Сталины ач охины "завхарсан" амьдрал

Эхлээд харвал доод давхаргын Америк бүсгүй шиг харагдах энэ бүсгүй үнэндээ Иосиф Виссарионович Сталины ач охин юм. Тэрбээр өдгөө АНУ-д амьдарч байгаа бөгөөд өөрийг нь Оростой холбоход дургүй байдаг гэнэ. Тэрбээр яагаад ийм байдалтай болсон юм бол?

Сталины ач охины "завхарсан" амьдрал
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 ЗХУ-аас дүрвэсэн нь

Сталины ач охин 1971 оны 5-р сарын 21-нд төрсөн аж. Тэрбээр төрөхдөө Ольга Питерс гэдэг нэрийг авсан ч хожим нь Крис Эванс (Chris Evans) болгож өөрчилжээ.

Түүний ээж Светлана нь Сталины амьд үлдсэн цорын ганц хүүхэд байсан бөгөөд олон удаагийн оролдлогын дараа 1966 онд ЗХУ-г орхиж чадсан байна.

Тодруулбал Светлана өөрийн энэтхэг гаралтай нөхөр Бражеш Сингхийн чандрыг нутагт нь аваачиж цацна гээд явсан ч оронд нь АНУ-ын элчин сайдын яамнаас орогнол хүсэн очсон байна. 

ЗХУ-аас дүрвэсэн нь

2 Америк дахь амьдрал

Светлана АНУ-д очоод Уэс Питерс хэмээх залуутай гэрлэн охинтой болцгоосон боловч нөхөр нь 4-хөн жилийн дараа нас барсан байна. Ингээд Светлана өнгөрсөн амьдралаа мартахын тулд охиныхоо хамтаар бараг бүх Америкаар аялсан аж. Мөн тэрбээр ээжийнхээ амиа хорлосон сар болох 11-р сар болмогц байгаа газраасаа заавал нүүх өөрийн гэсэн заншилтай болжээ.

Америк дахь амьдрал

Насанд хүрэхээсээ өмнө Крис Эванс хэдэн арван удаа нүүсэн бөгөөд ээжийнхээ энэ байдлыг үзэн яддаг байжээ. Учир нь Крис найзтай болж чаддаггүй байсны дээр чанга дуу чимээ, хүний хөл ихтэй газар байх тун дургүй байсан аж.

Ээж нь охиндоо Зөвлөлтийн тухай юу ч цухуйлгадаггүй, тэр ч байтугай "Орос" гэсэн үгийг хараалын үг мэтээр ойлгуулсан аж.

3 Шинэ эхлэл

Ольга Питерс нь 18 насандаа сургуульдаа үерхэж байсан залуутайгаа гэрлэсэн бөгөөд дараагаар нь нэр, овгоо Крис Эванс болгон сольжээ. 

Өдгөө тэрбээр Портлэнд хотод найзуудтайгаа хамт байр түрээслэн амьдардаг бөгөөд хуучин эдлэлийн дэлгүүрт ажилладаг. Түүнчлэн биедээ 14 ширхэг пирсинг, тоолшгүй олон шивээс хийлгэсний хажуугаар сар бүр үсний засалтаа этгээд загвараар сольдог ажээ.

Крис төрөл бүрийн хар тамхи хэрэглэдгээ нуудаггүй бөгөөд гэрийнх нь крантнаас ус биш архи гоождог байсан болоосой гэж нэгэн удаа хэвлэлд ярьж байжээ.

Шинэ эхлэл

8
таалагдаж байна

43
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()