Хиймэл оюун ухаан бидний амьдралд ингэж нөлөөлнө

2019-06-27, 17:37
1,722

Хиймэл оюун ухааныг бид хүнээс илүү ухаантай робот, супер хүчин чадалтай компьютероор төсөөлдөг. Гэвч энэ нь аль хэдийн орчин үеийн технологийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж чаджээ. Учир нь бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа үүнийг ашигладаг бөгөөд энгийн нэгэн гар утас, компьютер гэх мэт бүхий л ухаалаг төхөөрөмж болон цахим сүлжээнүүд хиймэл оюун ухаан дээр суурилагдсан байдаг юм. Ингээд та бүхэнд технологийн ертөнцийн хамгийн хурдацтай хөгжиж буй хүн төрөлхтний цаашдын ирээдүйг тодорхойлох энэхүү салбарын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хиймэл оюун ухаан бидний амьдралд ингэж нөлөөлнө
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Хиймэл оюун ухаан гэж юу вэ?

Хиймэл оюун ухаан бол мэдээллийг таних, ашиглах, түүнд дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай програм юм. Энэ нь үндсэн 3 давхаргаас бүрддэг.

  1. Deep Learning: Их хэмжээний мэдээллийн сангаас мэдээлэл боловсруулах боломжтой төхөөрөмж болон програмын хослол нь түүнээсээ суралцаж тохиромжит гаргалгааг гаргадаг.
  2. Machine Learning: Мэдээлэл боловсруулах чадвартай алгоритм болон програм нь их хэмжээний мэдээллийг олж авч түүнээсээ суралцаж хариу үйлдэл үзүүлэн гаргалгаа хийх чадвараа сайжруулдаг
  3. Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence): Мэдрэх, үйлдэл үзүүлэх, дасан зохицох, хөгжих чадвартай програм. 

Хиймэл оюун ухаан гэж юу вэ?

Хиймэл оюун ухааныг "Нарийн хиймэл оюун ухаан буюу сул" болон "Ерөнхий хиймэл оюун ухаан буюу хүчирхэг х" хэмээн 2 төрлөөр ангилдаг. 

Нарийн хиймэл ухаан нь бидний эргэн тойронд өдөр бүр ашиглагддаг бөгөөд энэ нь ухаалаг утасны царай таних технологи, цахим орчны хайлтын систем болон өөрөө явдаг машин гэх мэт энгийн үйлдлүүдийг хийж, шаардлагатай гаргалгааг гаргадаг юм.

Харин хүчирхэг хиймэл оюун ухааны төгс жишээ болон хувилбарууд хараахан бий болоогүй байгаа бөгөөд энэ нь сэтгэх бодох, мэдрэх чадвартайгаас гадна бүхий л үйлдэлд шийдвэр гаргадаг хүнээс илүү төгс оюун ухаан юм. Мөн бүхий л төрлийн мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах чадалтай уг оюун ухаан нь олон эрдэмтэн судлаачдын эцсийн зорилго болоод байгаа билээ.

Хиймэл оюун ухаан болон хүн

Бүх төрлийн мэдээлэл боловсруулах төхөөрөмжид зөвхөн хэрэглэгч мэдээллийг оруулж болдог бол хиймэл оюун ухаан нь өөрөө мэдээллийг олж, боловсруулж, хариу үйлдэл хийхэд суралцаж чаддагаараа онцлогтой юм. Нарийн буюу сул хиймэл оюун ухаан нь тухайн програмчлагдсан үйлдлийг ямар ч хүнээс илүү хурдан, үр дүнтэйгээр хийж чаддаг. Үүнийг орчин үед хүний хэрэглээг сайжруулах, аюулгүй байдал, мэдээллийн хурдыг ихэсгэх гэх мэт олон төрлийн салбарт ашиглаж байгаа бөгөөд хиймэл оюун ухааны эсрэг шатар, видео тоглоомын тэмцээнүүд хүртэл зохиогдох болсон юм. Мөн зарим төрлийн ажлын байранд хиймэл оюун ухаан дээр суурилсан төхөөрөмжүүд хүнийг орлож эхэлжээ. Харин хүчирхэг хиймэл оюун ухаан нь онолын хувьд ямар ч хүнээс илүү ухаалаг, хурдан сурч хөгжих боломжтой юм. Мөн үүнтэй холбоотой маш олон таамаглал үүссэн ба энэ нь хүн төрөлхтний ирээдүйд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа билээ.

