Мэргэжлийн бус хүмүүсийн зохион бүтээсэн суут бүтээлүүд

Хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх том нээлтийг хийхийн тулд та заавал эрдэмтэн, суут ухаантан байх албагүй юм. Хамгийн гол нь үргэлж шинийг эрэлхийлсэн, сониуч зан чанартай л байх хэрэгтэй ажээ. Ингээд та бүхэнд эгэл жирийн хүмүүсийн зохион бүтээж чадсан гайхалтай бүтээлүүдийг танилцуулж байна.

Мэргэжлийн бус хүмүүсийн зохион бүтээсэн суут бүтээлүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Эргэлддэг цахилгаан хөрөөг зохиосон нэхмэлчин Табита Бэббит

19-р зууны эхэнд протестант шашинтай нэхмэлчин бүсгүй Табита Бэббит нь 2 залуугийн урт хөрөөгөөр мод хөрөөдөж байхыг маш удаан харж ажиглажээ. Улмаар тэрбээр хөрөө зөвхөн нэг тал руугаа татагдах үед мод хөрөөдөгдөж байгааг олж мэдсэн байна. Харин эргээд нөгөө тал руугаа татагдахад хий хөрөөдөгдөж байжээ. Ийнхүү Табита Бэббит тэдгээр залууст туслахаар шийдэж зогсолтгүй хөрөөддөг хөрөөг зохион бүтээсэн юм. Түүнчлэн хамгийн анхны эргэлддэг цахилгаан хөрөө нь дугуйнд иртэй диск хатгасан загвартай байсан аж. Гэвч бүсгүй шашны үзэл суртлаасаа болоод өөрийн зохиосон хөрөөнийхөө патентыг авч чадаагүй билээ.

Эргэлддэг цахилгаан хөрөөг зохиосон нэхмэлчин Табита Бэббит

2 Шарик хошуутай тосон бал зохиосон сэтгүүлч Биро Ласло

Унгарын сэтгүүлч Биро Ласло нь мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж маш их бичдэг байжээ. Гэхдээ түүнд үргэлж чернил соруулдаг үзгээр бичих нь маш хэцүү байв. Улмаар 1938 онд тэрбээр нарийн гуурсанд чернил хийж, үзүүртээ эргэлддэг жижиг шариктай үзгийг зохион бүтээжээ. Тэрхүү үзэгний шарик нь хаашаа ч хамаагүй эргэх боломжтой байв. Мөн дэлхийн II дайны эхээр Ласло Унгараас Аргентин руу цагаачилж, тэндээ патентаа авчээ. Тэр цагаас хойш Аргентинд уг шарикан үзгийг "Бироме" гэж нэрлэх болсон ба жил бүрийн есдүгээр сарын 29-нд буюу Биро Ласлогийн төрсөн өдрөөр "Зохион бүтээгчдийн өдөр"-ийг тэмдэглэдэг уламжлалтай болсон аж.

Шарик хошуутай тосон бал зохиосон сэтгүүлч Биро Ласло

3 Шумбагч онгоцны торпедо пуужингийн эд ангийг зохион бүтээсэн жүжигчин Хеди Ламарр

Австрийн нийслэлд төрсөн түүнд эцэг, эх нь Хедвиг Ева Мария Кислер гэх нэрийг хайрлаж байжээ. Тэрбээр багадаа  театрын сургуульд сурч, хүүхэд байхаасаа кинонд тоглож эхэлсэн юм. Мөн киноноос гадна Хеди Ламарр шинжлэх ухааныг ихэд сонирхон судалдаг байв. Тэр ч бүү хэл тэрбээр 1942 онд шумбагч онгоцны пуужинг алсын зайнаас удирдах системийг зохион бүтээж, өөрийн нэр дээр бүртгүүлж байсан юм.

Улмаар түүний “Үсрэлттэй давтамж” гэх технологийн үнэ цэнэ жил ирэх тусам нэмэгдэж, жүжигчин бүсгүйн төрсөн 11 дүгээр сарын 9-ний өдрийг АНУ даяар зохион бүтээгчийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Хэрэв Хеди Ламарр уг технологийг зохиогоогүй бол өнөөдөр цэргийн зориулалтын хиймэл дагуулууд нисэхгүй, GPS, WiFi, Bluetooth технологиуд болон "GSM" стандартын гар утасны системүүд ажиллах боломжгүй байх байжээ.

