Талхыг өөр юунд ашиглаж болох вэ?

Хүн бүр л зузаан хувцаснаасаа салж өөрт эвтэйхэн халууцуулахааргүй гутлыг өмсөхийг зорьж байгаа байх. Гэхдээ таны хөл хуурайшиж, хагараад онгорхой гутал өмсөж чадахгүй яваа юм биш биз? Тэгвэл итгэмээргүй ч гэсэн танд энэхүү асуудлаа шийдэхэд чинь талх туслах болно. Ингээд талхыг идэхээс өөрөөр хэрхэн ашиглаж болохыг хамтдаа сонирхоцгооё.

Талхыг өөр юунд ашиглаж болох вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлийн хуурайшилтын эсрэг талхыг хэрэглэх

Хөлийн арьс чинь хуурайшаад онгорхой гутал өмсөхөд нэлээд асуудалтай тулгарч байна уу? Тэгвэл та үүнийг талх, алимны цуу болон гялгар уутаар л шийдэж чадах тул нэг их санаа зовсны хэрэггүй дээ.

Хөлийн хуурайшилтын эсрэг талхыг хэрэглэх

Талхаа алимны цуунд дэвтээгээд хөл дээрээ тавьж, гялгар уутаар боож өглөө хүртэл байлгана. Өглөө сэрэхэд л үр дүн нь таныг гайхшруулах бөгөөд үлдсэн арьсыг нь хуурай алчуураар арчаад, хөлөө цэвэрхэн усаар угаагаарай.

2 Өргөс орсон үед анхны тусламж үзүүлнэ

Хэт жижигхэн өргөс арьсан дор орсон үед энэ аргыг ашиглаад үзээрэй. Та хар талх дээр давс цацаад сайн гэгч нь зажилж, бөөрөнхийлөөд, өргөс орсон хэсэг дээрээ тавьж боогоод хонуулна.

Өглөө сэрэхэд ихэнхдээ өргөс гарсан байдаг учраас дараа нь арьсаа ариутгаж, цэвэрхэн шархны лент наасан нь зүйтэй.

Өргөс орсон үед анхны тусламж үзүүлнэ

3 Шинэхэн бялуу

Гэрийн аргаар хийсэн жигнэмэг, бялуу маш сайхан амттай байдаг хэдий ч хэд хоноод л амтгүй болж эхэлдэг. Тэгэхээр та энэ асуудлыг шийдэхийн тулд зүсэм бүрдээ цагаан талх тавьж шүдний чигчлүүрээр тогтоогоорой. Ингэснээр бялуу шинэхэн байдлаа удаан хугацааны турш хадгалдаг юм.

Шинэхэн бялуу

4 Шорлогны хамгаалалт

Бэлэн болсон шорлогоо шорноос нь салгахын тулд та хажуудаа хэдэн зүсэм талхтай байхад л хангалттай. Талхаар жийрэг хийж, махаа тавган дээр тавих нь сэрээ ашигласнаас илүү үр дүнтэй бөгөөд нэг дор бүх махаа ч зэрэг салгах боломжтой байдаг юм. Мөн шорлогны шүүсний амт шингэсэн талх гайхалтай хачир болж өгнө шүү.

Шорлогны хамгаалалт

5 Кофены машин цэвэрлэх

Зүсэм талх нь кофены тоос болон элсэн чихрийн нунтгийг цэвэрлэхэд тусалдаг. Та зүгээр л кофе нунтаглагч дотор талхаа хийгээд жижиглэхэд л хангалттай юм. Талх нь кофены машин дахь үлдэгдлийг өөртөө шингээж, савыг тань гайхалтай цэвэрлэж өгөх болно.

Кофены машин цэвэрлэх

6 Амтат халуун эрдэнэ шиш

Чанасан эрдэнэ шиш халуун дээрээ илүү амттай байдаг. Гэхдээ хэт халуун эрдэнэ шиш гар түлэх эрсдэлтэй байдаг тул та давс, тос түрхэхдээ хурууныхаа оронд талхыг ашиглаж болох юм. Ингэснээр ямар нэгэн түлэгдэлт, таагүй мэдрэмж төрөхгүй аж.

Амтат халуун эрдэнэ шиш

7 Будаагаа түлчихсэн үү?

Түлэгдсэн будааны таагүй үнэр, амтыг арилгахад танд нэг зүсэм талх л байхад хангалттай. Талхаа будаа дээрээ тавьж, таглаагаар нь таглаад 15 минутын турш хүлээхэд талханд бүх түлэнхийний амт, үнэр бүгд шингэсэн байх болно.

Будаагаа түлчихсэн үү?

8 Сонгино хэрчих үед нулимс гарахаас сэргийлнэ

Сонгино хэрчих үедээ талхаа амандаа зуувал нулимс гарах асуудал шийдэгдэнэ.

Сонгино хэрчих үед нулимс гарахаас сэргийлнэ

9 Шөлний тослогийг арилгах

Хоолныхоо тосыг арилгахын тулд та шөлөндөө нэг зүсэм талх хийхэд хангалттай. Талх нь богино хугацаанд илүүдэл тослогийг өөртөө шингээж авдаг юм.

Шөлний тослогийг арилгах

10 Урт удаан хугацааны туршид шинээр нь хадгалах

Зарим бүтээгдэхүүнийг шинээр нь хадгалахад талх тус болдог. Жишээлбэл, нэг зүсэм талхыг зефир эсвэл нарийн боовтой хамт уутанд хийвэл удаан хугацааны турш зөөлөн, шинэхэн хэвээрээ байх болно шүү.

Урт удаан хугацааны туршид шинээр нь хадгалах

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()