Кино хорхойтнуудын тархийг гашилгасаар ирсэн 10 асуулт

2019-06-26, 17:53
4,683

Кино бол аливаа түүхийг гайхалтайгаар өгүүлж чаддаг хамгийн төгс урлаг билээ. Түүнчлэн бүх л хүмүүс үзэж буй киноныхоо зангилааг тайлж, аз жаргалтай төгсгөлийг харахыг хүсдэг. Ингээд уншигч та бүхэнд шилдэг дэлгэцийн бүтээлүүдийн үйл явдлын талаар үзэгчдийн хамгийн их асуудаг асуултуудыг хүргэж байна. 

Кино хорхойтнуудын тархийг гашилгасаар ирсэн 10 асуулт
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

10 Жокер яагаад сорвитой болсон бэ?

Алдарт супер баатар Бэтмэний мөнхийн дайсан болох Жокерийн хамгийн шилдэг дүр бол яахын аргагүй жүжигчин Хит Лежерийн (Heath Ledger) тоглосон хувилбар билээ. Нууцлаг хэрнээ өөрийн түүхгүй Жокерийн хэрхэн сорвитой болсон талаарх олон яриа байдаг боловч яг аль түүх нь үнэн болохыг кинонд хэзээ ч харуулж байгаагүй юм.

Жокер яагаад сорвитой болсон бэ?

9 Бүүгийн аав, ээж охиноо хайсан уу ?

"Pixar"-ийн алдарт анимэйшн болох "Monsters Inc"-ийг мэдэхгүй хүн ховор билээ. Өхөөрдөм хөөрхөн Бүү охин хүмүүсээс айдаг мангасуудын ертөнцөд ирснээр маш их адал явдалтай учирдаг шүү дээ. Түүнчлэн киноны төгсгөлд Салли охиныг гэрт нь аюулгүй хүргэж өгч, аз жаргалтайгаар дуусдаг боловч яагаад Бүүгийн аав, ээж охиноо хайсан эсэхийг кинонд огт харуулаагүй юм бол?

Бүүгийн аав, ээж охиноо хайсан уу ?

8 Жэйсон үнэхээр живсэн үү?

Хамгийн эхний "Friday the 13th" кинонд Жэйсон Ворхэс хүүхэд байхдаа нууранд живж нас бардаг бөгөөд ээж нь анхаарал хандуулаагүй гэсэн шалтгаанаар зуслангийн ажилчдыг тун хэрцгийгээр алдаг. Гэвч 2 дахь кинонд нь Жэйсон Ворхэс ойд ганцаараа амьдарч байгаагаар гардаг билээ. Тэгвэл 1957 онд живж нас барсан тэрбээр яаж амьд гарсан байж таарах вэ?

Жэйсон үнэхээр живсэн үү?

7 Жэк яагаад хаалган дээр гараагүй вэ?

Алдартай, романтик Титаник киноны олон зуун хүмүүсийн зүрхийг өвтгөсөн хэсэг бол киноны төгсгөлд гардаг Жэкийн үхэл билээ. Тэрбээр хайртай эмэгтэйгээ амьд үлдээхийн тулд өөрийгөө золиослон нас бардаг боловч үзэгчид яагаад түүнийг зүгээр л хаалган дээр гарч хэвтээгүйг гайхдаг юм.

Үнэндээ кинон дээр Жэк хаалган дээр гарах гэж оролддог боловч бүтээгүй тул мөстэй усан дотор үлдэхээр шийддэг юм. Учир нь хаалга тэр хоёрын жинг даахааргүй байсан аж.

Жэк яагаад хаалган дээр гараагүй вэ?

6 Допиндэрт юу тохиолдсон бэ?

2016 онд гарсан "Deadpool" кино нь супер баатруудын энгийн хэв маягийг эвдэж инээд наргиан, хэрцгий тулаанууд болон хайрын түүхийг хослуулж чадсанаараа алдартай. Харин киноны нэгэн дүр болох таксины жолооч Допиндерт Дэдпүл "Мөрөөдлийн охин чинь чиний царайлаг үеэл Бантуд дурласан байсан ч бууж өгч болохгүй шүү" хэмээн зөвлөдөг. Улмаар киноны төгсгөлд Допиндер өөрийн үеэл Бантуг машиныхаа ачаанд хийж алахаар төлөвлөж буйгаа хэлдэг юм. Гэвч машин осолдож Банту болон Допиндерт юу тохиолдсон нь хэзээ ч тайлагдаж чадаагүй билээ.