Шумбагч онгоцны торпедо пуужингийн эд ангийг зохион бүтээсэн жүжигчин Хеди Ламарр

4 Машины шил арчигчийг зохион бүтээсэн үл хөдлөх хөрөнгийн агент Мэри Андерсон

Америкийн иргэн Мэри Андерсон 1902 оны өвлийн нэгэн өдөр цасан шуургатай, цонхоор харах ямар ч боломжгүй нөхцөлд трамвайгаар явж байжээ. Харин жолооч, цасаа арилгахын тулд цонхны халхавчийг ашиглаж байв. Тухайн үед трамвай нь нэг нэгэн рүүгээ онгойдог хоёр тусдаа цонхтой байсан учир цасыг цэвэрлэж байх хооронд зорчигчид салхи авч, даардаг байсан аж. Харин тэр үед Мэри цонхыг онгойлгохгүйгээр шууд арчдаг байх хэрэгтэй гэж үзэж, өөрийн санаагаа шууд л цаасан дээр буулган хар зураг гаргажээ. Тэгээд гэртээ харимагцаа шугам татаж, бүтээлийнхээ ажилд орсон гэдэг.

Жилийн дараа Андерсоны мод болон каучукаас бүтсэн цонх, шил арчигч бэлэн болжээ. Түүнчлэн машины кабинд хөшүүрэгт резин (каучук) наасан байв. Учир нь цонх, шилэн дээр наалдсан цас, мөсийг арилгахын тулд жолооч ердөө тус хөшүүргийг хөдөлгөх л шаардлагатай байсан юм.

Анх энэ төхөөрөмж нь зөвхөн өвлийн улиралд ашиглагдаж, хавар нь тайлж авах зориулалттай байжээ. Гэвч түүний бүтээл ноогдол ашиг авчраагүй бөгөөд авто машины компаниуд шил арчигчийг нь огт хэрэггүй зүйл гэж үзэж байв. Мөн сүүлд 1911 онд "Sloan & Lloyd Barnes" компани бидний мэдэх шил угаагчийг бүтээж байхад Мэригийн патент аль хэдийнээ хүчингүй болсон байжээ.

Машины шил арчигчийг зохион бүтээсэн үл хөдлөх хөрөнгийн агент Мэри Андерсон

5 Наалддаг лент, хурууны боолтыг зохиосон Эрл Диксон

1920-иод онд Эрл Диксон "Johnson&Johnson" компанид хөвөн худалддаг ажил хийдэг байжээ. Мөн түүнд наалддаг тууз зохион бүтээхэд нь үргэлж гараа хөхрүүлчихдэг эхнэр нь нөлөөлсөн байна. Учир юу вэ гэвэл, эхнэр нь гар, хураагаа шархны лентээр наасан ч төд удалгүй юм хийж байхад нь норж, ямар ч хэрэгцээгүй болдог байсан учраас Эрл марл авч, олон жижиг хувааж огтлоод наалддаг туузад хэсэг хэсгээр нь уртаар нааж орхижээ. Ийнхүү дэлхийн  хамгийн анхны эмчилгээний наалддаг тууз бий болсон юм.

Диксон өөрийн энэхүү шинэ санаагаа "Johnson & Johnson" компанийн захирлуудад танилцуулахад тэд ихэд баяртайгаар хүлээн авч улмаар 1924 онд үйлдвэрийн аргаар жинхэнэ, боловсронгуй наалддаг туузыг үйлдвэрлэх болжээ. Харин 15 жилийн дараагаас үүнийг ариутгадаг болсон юм.

Түүнчлэн "Johnson&Johnson" компани наалддаг тууз зарж жилд хэдэн 10 сая ам.долларын ашиг олж байсан бөгөөд удалгүй Эрл Диксон тус компанийн дэд захирлын үүргийг гүйцэтгэх болжээ. 

Наалддаг лент, хурууны боолтыг зохиосон Эрл Диксон

6 Үүргэвчтэй шүхэр зохиосон жүжигчин Глеб Котельников

Оросын жүжигчин Глеб Котельников амьдралд нь маш хүнд цохилт болсон нэгэн үйл явдлаас болж өөрийн хосгүй бүтээлийнхээ санааг олжээ. 1910 онд тэрбээр Бүх Оросын баярын үеэр нисгэгч Мациевич онгоцноос үсэрч, үзүүлбэр үзүүлж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан болохыг сонсжээ. Улмаар Котельников аминд тулсан үед нисгэгчдийг аврах зүйлийг бүтээхээр шийдсэн юм.

Хамгийн анхны үүргэвчин шүхэр "РК-1" нь 1912 онд яг одооных шиг боловсронгуйгаар хийгдэж байжээ. Мөн үүнийг газар дээр машины хойно зүүгээд, машин тодорхой хурданд хүрэхэд нь шүхрийг дэлгэж туршсан байна. Гэхдээ шүхэр дэлгэгдэхэд машин тэр дороо зогсож, мотор нь унтарчээ. Харин дараа дараагийн туршилтыг хиймэл хүний тусламжтайгаар хийхэд бүгд амжилттай болж чадсан юм.

Түүний дараа Дэлхийн I дайны үед Оросын арми Котельникийн зохиосон шүхрийг хэрэглэх болсон гэдэг.

Үүргэвчтэй шүхэр зохиосон жүжигчин Глеб Котельников

16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()