Эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үхлээр үхсэн 10 хүн

Энэ хорвоогийн амьтай бүхэн хэзээ нэгэн цагт үхэлтэй зайлшгүй нуур тулдаг. Гэвч хүн бүр яг адилхан үхлээр нас бардаггүй бөгөөд нэг хэсэг нь жам ёсоороо хорвоогоос буцаж байхад зарим нь маш сонин шалтгаанаар амиа насаа алдах нь бий. Тэгвэл түүхэн дэх хамгийн хачирхалтай 10 үхлийн талаарх мэдээллийг хамтдаа сонирхоцгооё.

Эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үхлээр үхсэн 10 хүн
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 "Сэгвей"-г үйлдвэрлэдэг компанийн эзэн сэгвей унаж яваад өөд болжээ

Алхахаас төвөгшөөсөн хүмүүсийн асуудлыг шийдэж өгдөг сэгвей-г үйлдвэрлэдэг компаний эзэн Жими Хеселдон хадан хясааны ирмэгээр өөрийн компанийн сэгвейг унаад явж байхдаа доош унаж, амиа алдаж байжээ.

"Сэгвей"-г үйлдвэрлэдэг компанийн эзэн сэгвей унаж яваад өөд болжээ

2 Дэлхийн хамгийн хүчирхэг эр жижигхэн хадааснаас болж нас барсан нь

Польш жүжигчин Зише Брайтбарт /Zishe Breitbart/ нь 1920-иод оны үед дэлхийн хамгийн хүчтэй хүнд тооцогдож байжээ. Тэрбээр зааны тугалыг тэврэн шатаар өндөрт авирч, 10 хүн суусан хүнд жинтэй машиныг улаан гараараа өргөж байсан үзүүлбэрүүдээрээ маш алдартай. Гэвч харамсалтай нь түүний амьдрал хадаас зоолгож, өвдгөндөө бэртэл авснаар дууссан юм. Мэдээж тэр бэртэл нь золгүй явдал байсан ч жижиг шарх нь хүндэрч, эцэстээ жүжигчин залууг үхэлд хүргэсэн гэдэг.

Дэлхийн хамгийн хүчирхэг эр жижигхэн хадааснаас болж нас барсан нь

3 Хагардаггүй шилний бат бөхийг харуулах гэж байгаад нас баржээ

Торонто хотын Хуулийн фирмийн хуульч байсан Гарри Хой нь нэгэн өдөр оюутнууддаа Торонто-Доминион төвийн шилэн барилгыг хагардаггүй гэдгийг батлахаар 24 давхрын шилийг холоос гүйж очин биеэрээ мөргөжээ. Харамсалтай нь шил хагараагүй ч, цонхны хүрээ эвдэрч Гарри доош унаж нас барсан юм.

Хагардаггүй шилний бат бөхийг харуулах гэж байгаад нас баржээ

4 Аврагчдын үдэшлэг дээр усан санд живж үхсэн нь

Жером Мүүди гэх залуу нэгэн удаа усан сангийн аврагчдын чөлөөт сэлэлтийн үдэшлэгт уригджээ. Гэвч үдэшлэг дууссаны дараа түүний цогцос усан сангийн ёроолоос олдсон гэдэг.

Аврагчдын үдэшлэг дээр усан санд живж үхсэн нь

5 Метал суултуур дээр тогонд цохиулан амиа алджээ

Майкл Андерсон Годвин нь цахилгаан сандал дээр суун цаазаар авахуулах ял сонссон анхны алуурчин байсан хэдий ч түүний ял бүх насаараа хоригдох ялаар солигдсон юм. Гэтэл нэг өдөр Майкл шоронгийн камер доторх төмөр суултуур дээр сууж байхдаа золгүй байдлаар тогонд цохиулан амиа алджээ.

Метал суултуур дээр тогонд цохиулан амиа алджээ

6 Найз бүсгүйгээ хөнөөгөөд өөрөө адилхан үхлээр нас барсан нь

Мел Игнатов нь найз бүсгүйгээ шилэн ширээнд хүлж, шилээр зүсэж хөнөөсөн хэргийн ялтан байсан юм. Гэтэл тэрбээр нэг жилийн дараа өөрөө шилэн ширээнд дээр унаж, хагарсан шилэнд шархдан нас барсан юм.

Найз бүсгүйгээ хөнөөгөөд өөрөө адилхан үхлээр нас барсан нь

7 “Гүйлт” номын зохиолч Жим Фикс гүйж байхдаа нас баржээ

Жим Фикс нь Америкт фитнессийн хувьсгалыг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан хүмүүсийн нэг билээ. Мөн түүний гүйлтийн ашиг тусын талаарх ном хамгийн их борлуулалттайгаар тодорч байсан юм. Гэвч тэрбээр 52 насандаа гүйж байх үедээ зүрхний шигдээсээр өөд болсон аж. 

“Гүйлт” номын зохиолч Жим Фикс гүйж байхдаа нас баржээ

8 Өөрийнхөө оршуулгын үеэр сэргэж, цочролд орсноосоо болж нас барсан бүсгүй

Фагилю Мухаметзянова гэх эмэгтэйг эмч нар ухаан алдсаных нь дараа нас барсан хэмээн мэдэгджээ. Улмаар гэр бүлийнхэн нь түүнийг эцсийн замд нь үдэхээр цуглаж байхад тэрбээр гэнэт сэргэж, авсан дотор байгаагаа мэдээд цочролд орон зүрх нь хаагдаж нас барсан байна.

Өөрийнхөө оршуулгын үеэр сэргэж, цочролд орсноосоо болж нас барсан бүсгүй

9 Буу алдах боломжтойг үзүүлэх гэж байгаад өөрийгөө буудсан эр

Клемент Валландигхам нь шүүх хурал дээр, аллага гэж сэжиглэгдсэн хэргийг золгүй явдал байсан гэдгийг батлах гэж байгаад өөрийгөө бууджээ. Энгийнээр хэлбэл, тэрбээр хохирогчийг өөрийгөө санамсаргүй буудсан гэдгийг нотлох гэж оролдож байх үедээ буу алдан амиа алдсан юм.

Буу алдах боломжтойг үзүүлэх гэж байгаад өөрийгөө буудсан эр

10 Ниагарын хүрхрээнээс унаад амьд үлдсэн ч 121 см-ын өндрөөс унаад нас барсан нь

Бобби Лич нь Ниагарын хүрхрээ дээрээс амжилттай үсрэлт хийж түүхэнд бичигдсэн хоёр дахь хүн билээ. Гэвч хамгийн хачирхалтай нь түүний үхлийн шалтгаан метр гаруйхны өндрөөс унаснаас үүдэлтэй аж. Тэрбээр нэгэн өдөр жүржийн хальсан дээр халтирч унан хөлөө гэмтээсний улмаас шарх нь хүндэрч, халдвар аван хөлөө тайруулжээ. Харамсалтай нь хөлөө тайруулсан нь тус болсонгүй, тэрээр хэдхэн сарын дараа нас барсан байна.

Ниагарын хүрхрээнээс унаад амьд үлдсэн ч 121 см-ын өндрөөс унаад нас барсан нь

10
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()