Эцэг эхээс хүүхдэд удамшдаг эрүүл мэндийн 10 асуудал

Хүний эрүүл мэндэд ген маш чухал нөлөөг үзүүлж байдаг. Тиймээс та аав, ээжийнхээ биед сайтар анхаарал хандуулах ёстой юм шүү. Ингээд бүгдээрээ эцэг, эхээс хүнд ямар шинж тэмдгүүд удамшдаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Эцэг эхээс хүүхдэд удамшдаг эрүүл мэндийн 10 асуудал
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Амны хөндийн эрүүл мэнд

Шүдний өвчин эцэг, эхээс удамшдаг гэдгийг та мэдэх үү? Мэдээж үүнд амны хөндийн эрүүл мэндээ сахиж өдөрт шүдээ хэдэн удаа угаах, ямар хоол идэх, шүдээ чигчилдэг үгүй гэх мэт олон зүйл нөлөөлнө л дөө. Гэхдээ тухайн хүний ген ч гэсэн хамааралтай байдаг аж.

Амны хөндийн эрүүл мэнд

2 Ухаан алдах

Хэрвээ ээж, аавын чинь аль нэг нь ямар ч шалтгаангүй ухаан алддаг бөгөөд та маш их сэтгэл хөдлөлд автах, хүнд дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа муужирч унадаг бол энэ нь зүрхний хэм алдагдах өвчний шинж тэмдгүүд юм. Үүнийг өөрөөр “Long QT” синдром ч гэж нэрлэдэг. Уг синдром нь генээр дамжигдан удамших магадлалтай байдаг ажээ.

Ухаан алдах

3 Сэвх, батгатай арьс

Батга бол хамгийн түгээмэл тохиолддог арьсны өвчин бөгөөд хүн төрөлхтний 80 хүртэлх хувь нь үүнийг туссан байдаг. Мөн арьсан дээр бага зэрэг зовиуртай батга гарахад орчин тойрон болоод ген нөлөөлдөг аж. Тиймээс хэрвээ та насанд хүрсэн хэрнээ одоог хүртэл батгаасаа салж чадахгүй байгаа бол амьдралын хэв маягаа өөрчилж, арьсны эмчид хандах хэрэгтэй юм.

Сэвх, батгатай арьс

4 Мэнгэ, ургацаг

Бие дээрээ 50-100 орчим мэнгэтэй хүмүүс меланома - арьсны хорт хавдрыг тусах эрсдэл өндөр байдаг. Мөн эцэг, эх нь уг өвчнөөр өвчилж байсан эсвэл хэвийн бус мэнгэтэй бол үр хүүхэд нь меланома тусах магадлалтай юм.

Хэвийн бус мэнгэ нь хэлбэргүй, нилэнхүүдээ хар, бор өнгөтэй байдаг бөгөөд энэ нь меланомагийн зарим шинж тэмдгүүдийг агуулдаг боловч та шууд хорт хавдар гэж ойлгож болохгүй. Түүнчлэн Америкийн Моунт Синай эмнэлгийн эмч “Олон мэнгэтэй хүмүүс арьсны түгээмэл өвчнүүдийг тусах магадлалтай байдаг” гэж хэлж байжээ. 

Мэнгэ, ургацаг

5 Хүүхэд насны таагүй дурсамжууд

Хэдийгээр хүмүүс эцэг, эхийнхээ бага насны бүх дурсамжийг өвлөж авахгүй ч тэдний гунигт түүх хүүхэд дээр нь давтагдах магадлалтай байдаг гэнэ. Жишээлбэл, аав нь багадаа зодуулдаг байсан бол дараа нь хүүхдээ зодож түүнд өөртэйгөө адил дурсамж үлдээдэг аж. Мөн багадаа хүчирхийлүүлж байсан хүмүүс олон төрлийн сэтгэцийн эмгэгтэй болдог байна. Тиймээс хүчирхийлэгчээс хүчирхийлэгч л төрдөг гэдгийг санах хэрэгтэй билээ.

Хүүхэд насны таагүй дурсамжууд

6 Эмзэг арьс

Хэрвээ аав, ээжийн чинь арьс ямар нэгэн материал, саван, үнэр зэргээс болоод хуурайшиж, тууралт гарч, загатнадаг бол та тэднийг дуурайсан байх магадлалтай юм. Учир нь харшил болон  мэдрэмтгий, эмзэг арьс нь удамшдаг билээ. Түүнчлэн арьс загатнаж, улайж, үрэвсэх нь аливаад хэт мэдрэг, дархлаа муу байдагтай холбоотой. Харин тохойн хатуу, ширүүн арьс ихэнхдээ ээж, ааваас шууд удамшдаг байна.

Эмзэг арьс

7 Буйлны үрэвсэл

Хэрвээ эцэг, эхийн аль нэг нь буйлны үрэвсэлтэй бол хүүхдүүд нь амны хөндийн эрүүл мэнддээ маш сайн анхаарч, буйлаа өвчлөхөөс сэргийлэх нь зүйтэй юм. Хүн амын 1/3 нь буйлны үрэвсэлтэй байдаг бөгөөд түүнийг эмчлэхгүй удвал шүд унах ч аюултай байдаг. Тиймээс шүдээ өдөрт 2 удаа угааж, жилд 2-3 удаа шүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй юм.

Буйлны үрэвсэл

8 Хүндрэлтэй жирэмслэлт

Жирэмсэн үедээ маш их хордлого өгөх нь ээжээс охинд удамшиж болдог. Хэдийгээр энэ нь ховор үзэгдэл боловч зулбалт хүртэл эхээс удамших нь бий. Тиймээс хэрвээ та гэр бүл зохиохоор шийдсэн бол ээжээсээ жирэмсэн үедээ ямар нэгэн асуудалтай байсан эсэхийг нь лавлаж асуухыг зөвлөж байна.

Хүндрэлтэй жирэмслэлт

9 Хэврэг яс

Судалгаагаар зарим тохиолдолд ясны сийрэгжилтэд ген нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Тиймээс эцэг, эхийн аль нэг нь хэврэг ястай бол, шинжилгээ хийлгэж үзэхэд гэмгүй юм. Учир нь Орландогийн Эрүүл мэндийн эмч нарын нэгдлийн доктор Тодд Сонтаг “Хэрвээ ээж нь ясны сийрэгжилттэй бол хүүхэд нь энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг” гэж хэлж байжээ.

Мөн эцэг, эхийн аль нэг нь гуя, ташааны гэмтэлтэй бол хүүхэд ч түүнийг тусах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр тогтмол Д амин дэм, кальци ууж хэвших хэрэгтэй ба тогтмол дасгал хөдөлгөөн хийж байгаарай.

Хэврэг яс

10 Улаан хацар

Арьсны энэ үзэгдлийг "Розацея" гэж нэрлэдэг. Энэ нь хүний хамар, хацар улайж, судас нь харагдахыг хэлж байгаа юм. Тэгвэл ихрүүд дээр хийсэн нэгэн судалгааны үр дүнд генээс болж хүний хацар улаан болдог нь батлагджээ.

Мөн Шотланд, Скандинавын орнууд, Зүүн Европын улс үндэстний хүмүүс арьсны ийм синдромтой байх нь элбэг байдаг аж.

Улаан хацар

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()