Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Амин дэм, эрдэс бодис, ашигтай нүүрс ус, хүчил ихтэй байдаг учраас гурвалжин будааг “Будааны хаан” гэж нэрлэдэг. Үүнээс гадна энэхүү будаа нь экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд төрөл бүрийн химийн бодистой урвалд ордоггүй байна. Ингээд долоо хоногт 3 удаа гурвалжин будаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё.

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ?
Та бэлгээ задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Жин хасахад тустай

Мэдээж, өглөөний цайндаа дан ганц гурвалжин будаа идлээ гээд та илүүдэл жингийн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ тун удалгүй үр дүнг нь мэдрэх болно шүү. 

Нэгдүгээрт, гурвалжин будаа нь тэжээллэг бөгөөд усанд чанасан 100 гр будаа 110 ккал илчлэгтэй тэнцдэг. 

Хоёрдугаарт, хүнд нүүрс ус нь таныг бүтэн өдрийн турш эрч хүчээр цэнэглэж, удаан хугацааны турш өлсгөхгүй. Ингэснээр та хэтрүүлж идэхээ больж, биедээ ашиггүй илчлэгийг хуримтлуулахаа зогсоож чадах юм.

Жин хасахад тустай

2 Цусны эргэлтийг сайжруулна

Гурвалжин будаанд агуулагддаг рутин хэмээх бодис нь судсыг бэхжүүлж, цус харвалтаас сэргийлдэг бол кварцетийн бодис нь судсыг цэвэрлэхэд тусалдаг ажээ. Тийм ч учраас эмч нар энэхүү бүтээгдэхүүнийг саяхан хагалгаа хийлгэсэн болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг юм. Түүнчлэн гурвалжин будааг тогтмол идсэнээр цусан дахь холестерины хэмжээ буурдаг ба төмрийн агууламж нь цусны системийн үйл ажиллагааг хэвийн хадгалдаг байна.

Цусны эргэлтийг сайжруулна

3 Эрч хүч бэлэглэнэ

Гурвалжин будааны уураг нь мах болон загасанд агуулагддагтай ижилхэн байдаг учраас цагаан хоолтнууд үүнийг идэх дуртай байдаг. Мөн та гурвалжин будааг дасгал сургуулилт болон оюун ухааны ажил эрхлэх үедээ хэрэглэвэл эрч хүчээр дүүрэн байх болно шүү.

Эрч хүч бэлэглэнэ

4 Тайвшруулж, сэтгэл санааг өөдрөг болгоно

Гурвалжин будаа нь төв мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, стресс тайлах, тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг. Мөн бүхэл үрийн бүтээгдэхүүн дундаас ганцхан гурвалжин будаанд холин хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь мэдрэлийн системийн үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг аж.

Тайвшруулж, сэтгэл санааг өөдрөг болгоно

5 Хоол боловсруулалтыг дэмжинэ

Гурвалжин будаанд агуулагддаг нимбэг болон алимны хүчил нь хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бол никотины хүчил нь бодисын солилцоог түргэсгэж, уураг, өөх тос болон нүүрс усыг задлах явцыг хурдасгадаг байна.

Харин ислэг болон цардуул нь өтгөн хатахаас сэргийлдэг аж. Түүнчлэн гурвалжин будаа нь ходоодны хавдраас урьдчилан сэргийлдэг юм.

Хоол боловсруулалтыг дэмжинэ

6 Арьс, хумс, үсэнд сайнаар нөлөөлнө

Е амин дэм нь арьсыг толигор, үрчлээгүй байлгахад тусалдаг бол рутин нь нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж байдаг. Харин марганц нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг өнгөлөг харагдуулдаг бол антиоксидант, флавоноид нь хөгшрөлтийг удаашруулдаг юм.

Мөн бүхэл үрийн нүүрс ус, цайр, А болон В амин дэм нь үсний ургалтыг түргэсгэж, илүү бат бөх болгодог бол кальци нь шүд, хумс, ясыг бэхжүүлж Д амин дэмийг шингээхэд тусалдаг аж.

Арьс, хумс, үсэнд сайнаар нөлөөлнө

7 Цусан дахь сахарын төвшинг бууруулна

Гурвалжин будаа нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг учир чихрийн шижин өвчтэй хүмүүс үүнийг тогтмол хэрэглэх нь зөв юм. Ялангуяа ногоон гурвалжин будаа маш үр дүнтэй байдаг билээ.

Цусан дахь сахарын төвшинг бууруулна

33
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()