Цагаан пүүзээ хэрхэн хормын дотор шинэ мэт болгох вэ?

2019-06-29, 15:22
3,670

Цагаан пүүз эхэндээ сайхан харагддаг боловч өмсөхийн хэрээр өнгө нь муудаж ганддаг. Тэгвэл "Reebok" брэндийн мэргэжилтнүүд гарын доорх материал ашиглан хэрхэн пүүзнийхээ өнгийг сэргээж болох талаар зөвлөжээ. Ингээд та бүхэнд цагаан пүүзийг хормын дотор шинэ мэт болгодог шилдэг аргыг танилцуулж байна.

Цагаан пүүзээ хэрхэн хормын дотор шинэ мэт болгох вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Шаардагдах зүйлс:

  • Сахлын хутга
  • Шүдний сойз
  • Хүнсний сода
  • Ус
  • Азтон
  • Ус төрөгчийн исэл
  • Аяга таваг угаагч

 

 

1 Эхний алхам

  • Саванд ус дүүргээд 5 хоолны халбага хүнсний сода хийж, шүдний сойзоор хутгана.
  • Дараа нь 1-2 хоолны халбага аяга таваг угаагч хийгээд холино.
  • Эцэст нь 1-2 хоолны халбага ус төрөгчийн исэл хийгээд ахиад хутгана.

Эхний алхам

2 Дараагийн алхам

Шүдний сойзоо бэлдсэн уусмалдаа сайтар дүрээд пүүзээ бүхэлд нь үрнэ. Ингэхдээ хэлийг нь мартаж болохгүй шүү. Дараа нь алчуураар цэвэрлэж хатаагаарай.

Дараагийн алхам

3 Улыг нь цэвэрлэх

Хөвөнд азтон шингээгээд ул хэсгийг нь сайн үрэх хэрэгтэй.

Улыг нь цэвэрлэх

4 Дотор талыг цэвэрлэх

Сахлын хутгаар пүүзний дотор талд байгаа бөөс мэтийн хогийг цэвэрлэнэ.

Дотор талыг цэвэрлэх

Ингээд л таны пүүз шинэ мэт харагдахаар боллоо

Ингээд л таны пүүз шинэ мэт харагдахаар боллоо

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()