Олон хүний нүдийг "хуурдаг" 10 үзэгдлийн нууц

Хүмүүс нүдээр харсан зүйлдээ хамгийн ихээр итгэдэг. Гэтэл нүд бас "хууртагдах" тохиолдол олон байдаг ажээ. Жишээлбэл хэдхэн жилийн өмнө цахим орчинд шуугиан тарьсан "хоёр өнгөтэй" даашинз байна. Ингээд та бүхэнд түүнтэй адил хүмүүсийн хараанд төөрөгдөл үүсгэдэг хамгийн алдартай зураг, үзэгдлүүдийг тайлбарлан хүргэе.

Олон хүний нүдийг "хуурдаг" 10 үзэгдлийн нууц
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Налуу цамхаг

Пизагийн алдарт цамхгийн энэхүү хоёр зургаас аль нь илүү налсан байна вэ? Хэрэв та баруун талд байгаа цамхгийг гэж бодож байвал таны хариулт буруу байна. Үнэндээ эдгээр зургууд нь адилхан. 

Тэгвэл яагаад хоёр дахь зураг баруун тийшээ илүү налалттай харагдаж байна вэ? 2 хэмжээст дүрсийг боловсруулах үед нүдний торлог бүрхэвчинд үүссэн дүр зургийг тархи маань хүлээж аваад гурав дахь хэмжээсийг үүсгэдэг.        

Зэрэгцэн байрласан адилхан хоёр зургийг тархи хоёр обьекттой нэг зураг болгон боловсруулдаг. Үнэхээр хоёр цамхаг зэрэгцэн сүндэрлэж байгааг үзүүлсэн нэг зургийг харвал бидний нүдэнд тэрхүү хоёр цамхаг өндөрсөх тусам нэг нэгэндээ ойртож харагдана. Харин энэхүү хоёр зураг дээр цамхгууд параллель байрласан учраас нэг нь илүү налуу харагдаж байна. 

Налуу цамхаг

2 Маргарет Тэтчерийн хуурмаг зураг

Буруу харуулсан эхний хоёр зураг дээр нүүр нь хоёулаа хэвийн харагдаж байвч зөв харуулаад үзтэл баруун талын зураг нь яавч хэвийн биш харагдаж байна.

Энэ үзэгдлээс харвал бид хүний царайг зөв харсан байх үед нь илүү сайн таньдаг ажээ. 

Маргарет Тэтчерийн хуурмаг зураг

3 Рубины ваар

Энэ зурган дээр ваар байна уу, эсвэл өөд өөдөөсөө харсан хоёр нүүр байна уу? Данийн сэтгэл судлаач Эдгар Рубины 1915 онд бүтээсэн энэхүү хоёрдмол утгатай дүрс нь хамгийн алдартай хуурмаг үзэгдлүүдийн нэг юм. 

Та хоосон зайд анхаарлаа төвлөрүүлбэл ваар харагдах болно. Эсрэгээрээ хар дэвсгэр лүү удаан харвал хүний нүүр царайг зургаас олж харна. 

Рубины ваар

4 Боломжгүй гурвалжин

Энэ зургийг "Z" үсгийн хэлбэртэй, гурван эгнээгээр жагсаасан шоо гэдэгт та итгэх үү? 1934 онд Шведийн алдарт зураач Оскар Ройтерсвардын бүтээсэн энэхүү хуурмаг зураглал нь гурван хэмжээст объектыг тайлбарлахад тархины чадвар хэрэгтэйг (эсвэл дутагдалтайг) харуулж байна.

Эхлээд харахад обьектийг бодитоор ингэж байрлуулах огт боломжгүй мэт санагдана. Ерөнхийдөө бидний тархи хавтгай дүрсийг 3 хэмжээст дүрслэл болгон хувиргаж чадна, гэхдээ энэ зурган дээрх байдал таны нүдийг хуурч байгаа хэрэг. 

Тэгвэл гурвалжны гуравны нэгийг тагласнаар тархи чинь жинхэнэ хэлбэрийг нь үүсгэж чадна. Гэсэн хэдий ч, гараа авахад таны нүд дахиад л хууртаж эхлэнэ. Гурван шугам нь нийлж л байвал энэхүү зураг "боломжгүй гурвалжин" хэвээр л байх болно.

