Хэзээ ч сүйрч байгаагүй хамгийн эртний 10 хот

Эртний соёл иргэншлүүдийн өлгий болсон ариун дагшин газруудаас өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн нь маш цөөхөн байдаг билээ. Гэхдээ олон удаагийн дайн тулааныг даван туулж, хэдэн мянган жилийн турш оршин тогтнож ирсэн хотууд ч бий. Тэр ч утгаараа бид уншигч та бүхэндээ хэзээ үүссэн болох нь одоог хүртэл тодорхойгүй байдаг гайхалтай түүхт хот, суурингуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хэзээ ч сүйрч байгаагүй хамгийн эртний 10 хот

10 Балх (Афганистан) - МЭӨ 1500-2000

Эрт цагийн хамгийн хөгшин хотуудын нэг болох Балхад МЭӨ 2000 жилийн өмнө амьдарч байсан гэгдэх зороастризм шашныг үндэслэгч Заратустра төрж, өсөж байжээ. Тиймээс ч судлаачид Балхыг зороастризм шашны төв байсан гэж дүгнэдэг. Мөн эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хотыг МЭӨ 2000-1500 оны үед барьж байгуулсан ажээ.

Балх (Афганистан) - МЭӨ 1500-2000

9 Киркук (Ирак) - МЭӨ 2200

МЭӨ 2200 онд бий болсон Киркук хотод маш олон дайн тулаан болж байсан бөгөөд тухайн цаг үедээ эртний гурван хотын дайны бүс нутаг байв. Хэдийгээр тийм ч гэсэн уг хот Исламын дайн, Их Британийн эзлэн түрэмгийллийг даван туулж, одоог хүртэл нураагүй хэвээр байгаа билээ.

Киркук (Ирак) - МЭӨ 2200

8 Эрбиль (Ирак) - МЭӨ 2300

Иракийн газар нутаг дээрх бас нэгэн эртний хот бол Курдистаны нийслэл Эрбиль юм. МЭӨ 2300 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа энэ хот маш олон жилийн өмнө худалдааны төв байсан бөгөөд үүгээр Торгоны зам дайрч өнгөрдөг байжээ. 

Эрбиль (Ирак) - МЭӨ 2300

7 Бейрут (Ливан) - МЭӨ 3000

Өдгөө 5000 жилийн настай Ливан улсын хамгийн гол хот болох Бейрутыг удаан хугацааны турш Араб, Ром, Туркууд эзэгнэж байсан  билээ. Түүнчлэн судлаачид ойролцоогоор МЭӨ 3000 оны үед байгуулагдсан уг хотыг цаашдаа ч өнө удаан оршин тогтноно хэмээн үздэг аж.

Бейрут (Ливан) - МЭӨ 3000

6 Газиантеп (Турк) - МЭӨ 3650

Турк улсын өмнөд хэсэгт байрладаг, МЭӨ 3650 оноос хойш оршин тогтнож байгаа арвин түүхт Газиантеп хот нь олон арван иргэншлийн өлгий нутаг юм. Мөн тус газарт Вавилончууд, Персүүд тэр бүү хэл Арабууд хүртэл амьдардаг байжээ.

Газиантеп (Турк) - МЭӨ 3650

5 Тир (Ливи) - МЭӨ 2750

Сур хэмээх нэрээрээ илүү алдаршсан Тир хотыг эртний Финикчүүд  МЭӨ 2750 онд барьж байгуулжээ. Энэхүү далайн эргийн хот нь тухайн үедээ худалдааны томоохон цэг болж байсан түүхтэй бөгөөд газар дундын тэнгисийн ихэнх хот, улсууд үүгээр дамжин өнгөрч, худалдаа наймаагаа явуулдаг байсан гэдэг.

Тир (Ливи) - МЭӨ 2750

4 Эль-Файюм (Египет) - МЭӨ 4000

Египетийн хамгийн эртний хот болох Эль-Файюм нь МЭӨ 4000 жилийн өмнө барьж байгуулагджээ. Мөн тус газар нь эртний Египетийн үед маш алдартай байсан Крокодилополь хотын нэг хэсэг байсан юм. Гэхдээ одоо энэ хотыг бараг хэн ч мэддэггүй нь харамсалтай.

Эль-Файюм (Египет) - МЭӨ 4000

3 Дамаск (Сири) - МЭӨ 4300

Дамаск хотыг яг хэдэн онд баригдсан болохыг сайн мэдэхгүй ч зарим археологичид МЭӨ 4300 онд байгуулагдсан хэмээн таамагладаг. Гэхдээ дундад зууны Арабын түүх судлаач Ибн Асакир дэлхийн түүхэнд "Их үеэр" хэмээн алдаршсан үйл явдлын дараа Дамаск хотын хана сүндэрлэсэн болохоор 4 мянга дахь хотын үед бий болсон гэж тооцоолдог байна. Мөн Дамаскийг МЭӨ 10 мянган жилийн өмнө үүссэн гэж үздэг судлаачид ч бий.

Дамаск (Сири) - МЭӨ 4300

2 Библос (Ливи) - МЭӨ 5000

МЭӨ 5000 оноос эрт үед байгуулагдсан, газар дундын тэнгисийн эрэг дээр орших уг олон жилийн настай хот нь тухайн үедээ хамгийн том худалдааны боомт байсан юм.

Библос (Ливи) - МЭӨ 5000

1 Иерихон (Палестин) - МЭӨ 8000 он

Хүний гараар бүтээгдсэн нэг хот бүхэл бүтэн 7 мянган жилийн турш оршино тогтноно гэдэг үнэхээр гайхалтай биш гэж үү? Манай гарагийн хамгийн өнө эртний суурин болох Палестины Иерихоны өнцөг булан бүр нь Библийг санагдуулдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хотыг МЭӨ 8000 оны үед барьж байгуулжээ.

Иерихон (Палестин) - МЭӨ 8000 он

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()