“Хужирт” ээлжит нүүр царайгаараа хэнийг таашаав?

“Хужирт” ээлжит нүүр царайгаараа хэнийг таашаав?

Байгалийн эрдэст ус хэмээн олны таашаалыг хүртээд олон жил болж буй “Хужирт” ус нь дахин “бүл” нэмж, “ХУЖИРТ БӨМБӨЛӨГТЭЙ” нэрийн хийжүүлсэн эрдэст усыг өлгийдөн аваад байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүний нүүр царайгаар авьяаслаг мисс Э.Урангоо сонгогджээ.

Тэрбээр 2016 онд Монголд анх удаа зохиогдсон олон улсын “Face of Beauty International-2016” гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан удаатай. Түүнчлэн “UBS” телевизэд хөтлөгч, “Их эзэн хаан” театрын дуучин, бүжигчин төдийгүй “Universe best songs” наадмын шилдэг оролцогч билээ.

Мисс Э.Урангоо чадварлаг жүжигчин болохоо “Мартагдашгүй намар”, “The Call”  аймшгийн уран сайхны кино, “Нарны жим” олон ангит кино болон “Рекит” киногоор харуулсан. Харин тэрбээр энэ удаад “Хужирт бөмбөлөгтэй” эрдэст усны нүүр царай болоод байгаа нь энэ юм. Авьяаслаг бүсгүй цахим хуудаснаа “Оффисоос уулруу нүүлгэж чадсан Хужирт ус” хэмээн пост нийтэлжээ.

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.