Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

"ISeeCars" сэтгүүлийн шинжээчид Америкийн хоёрдогч зах зээлд томоохон хэмжээний судалгаа явуулсан байна. Тэд 2018 он хүртэл АНУ-д худалдаанд гарсан зориулж нийт 300,000 км-ээс дээш явсан 13.8 сая ширхэг автомашиныг судлаад, найдвартай хэвээр байгаа загваруудыг тодруулжээ. Ингээд та бүхэнд хамгийн эдэлгээ сайтай автомашинуудыг танилцуулж байна.

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

12 "Lincoln Navigator"

300 мянган км яваад тэсэж үлдсэн нийт машинуудын 2.2 хувийг энэхүү хүлэг эзэлжээ. Харамсалтай Америкаас өөр орны зах зээлээс олоход тун хэцүү юм.

"Lincoln Navigator"

11 "Honda Odyssey"

Энэ жагсаалтад багтсан цорын ганц гэр бүлийн машин бол "Honda Odyssey" юм. Энэхүү хүлэг нь эдэлгээ, хурд хүч, аюулгүй байдал зэргээрээ гэр бүлийн машинууд дунд үргэлж нэгдүгээрт бичигдэж иржээ.

"Honda Odyssey"

10 "Toyota Avalon"

Мөн энэхүү жагсаалтад ганц седан машин багтсан нь "Toyota Avalon" юм. Хэдийгээр жийп шиг бат бөх биш ч бусад седанууд дундаас ганцаараа 300 мянган км-ын эдэлгээ даадаг гэдэг нь түүний хир сайн машин болохыг нь илтгэнэ.

"Toyota Avalon"

9 Toyota Tundra

Хэдийгээр "Toyota Tundra" пик-ап нь АНУ-ын зах зээл дээр ижил төрлийн "Ford F-150"-г бодвол бага борлуулалттай байсан ч эдэлгээ даах тал дээр хувьд хамаагүй илүү байжээ.

Toyota Tundra

8 Toyota Tacoma

"Toyota Tundra"-аас илүүтэйгээр "Toyota Tacoma" нь хоёрдогч зах зээл дээр үргэлж эрэлттэй байдаг машин юм. "Toyota Tacoma" нь эдэлгээ сайн даадаг бөгөөд унахад эвтэйхэн учраас худалдаанд гараад 20 гаруй жил болсон ч үнэ нь буураагүй байна.

Toyota Tacoma

7 Honda Ridgeline

"Honda Ridgeline" нь зөвхөн АНУ-д худалдаанд гарсан боловч бусад орнуудын зам дээр мэр сэр харагдах нь бий. Тун бат бөх учраас худалдаанд гараад 10 жил өнгөрсөн ч ихэнх нь загварууд нь ашиглагдсаар байгаа юм.

Honda Ridgeline

6 Toyota Highlander

Энэ жагсаалтанд орсон "Toyota"-ийн 4 дэх машин болох "Highlander"-ын 3 дахь үеийн загвар нь АНУ төдийгүй дэлхий даяар эрэлт өндөртэй хэвээр байна.

Toyota Highlander

5 Chevrolet Tahoe

"Chevrolet Tahoe" нь 20 жил дараалан АНУ-д борлуултаараа тэргүүлж байгаа бөгөөд том овортой жийп сонирхож буй хүмүүст маш тохиромжтой.

Chevrolet Tahoe

4 Toyota 4Runner

Дунд зэргийн хэмжээтэй жийпэнд ордог "Toyota 4Runner" нь хот болон хөдөөгийн замд аль алинд нь унахад асуудалгүй, бат бөх, зай сайтай, чиргүүл чирэхэд тохиромжтой учраас дэлхий даяар өндөр эрэлттэй байдаг аж.

Toyota 4Runner

3 Сhevrolet Suburban

"Сhevrolet Suburban" нь огт эвдрэлгүйгээр хэдэн мянган км замыг нэг дор туулж чаддаг, мөн зай хангалттай учраас гэр бүлээрээ хол замд гарахад хамгийн тохиромжтой машинуудын нэг юм.

Сhevrolet Suburban

2 Ford Expedition

"Ford Expedition" нь АНУ-ын зах дээрх хамгийн амжилттай яваа жийпний загвар бөгөөд сайн эдэлгээтэй гэдгээрээ алдартай учраас 2-т жагсчээ.

Ford Expedition

1 Toyota Sequoia

"ISeeCars" сэтгүүл 300 мянган км явсан машинууд дундаас хамгийн сайн эдэлгээтэйгээр "Toyota Sequoia"-г сонгожээ. АНУ-ын чинээлэг иргэдийн дунд эрэлт өндөртэй байдаг энэхүү загвар нь үнэхээр эдэлгээ сайтайн дээр тансаг зэрэглэлийн гэж хэлж болохоор тухлаг салонтай аж.

Toyota Sequoia

31
таалагдаж байна

33
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()