Англи залуу, охидыг араасаа хуйлруулж байна

Нэгэн залуу орчин үеийн загвараас татгалзаж 1800-аад оны үеийн загвартай хувцас өмсөх болжээ. 25 настай Зак Пинсент (Zack Pinsent) нь 14 настай байхдаа хамгийн сүүлчийн жийнсээ шатааж, жинхэнэ жентельмэн болсон юм. Тэрбээр өөрийн төрөлх Брайтон хотын гудмаар өндөр оройтой бүрх малгай болон фрак хослолоор гангаран алхаж хүмүүсийн нүдийг хужирладаг аж. Зак үүнийгээ 21-р зуунд тухтай амьдрах цорын ганц арга хэмээн хэлсэн байна. 

Англи залуу, охидыг араасаа хуйлруулж байна
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

Зак орчин үеийн хувцас өмсөхөө болиод арав гаруй жил болжээ. Тэрбээр ихэвчлэн 1820-аад оны хүн шиг өвдөг хүрсэн урт түрийтэй гутал, цэцгэн хээтэй урт хормойтой хүрэм өмсдөг.

"14 настайдаа би жийнсэн өмдөө шатаасан нь энэ бүхний эхлэл болсон юм. Өмнө нь зөвхөн амралтын өдрүүдэд би дээр үеийн костюм өмсдөг байсан бол зургадугаар ангидаа ороод үргэлж ингэж хувцасладаг болсон. Намайг бас төгсөлтийн монтажинд хамгийн сайхан хувцасладаг гэж тодруулсан. Үүнээс харахад хүмүүс өөрт минь хэлдэггүй ч миний байгаа байдлыг хүндэлдэг болохын жишээ гэдгийг ойлгосон" хэмээн тэрээр ярьжээ.

Анх гэр бүл нь нүүх үед элэнц өвөөгийнхөө хуучин хувцасаар дүүрэн хайрцгийг олсноос хойш тэрбээр ингэж хувцаслаж эхэлсэн байна. Сүүлдээ Зак дээр үеийн хувцасыг хайхаа ч больж, өөрөө оёж эхэлсэн байна.

Гудамжинд таарсан бүхий л хүмүүс түүн рүү гайхсан харц шиддэг ч ихэнх нь түүнтэй эелдэг харьцдаг бөгөөд охид бүсгүйчүүд ч шохоорхлоо нуудаггүй байна.  

Зак: "Би гудамжинд явж буй хүмүүст гүн сэтгэгдэл үлдээдэг. Тэдэнтэй ярилцах үед хүмүүс надад үргэлж эерэг, сайхан зүйлс хэлдэг. Ганцхан Брайтонд ч биш дэлхийн хаа сайгүй аялах үед хүн бүр надтай сайхан харьцдаг. Бүр Лондонгийн хөлбөмбөгийн улаан фанатууд хүртэл надтай эелдэг харьцсан" гэжээ.

49
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()