"Хүн төрөлхтөн хоёр хүйстэй" гэж хэлсэн сурагчийг багш нь ангиасаа хөөжээ

Шотландын сургуулийн нэгэн сурагч ангид "тэсвэрлэшгүй" үг хэлснийхөө төлөө хөөгджээ. Тэрбээр багшдаа "хүн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхон хүйстэй" гэж хэлсэн бөгөөд үүнийхээ төлөө хэрхэн шийтгүүлж байгаагаа бичиж авсан нь цахим ертөнцөд шуугиан тариад байгаа юм.

"Хүн төрөлхтөн хоёр хүйстэй" гэж хэлсэн сурагчийг багш нь ангиасаа хөөжээ

Шотландын Аберденширын сургуульд болсон энэ үйл явдлын үеэр тус багш нь сурагчдаа "Хүн хувийн үзэлтэй байж болно, гэхдээ улсын бодлого тодорхойлогчдын үзлээс зөрсөн үзэлтэй бол түүнийгээ ил зарлах нь зохимжгүй хэрэг" гэж хэлсэн байна.

Тус сурагч харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд зогсохгүй өөрийгөө тун сайн хамгаалж чадсан юм. Тэрбээр "Хүн гэдэг эрэгтэй эмэгтэй гэсэн 2-хон хүйстэй, харин хүн түүнээс өөр хүйстэй гэж өөрийгөө хэлвэл тэр нь тухайн хүний хувийн үзэл юм" гэж хэлсэн байна.

"Соёлтой" барууныхан сүүлийн жилүүдэд нийгмийн болоод үндэстний бүхий л цөөнхөд ижил тэгш боломжийг олгож, бусдад тэдний талаар зөв үзэл баримтлал суулгах гэж хичээж байгаагийн хамгийн гол ажил нь жендерийн асуудал юм. Гэвч тэд үүнийгээ арай "хэтрүүлж", хүний байгалаас заяасан биологийн шинж чанарыг үгүйсгэж байна гэж буруутгагдаж байгаа.

Барууны орнуудад хүний хүйсийг санаатай болон санамсаргүй "андуурсан", ижил хүйстнүүд болон өөрийгөө онцгой жендерийн бүлэгт оруулан тооцдог хүмүүсийг шүүмжилсэн, гоочилсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх нь энгийн үзэгдэл болоод байна. 

Энэхүү "халуурлыг" егөөдөж Германы Бундестаг дахь барууны консерватив үзэлтэй "AfD" намын гишүүн Стеффен Кёнигер хүмүүстэй 60 өөр төрлийн хүйс заасан төлөөний үгээр мэндэлсэн хөгжилтэй үйл явдлыг доорх бичлэгнээс үзээрэй..

7
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()