Таны бие дараах зүйлсийг урьдчилан мэдэж чадна

Хүн төрөлхтөн ирээдүйг урьдчилан таамаглаж  чаддаг гэдгийг та мэдэх үү? Гэхдээ бид зөн билэгтэй хүмүүсийн талаар ярих гээгүй юм шүү. Харин ч эсрэгээрээ шинжлэх ухаанаар батлагдсан хүний биеийн өөрчлөлтүүд хэрхэн ирээдүйг мэддэгт анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулж байгаа юм. Ингээд бие организмын далдын мэдрэмжүүдтэй хамтдаа танилцацгаая.

Таны бие дараах зүйлсийг урьдчилан мэдэж чадна
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1.Тухайн зүйл олон нийтэд таалагдах эсэх

2019 онд "Harvard Business Review" сэтгүүл дээр гарсан нэгэн судалгаан дээр хүний бие организм ямарваа нэгэн зүйлийг олон нийтэд таалагдах эсэхийг тодорхойлж чаддаг болохыг бичжээ. Уг судалгаанд 22 хүнийг оролцуулж тэдний электролизыг мэдэрдэг арьсны нөлөөллийг шалгасан бөгөөд энэхүү тестийн тусламжтайгаар тухайн зүйлийг алдартай болох уу, үгүй юу гэдгийг мэддэг аж.

Судлаачид нэр нөлөө ихтэй болон нэр хүнд багатай хоёр компанийн жишээг уг туршилтаараа харуулсан ба хүмүүсийн электролизыг мэдэрдэг арьсны хариу урвал алдартай компанид илүү их байсан гэнэ. Тиймээс хэрвээ та ямар нэг зүйлийг алдартай болгохыг хүсэж байвал жинхэнэ сэтгэл хөдлөлийг мэдрэх хэрэгтэй байх нь ээ.

2. Цаг агаар

Үе мөчний өвчтэй, ямар нэг гэмтэлтэй хүмүүс цас, бороо орох гэж байгааг урьдчилан мэдэрч чаддаг.

Энэхүү үзэгдлийг үе мөчний өөрийнх нь бүтэцтэй холбож тайлбарладаг. Энгийнээр, үе мөч нь дотроо шингэн болон агаартай капсултай байдаг бөгөөд тэдгээрийн доторх даралт нь гаднах даралтаас өөр байдаг учир үрэвсэлтэй капсулууд цаг агаарын байдлыг урьдаас тодорхойлж чаддаг байна. Гэхдээ энэ нь ихэнхдээ бороо эсвэл цасны өмнө тохиолддог аж.

3. Хосоо олох

Хэрвээ хосоо хайж байгаа бол тухайн хүн танд тохирох эсэхийг бие организм чинь хэлж өгч чадна.

Оксфордын Их Сургуулийн 2013 онд хийгдсэн судалгаагаар энгийн үнсэлт л хосуудыг тохирох эсэхийг тодорхойлж чаддаг болох нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, бие организм чинь тухайн хүний үнэр, амт, биологийн дохиогоор та хоёрыг тохирох үгүйг хэлж өгдөг аж.

4. Улирал солигдох

Хэрвээ та харшилтай бол бие организм чинь хэзээ улирал солигдохыг маш сайн мэдээлж байдаг. Судалгаанаас харахад, хаврын улирал эрт эхлэх үед тоос, тоосонцор үүсдэг бөгөөд энэ нь хүмүүсийн харшлыг хөдөлгөдөг байна. Түүнчлэн гадаа хүйтэн байсан ч бие махбодь тэр бүхнийг мэдэрч чаддаг юм.

5. Аюул

Ихэнх хүмүүсийн бие организм аюул нүүрлэж байгааг мэдэрдэг бөгөөд кортизолын төвшин танд "зугт эсвэл тэмц" гэсэн мэдээллийг өгдөг байна. Мөн ямар ч тохиолдолд бие организм чинь аюулыг алга болтол таныг бэлэн байдалд байлгадаг аж.

6. Ойрын хугацаанд тохиолдох үйл явдал

Та ямар ч ид шидгүйгээр ирээдүйгээ харж чаддаг. Жишээлбэл, таны өөдөөс унадаг дугуйтай хүн ирж байна гэж бодъё. Хэдийгээр та тухайн унадаг дугуйтай хүнтэй мөргөлдөхөө мэдэж байсан ч ямар нэг арга хэмжээг авч чадахгүй. Энэ нь таны тархи болох гэж буй зүйлийг урьдчилан хэлж өгч байна гэсэн үг юм. Түүнчлэн уураг тархи гэрлийн хурдаар дутуу хэсгийг чинь гүйцээдэг учир та юу ч бодож амждаггүй байна.

7. Үхэл

“Annals of Internal Medicine” сэтгүүлд хэвлэгдсэн 2019 оны нийтлэлд үнэрлэх мэдрэмж муудах нь үхэлтэй ямар холбоотой болохыг тайлбарлан бичжээ.Мичиганы Их Сургуулийн судлаачид 71-82 хүртэлх насны 2000 өндөр настныг энэхүү судалгаандаа хамруулж, 12 төрлийн үнэрийг үнэртүүлсэн байна. Харин дараа нь тэдгээр оролцогчдоо 13 жилийн турш ажигласан бөгөөд 8 төрлийн үнэрийг зөв таасан хүмүүс ойрын 10 жилдээ нас барах магадлал өндөртэй байжээ. Тэгэхээр үнэрлэх мэдрэмж нь муудаж буй хүмүүс өөрийнхөө үхлийг урьдчилан тааж мэдэх боломжтой байдаг аж.

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()