Алдарт Мессигийн "төөрсөн ихэрт" хууртагдаж өвөрт нь орсон бүсгүйчүүд шүүхэд ханджээ

Хүн бүр дахин давтагдашгүй онцгой байдаг нь үнэн хэдий ч бид дэлхийн 7 тэрбум хүн дундаас  өөрсөдтэйгөө усны дусал мэт адилхан хүмүүсийг олох магадлал тун өндөр байдаг ажээ.  Бидний сайн мэдэх алдартнуудын "төөрсөн ихрүүд"  дэлхийн хаа нэгтэйгээс олдох тохиолдол ч бас түгээмэл. Тэгвэл алдарт хөлбөмбөгчин Лионел Мессигийн "ихэр" эр ичгүүргүй ч гэмээр, хөгжилтэй ч гэмээр хэрэгт хутгалджээ.

Алдарт Мессигийн "төөрсөн ихэрт" хууртагдаж өвөрт нь орсон бүсгүйчүүд шүүхэд ханджээ
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Лионель Мессигийн "төөрөлдсөн ихэр" болох Иран залууг Реза Парастеш (Reza Parastesh) гэдэг. Тэрбээр 27 настай бөгөөд Тегеран хотын гудамжаар алхаж хүмүүстэй селфи хийдэг "ажилтай" нэгэн аж.

Хэдэн сарын өмнө хөл бөмбөгийн улаан фанат эцэг нь түүнд "Барселона" клубын 10 дугаартай өмсгөлийг өмсөн бичлэг хийж, түүнийгээ спортын сайтад илгээх санаа өгсөн аж.

Эхэндээ үүссэн нөхцөл байдалд Реза төдийлөн дасаж өгөхгүй байсан ч, сүүлдээ энэ байдал нь таалагдаж эхэлсэн гэнэ. Тэрбээр үсээ Месси шиг болгон засуулж, гадагш гарахдаа байнга Барсагийн өмсгөл өмсөх болсон байна. Удалгүй хэвлэл мэдээллээс ярилцлага авъя гэсэн хүсэлтүүд тоогоо алдаж, зарим хүмүүс загвар өмсөх санал хүртэл тавьсан аж.

Гэсэн хэдий ч Реза Парастеш өөрийн гадаад гадаад төрхөө арай хэтрүүлэн "ашигласан" бололтой. Учир нь тэрбээр өөрийгөө Месси гэж танилцуулан олон тооны эмэгтэйчүүдийг өвөртөө оруулсан хэмээн шүүхэд дуудагджээ.

Одоогийн байдлаар түүнийг Мессигийн нэрийг барьж бусдыг залилсан хэмээн 23 бүсгүй буруутгаад байгаа юм.

Харин "жинхэнэ" Мессигийн хувьд хүүхэд наснаасаа хойш үерхэж байсан Антонелла Рокуззотой гэрлэсэн. Хосууд өдгөө Тиаго, Чиро, Матео гэсэн 3 хүүтэй болжээ.

23
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()