Хиймэл оюун ухаан болон хүн

Хиймэл оюун ухаан бидний амьдралд

Бидний амьдралд хэрэглэгдэх буй хиймэл оюун ухааны жишээнүүд:

  • Ухаалаг утас: Хүмүүсийн хамгийн ихээр ашиглаж буй хиймэл оюун ухааны нэгэн жишээ нь ухаалаг утас юм. Гар утасны энгийн нэгэн үйлдлээс авхуулаад ухаалаг туслахууд болох "Siri" "Bixby" болон "Google Assistant" нь хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж өдөр тутмын үйл ажиллагаа өгсөн үүрэг даалгаврыг хэрэглэгчдэд тааруулан гүйцэтгэдэг. Мөн утасны камер нь хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлсэн бөгөөд нэгэн жишээ нь камерын "Potrait Mode" юм. Мөн хэрэглэгчийн орчин тойронд юу байгааг  таних мэдээлэл өгөх бичиг орчуулах гэх мэт ухаалаг үйлдлүүд нь бүгд хиймэл оюун ухааны тусламжтай хийгддэг байна.  
  • Цахим сүлжээ: Бүхий л төрлийн хайлтын систем, "Facebook", "Twitter" гэх мэт цахим сүлжээний мэдээлүүд нь бүгд хиймэл оюун ухааны тусламжтай зохицуулагдаж шүүгдэж хэрэглэгчидэд ирдэг бөгөөд хэрэглэгч тус бүрийн сонирхол, цахим сүлжээнд хайсан хайлтан дээр тулгуурлан ирэх мэдээллийг тохируулдаг байна. Ингэсэнээр мөн адил хүнд ирэх суртчилгааг сонгодог аж.

Хиймэл оюун ухаан бидний амьдралд

  • Зам тээвэр: Жолоочгүй машин нь одоогоор туршилтын шатандаа яваа зүйл боловч ойрын зайд явах, зогсоолд өөрөө орж зогсох гэх мэт үйлдлүүдийг хийх боломжтой Tesla, Hyundai гэх мэт авто машинууд хэдийнэ үйлдвэрлэгдсэн бөгөөд зөвхөн авто машин биш нисэх онгоцны автомат жолоодлого мөн адил хиймэл оюун ухаанаар удирдагдаж буй юм. Томоохон хотууд өөрсдийн зам тээврийн ачаалал түгжрэлийг багасгах зохицуулах үүрэгтэй хиймэл оюун ухааныг ашигладаг байна. 
  • Банх санхүү: Бүхий л банк санхүүгийн байгуулга хэрэглэгчдийн тооцоо, дансны болон олон зуун гүйлгээний мэдээлэл аюулгүй байдлын системд хиймэл оюун ухааныг ашигладаг юм.  
  • Худалдаа наймаа: Цахим дэлгүүрүүд болох "Amazon", "Ebay" гэх мэт цахим хуудаснууд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчийн үйлдэл сонирхолд шинжилгээ хийж тохирсон бараа бүтээгдэхүүнийг үзүүлэн сурталчилдаг байна. 

Хиймэл оюун ухаан нь бидний амьдралын хамгийн чухал хэсэг болсон бөгөөд технологи хөгжин дэвшиж өөрчлөгдөхийн хэрээр бидний амьдрал ч мөн адил өөрчлөгдөж буй юм. 

Хиймэл оюун ухаан ба аюулгүй байдал

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаантай холбоотой олон тооны маргаантай асуудлууд үүсэж эхэлсэн билээ. Мөн Стевен Хавкинс, Илон Маск, Стив Возниак болон Билл Гэйтс гэх мэт технологи, шинжлэх ухааны томоохон төлөөлөгчид хиймэл оюун ухааны аюулын талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх болсон юм. Тэд хиймэл оюун ухаан нь одоо байгаагаасаа илүү нарийн судлагдаж, хөгжих ёстой хэдий ч ирээдүйд ямар эрсдэл гарч болохыг тооцож үзэх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Жишээлбэл, ирээдүйд хиймэл оюун ухаан нь хуурамч бичлэг хийх, иргэдийг нууцаар тандах, цэрэг армийн шийдвэрт нөлөөлөх гэх мэт олон зуун зүйлд ашиглагдаж болох аюултай аж.

Хиймэл оюун ухаан ба аюулгүй байдал

Хиймэл оюун ухаан ба ирээдүй

Ирээдүйд төрөл бүрийн ажлын байрыг хиймэл оюун ухаан орлох нь аль хэдийн тодорхой болжээ. Хэдийгээр аюултай орчинд хүнээс илүү машиныг ажиллуулах нь үр дүнтэй, эрсдэл багатай боловч нөгөө талаасаа энэ нь цэрэг армийг ч орлож чадах хэмжээд хүрэх юм. Гэхдээ төгс хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөн бүтээж чадах эсэх нь тодорхой биш байгаа билээ.

Хиймэл оюун ухаан ба ирээдүй

Уншигч та бүхэн AI буюу Хиймэл оюун ухааны сэдвээр Стэнфордын их сургууль, Сан-Хосегийн их сургуулийн төгсөгч Б.Габиттай сонирхолтой бөгөөд гүнзгий төвшинд ярилцсан шинэ подкастыг манай сайтаар тун удахгүй хүлээн авч сонсоорой. 

CAAK PODCAST-ын дугааруудыг сонсохыг хүсвэл доорх линкээр орно уу.

~Soundcloud podcast~

~Apple podcast~

 

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()