Допиндэрт юу тохиолдсон бэ?

5 Эми Данн хэрхэн жирэмсэн болсон бэ?

Сэтгэл зүйн триллер, драм "Gone Girl" кинонд тайлагдаагүй нууцууд олон байдаг. Энэ кинонд нөхрөө өөрийг нь араар тавьж буйг мэдээд өшөөгөө авч, хүн амины хэрэгт гүтгэхээр төлөвлөсөн Эми бүсгүйн талаар өгүүлдэг юм. Мөн бүсгүй нөхрийнхөө эр бэлгийн эсийг ашиглан хиймлээр үр суулгаж жирэмсэн болдог боловч эмнэлгээс нөхөрт нь өөрийнх нь үрийн санг устгасан хэмээх захиа ирдэг. Магадгүй тэрбээр устгахаас нь өмнө хүүхэдтэй болсон байж болох ч хэзээ үр суулгасан нь огт гардаггүй юм.

Эми Данн хэрхэн жирэмсэн болсон бэ?

4 Патрик Бэйтемэн үнэхээр алуурчин байсан уу?

Өдрийн цагаар чинээлэг, амбицтай бизнесмен, харин шөнийн цагаар алуурчин болж хувирдаг Патрик Бэйтемэн амьдралыг харуулдаг "American Psycho" кино бол аймшгийн, триллер төрлийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Гэвч киноны төгсгөлд тэрбээр өөрийн хуульчдаа үйлдэж байсан бүхий л аллага, аймшигт үйлдлүүдээ илчилдэг боловч тэр бүхэн нь зүгээр л түүний толгой дахь сэтгэл зүйн төөрөгдөл, солиорлын шинж тэмдэг болох нь батлагддаг. Энэ нь ч олон үзэгчдийг төөрөгдүүлж чаджээ.

Патрик Бэйтемэн үнэхээр алуурчин байсан уу?

3 Жон Отуэй (John Otway) үхсэн үү, амьд уу?

Цасан шуурганы улмаас нисэх онгоц нь осолдож, чонын эсрэг амьд үлдэхийн төлөө тэмцэж буй залуугийн түүхийг өгүүлдэг "The Grey" кино нь олон үзэгчдийг толгойгоо маажихад хүргэсэн юм. Учир нь киноны төгсгөлд голд дүр болох Жон Отуэй үхэж буй чонын хажууд доош харан хэвтэж буйгаар гардаг бөгөөд түүний амьд үлдэж чадсан эсэх нь одоо хүртэл нууц хэвээрээ л байна.

Жон Отуэй (John Otway) үхсэн үү, амьд уу?

2 Бекка болон Тайлер хоёр яагаад өвөө, эмээгийнхээ зургийг хэзээ ч харж байгаагүй вэ?

Аймшгийн, сэтгэл зүйн триллер "The Visit" кинонд зуны амралтаараа өвөө, эмээгийндээ амрахаар очсон эгч дүүс болох Бекка болон Тайлер хоёрын талаар гардаг юм. Мөн тэднийг өвөө, эмээ нь бус сэтгэл мэдрэлийн эмнэлгээс оргосон 2 өвчтөн хүлээж байхыг хэн мэдэх билээ. 

Гэхдээ хүүхдүүдийн ээж нь эцэг, эхтэйгээ таарамж муутай, холбоо барилгүй удсан байсан ч хүүхдүүд өвөө эмээгийнхээ зургийг хэзээ ч олж харж байгаагүй нь хачирхалтай биш гэж үү?

Бекка болон Тайлер хоёр яагаад өвөө, эмээгийнхээ зургийг хэзээ ч харж байгаагүй вэ?

1 Эрчигнүүр унасан уу?

Зүүд, мөрөөдөл, оюун ухааны нууцын тухай өгүүлдэг "Inception" кино нь олон хүнийг алмайруулж чадсан юм. Түүнчлэн гол дүр болох Домм Коб-ийн (Dom Cobb) зүүдний ертөнцөд байгаа эсэхийг нь хэлж өгдөг эрчигнүүр киноны төгсгөлд эргэлдсээр байсан уу? Унасан уу? гэдэг асуултын хариултыг хэн ч мэдэхгүй нь харамсалтай.

Эрчигнүүр унасан уу?

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()