Үзэсгэлэнт оддын хүүхдүүд

Алдартнууд хэдийгээр цаг зав муутай ч гэр бүл зохиох, хүүхэд төрүүлж өсгөх үйлээс зугтахгүй нь мэдээж. Мөн царайлаг алдартнуудын хүүхдүүд нь аав ээжийнхээ шийрийг хатаасан царайлаг байх нь элбэг. Ингээд та бүхэнд үзэсгэлэнтэй алдартнуудын хүүхдүүдийг танилцуулж байна.

Үзэсгэлэнт оддын хүүхдүүд
Та бэлгээ задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Наталиа Водянова

Дэлхийд алдартай загвар өмсөгч Наталиа Водянова нь нийт 5 хүүхэдтэй юм. Тэрбээр эхний гэрлэлтээсээ Лукас-Александр, Виктор гэсэн 2 хүү, Нева нэртэй нэг охинтой болсон бол 2 дахь гэрлэлтээсээ Максим болон Роман гэсэн 2 хүүтэй болжээ.

Наталиа Водянова

2 Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)

Бразилын супер модель, "Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэр Алессандра Амбросио нь Аня болон Ноа гэсэн 2 охинтой.

Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)

3 Кэндис Свейнпол (Candice Swanepoel)

Томоохон брэндүүдийн нүүр царай болж байсан загвар өмсөгч Кэндис Свейнпол нь Херман Никколи хэмээх бизнесмэнтэй хамтран амьдарч байхдаа Анака, Ариэл гэсэн 2 хүүхэдтэй болжээ.

Кэндис Свейнпол (Candice Swanepoel)

4 Хайди Клум (Heidi Klum)

Алдарт загвар өмсөгч Хайди Клум нэгэн бизнесмэнтэй гэрлээд Хелена хэмээх охинтой болсон бөгөөд дараа нь түүнээс салж  дуучин "Seal"-тай гэрлэсэн юм. Хелена өдгөө ээжтэйгээ тун адилхан болжээ.

Хайди Клум (Heidi Klum)

5 Ким Бейсинжер (Kim Basinger)

Ирланд Балдвин нь загвар өмсөгч, жүжигчин Ким Бейсинжер, жүжигчин Алек Балдвин нарын охин юм.

Ким Бейсинжер (Kim Basinger)

6 Кэйт Мосс (Kate Moss)

Супермодел Кэйт Моссын охин Лила Грэйс Мосс Хак нь хэдийнээ ээжийнхээ замналыг дагаж загвар өмсөж эхэлсэн бөгөөд өдгөө "Marc Jacobs" брэндийн нүүр царай болсон байна.

Кэйт Мосс (Kate Moss)

7 Синди Кроуфорд (Cindy Crawford)

Супермодел Синди Кроуфордын хүүхдүүд болох Каиа, Пресли Гербер нар ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөж авсан бөгөөд тэд мөн загвар өмсөж эхэлжээ. 

Синди Кроуфорд (Cindy Crawford)

8 Даутцен Крус (Doutzen Kroes)

Данийн супермодел Даутцен Крус нь DJ Саннери Жэймс (Sunnery James)-тэй гэрлэсэн бөгөөд тэд Филон болон Милена гэдэг хүү охин 2-той болжээ.

Даутцен Крус (Doutzen Kroes)

9 Каролина Исела Куркова

Нэгэн цагт дэлхийн хамгийн өндөр орлоготойд тооцогдож байсан загвар өмсөгч Каролина Исела Куркова нь киноны продюсер Арчи Друри (Archie Drury)-тай гэрлэж Тобайн Жэк болон Ноа Ли гэсэн хоёр хүүтэй болсон байна. 

Каролина Исела Куркова

10 Ирина Шейк, Брэдли Күүпер нар

2017 онд Оросын супермодел Ирина Шейк, жүжигчин Брэдли Күүпер нар Лий Ди Сэйн Шейк Күүпер хэмээх охинтой болжээ. Харамсалтай нь 2019 оны 6-р сард хосууд салсан юм.

Ирина Шейк, Брэдли Күүпер нар

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()