Боломжгүй гурвалжин

5 Амесийн өрөө

Нэг өрөөнд зогсож буй энэ хоёр охин ихрүүд гэдэгт итгэх үү? Өрөөг эхлээд харвал жирийн тэгш өнцөгт өрөө шиг харагдана. Үнэндээ энэхүү өрөө нь трапец хэлбэртэй бөгөөд дотор нь байгаа обьект аль буланд нь байгаагаас шалтгаалж томорч эсвэл жижгэрч харагддаг байна.

Юмсын хэмжээг гажуулж харуулдаг энэхүү өрөөг Америкийн хараа зүйн эрдэмтэн Аделберт Амес анх бүтээж байжээ.

Амесийн өрөө

6 Дөрвөн зураг шиг харагддаг нэг зураг

Уг зураг нь хэдийгээр дөрвөн өөр зургийг багцалсан мэт харагдавч үнэндээ нэг орон зайд байгаа зүйлсийг үзүүлсэн нэг л зураг юм. Баруун талын хоёр болон зүүн дээд хэсгээр дамжин өнгөрч буй ширээний чийдэнг ажиглаарай.

Дөрвөн зураг шиг харагддаг нэг зураг

Харин доорх зураг нь хуурмаг үзэгдлийн "үнэн төрх"-ийг илчилсэн зураг юм.

Уг зургийг иймэрхүү төрлийн урлагаар мэргэшсэн Бела Борстод VLP хамтлагийн “Terrain” цомогт зориулан бүтээжээ.

7 Эргэлдэж буй силуэт

Охин цагийн зүүний дагуу эргэж байна уу, эсвэл цагийн зүүний эсрэг эргэж байна уу? Гурав дахь хэмжээс байхгүй бол бидний тархи түүний эргэлтийг ямар ч хөдөлгөөнөөр боловсруулах боломжтой. Энэхүү дүрсэнд дээр дурдсан зургуудын адил "жинхэнэ дүр зураг" байхгүй тул та өөрөө түүний чиглэлийг өөрчлөх боломжтой.

Эргэлдэж буй силуэт

Хэрэв та бүжигчинг цагийн зүүний дагуу эргэхийг харсан бол таны баруун тархи илүү, харин бүжигчин цагийн эсрэг эргэхийг харсан бол та зүүн тархиараа илүү ажилладаг гэж үзнэ. Гэсэн хэдий ч энэ гаргалгааг сэтгэл зүйчид төдийлөн зөв гэж үздэггүй байна.

8 Парисын цэцэрлэгт хүрээлэнгийн хуурмаг үзэгдэл

Энэ нь бодит ногоон бөмбөрцөг шиг харагдах боловч угтаа энгийн л нэг хавтгай парк юм. Зүүн талын зурган дээрх жижиг макет шиг бөмбөрцөг нь үнэхээр том парк. Анаморфизм хэмээх урлагийн урсгалын томоохон бүтээл болох энэхүү паркийн тойрог нь 1500 орчим кв талбайтай, 100 метр урттай аж.

Парисын цэцэрлэгт хүрээлэнгийн хуурмаг үзэгдэл

9 Агаар дээр хөвж буй эр

Хэрэв та дэлхийн аялал жуулчлалын төв хотуудаар аялж байсан бол агаарт хөвж буй мэт гудамжны үзүүлбэрчдийг харсан байх. Энэ бол хуурмаг үзэгдэл гэхээсээ илүү илбэ талдаа юм.

Зурган дээрх залуугийн доор байгаа хивсэнцэрийг та харж байна уу? Энэ нь илбэнд хэрэглэгддэг гол хэрэгслийг далдлах зорилготой болохоос шидэт хивс биш. 

Агаар дээр хөвж буй эр

Доорх зурган дээр харуулсанчлан илбэчин өөрийн суудлаа нөмрөгөөрөө далдлах бөгөөд хивсэн доор нуугдсан хүндийн төв болдог хавтан нь түүний суудалтай "таягаар" холбогддог аж.

10 Аделсоны даамны хөлөг

А дөрвөлжин, B дөрвөлжин хоёулаа ижилхэн саарал өнгөтэй боловч нүдээр харахад В нь цагаан, А нь хар харагдаж байна. Яаж ийм байж болох вэ?

Учир нь B дөрвөлжин цилиндрийн сүүдэрт байгаа учраас бидний тархинд байгаагаасаа илүү цайвар өнгөтэй гэсэн дохио очиж байна. 

Аделсоны даамны хөлөг

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()