төслийг дэмжсэндээ ард иргэдээсээ уучлал хүссэн билээ. Түүнчлэн иргэдийн саналыг бүрэн тусгаж, маргааныг эцэслэн шийдээгүй тохиолдолд хуулийн төслийг дахин хэлэлцэхгүй болохоо амлажээ.

49
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()