Эерэг энергийн "уурхай" болсон зураач Боб Россын тухай таны мэдэхгүй 10 баримт

Боб Росс нь "The Joy of Painting" хэмээх телевизийн шоугаараа 26 минутын турш өөрийн зураг зурдаг бүх үе шатыг харуулан, хичээл заадаг байсан билээ. Тэрбээр хүн бүрийг зурж чадна, үүнийг хийхэд ямар ч нууц гэж байхгүй, гагцхүү чин хүсэл байхад хангалттай хэмээн ярьж бусдад урам зориг өгөх дуртай нэгэн байв. Россын шоу 1983 оноос 1994 он хүртэл "PBS" сувгаар цацагдсан бөгөөд тэрбээр хожим тунгалгийн зангилааны хорт хавдар тусаж, 1995 онд 52 насандаа нас барсан боловч түүний тарьсан "бяцхан модод" үргэлжлэл нь болон ургасаар байсан юм. Ингээд та бүхэнд Россын талаарх сэтгэл хөдөлгөм 10 баримтыг хүргэж байна.

Эерэг энергийн "уурхай" болсон зураач Боб Россын тухай таны мэдэхгүй 10 баримт

1. Тэр армийн түрүүч байсан

Росс маш их хугацааг жагсаалын түрүүч хийж өнгөрөөсөн тухайгаа өөрөө дурсан ярьж байжээ.

2. Тэр анх өөр нэгэн зураачийн телевизийн шоуг үзэж, зураг зурж сурсан

Росс анх Аляскад байхдаа Уильям Александрын телевизийн хөтөлбөрийг үзжээ. Улмаар тэрбээр тус шоуг алгасалгүй үзэх болж, зураг зурахыг сурсан байна.

3. Росс маш олон зургаа "PBS"-д бэлэглэсэн

Россын шоу бүрийн төгсгөлд 1 уран зураг бүтсэн байдаг бөгөөд тэрбээр зургуудаа дуудлага худалдаанд оруулалгүйгээр "PBS" сувгийн хандивын санд бэлэг болгон өгсөн байдаг.

4. Росс нэг хуруугаа тасалж байсан

Росс багадаа мод бэлтгэж байгаад хуруугаа тасалж байжээ. Гэвч тэрбээр хуруугүй хэсгээ зургийн палитрын араар хийдэг байсан тул хүмүүс тэр бүр анзаарч байгаагүй аж.

5. Түүний үсний стиль өөрийнх нь сонголт байгаагүй

Росс анх мөнгөө хэмнэхийн тулд үсээ ургуулан, долгионтуулдаг байжээ. Хожим тэрбээр үсээ засуулахыг хүссэн ч, энэ нь түүний имижийн салшгүй нэг хэсэг болсон байсан тул хэвээр нь үлдээхээр шийдсэн байна.

6. Россын шоуны үзэгчдийн 90% нь түүнийг дууриаж зурдаггүй байсан

Россын шоуг үздэг хүн бүр "Би үнэхээр түүнтэй адилхан зурж чадах болов уу?" гэж эргэлздэг байжээ. Тийм ч учраас Росс зураг зурах үе шатуудаа нэгд нэггүй харуулж, заадаг байсан ч ихэнх хүмүүс түүнийг дууриаж зуралгүй, зүгээр л Россын зураг зурж байгааг харах дуртай байсан гэдэг.

7. Росс нэгэн удаа өнгө ялгадаггүй хүнд зориулж, хар цагаан зураг зурж байжээ

Тэрбээр үнэн хэрэгтээ бор, цэнхэр, цагаан өнгүүдийг хольж өөр өөр төрлийн саарал өнгө гаргаж авсан боловч эцсийн дүндээ түүний зураг нь тэр чигтээ саарал болжээ. Улмаар Росс шоугаа дуусгасныхаа дараа өөрийгөө өнгө ялгадаггүй учир хэзээ ч зурж чадахгүй гэж хэлж байсан хүнд зургаа бэлэглэсэн байна. Ингэснээрээ тэрбээр хүн бүрийг зурж чадна гэж хэлсэн үгээ баталсан юм.

8. Тэрбээр нас барсныхаа дараа ч зургаараа амьдарсан

Түүнийг нас барснаас хойш 20 гаруй жилийн турш Россын зурагтай цамц, лего тоглоом, Халлоуиний өмсгөлүүд гарч байсан юм.

9. Хүмүүс сайн мэддэггүй байх үед Росс сошиал медиаг гайхалтай ашигладаг байсан

Росс ямар зураг зурахаа үзэгчдээсээ асууж, саналыг нь сонсох замаар тэднийг дэмжиж урамшуулдаг байсан юм. Үүгээр ч зогсохгүй тэрбээр шоуг нь үзэж, түүнийг дагаж зурсан хүмүүсийг өөрсдийн бүтээлийнхээ зургийг чатаар илгээхийг хүсдэг байжээ.

10. Росс өнөөг хүртэл медиа салбарын сенсацийн сэдэв байсаар байна

Инстаграм, Твиттер, Тамблр зэргийн түргэн хайлтын систем нь хамгийн түрүүнд Боб Россыг санал болгодог гэдгийг та мэдэх үү? Мөн Netflix-д түүний “Beauty is Everywhere” хэмээх шоуг байдаг аж.

44
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()