Одоог хүртэл эцэг эхтэйгээ хамт амьдарч буй алдартнууд

Хүн бүр л хурдхан өсөж том болоод аав, ээжээсээ тусдаа, эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг. Гэхдээ тэдний ихэнх нь орон байрны асуудалд уягдаж санаснаараа байж чаддаггүй билээ. Тэгвэл зарим их мөнгөтэй хүмүүс, тэр дундаа алдартнууд эцэг, эхээсээ холдох гэж нэг их яардаггүй гэнэ шүү. Ингээд аль хэдийн нэр алдрын оргилд хүрсэн ч төрсөн гэрээсээ явахыг хүсдэггүй одуудтай хамтдаа танилцацгаая.

Одоог хүртэл эцэг эхтэйгээ хамт амьдарч буй алдартнууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Майкл Бакари Жордан (Michael Bakari Jordan)

“Black Panther” кино нь Майкл Б. Жорданд маш их нэр алдрыг авчраад зогсохгүй түүний багын мөрөөдөл болох ээж, аавдаа байшин авч өгөх хүслийг нь биелүүлсэн юм. Мөн тэрбээр одоог хүртэл ээж, аавтайгаа амьдардаг ба энэ нь зарим нэг хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг аж. Гэхдээ Майкл “Би тэдэнтэй зөвхөн гал тогооныхоо өрөөнд л таардаг. Бид хөршүүд мэт л амьдардаг” гэж хэлж байжээ.

Майкл Бакари Жордан (Michael Bakari Jordan)

2 Зендая (Zendaya)

"Disney" сувгийн 22 настай од бүсгүй олон хүүхэлдэйн кинонд дуу оруулснаараа болон “Хүн Аалз” кинонд тоглосноороо алдар нэрд хүрч чадсан юм. Хэдийгээр тэрбээр аль хэдийн тусдаа гарч амьдрах боломжтой болсон ч энэ тал дээр төдийлөн санаа зовдоггүй гэнэ. Учир нь түүнд аав, ээжийнх нь хайр халамж маш их таалагддаг бөгөөд тэрбээр ээжийнхээ бэлддэг өглөөний цай, оройн хоолонд үнэхээр дуртай аж. Мөн орой гэртээ ирэхэд нь ээж нь түүнээс өдрийг хэрхэн өнгөрүүлсэн болохыг асуудаг байна.

Зендая  (Zendaya)

3 Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio)

Леонардо ди Каприо өөрийн тоглосон киногоороо төдийгүй загвар өмсөгч охидтой өрнүүлдэг богино хугацааны хайр сэтгэлийн холбоогоороо дэлхий даяар алдартай. Гэхдээ тэрбээр амьдралынхаа хамгийн чухал хүнийг өөрийн ээж Ирмелин Инденбиркенийг хэмээн ярьж байжээ.

Леогийн эцэг, эх түүнийг төрснөөс 1 жилийн дараа салж, ээж нь түүнд бүхий л амьдралаа зориулсан бөгөөд тэрбээр улаан хивсний ёслолын үеэр хүүгийнхээ зургийг дарж өгдөг юм. Түүнчлэн Лео одоог хүртэл ээжтэйгээ хамт амьдардаг ба Ирмелин хүүгийнхээ ядаргаатай шүтэн бишрэгчид рүү ус цацаж, гэрийнхээ гаднаас холдуулдаг байна.

Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio)

4 Брэдли Күүпер (Bradley Cooper)

Эцгийгээ нас барсны дараа Брэдли Күүпер ээж Глория Кампаногийнхаа хамтаар Лос-Анжелес руу нүүжээ. Хамгийн ойр дотны хүнээ алдсан тэд бие биеэ сэтгэл санааны хувьд дэмжиж ирснээр маш дотно болж чадсан юм.

Үүнээс гадна ээж нь түүний амьдралд чухал байр суурь эзэлдэг учир ирээдүйн эхнэрийнх нь сонголтод ч нөлөөлөх магадлалтай аж. Хэрвээ хүүгийнх нь сонгосон бүсгүй ээжид нь таалагдахгүй бол хосуудын харилцаа дуусна гэсэн үг юм. Түүнчлэн Брэдлиг Ирина Шейктэй хамт байх үед ээж нь тэдний хажуу өрөөнд амьдарч байсан гэнэ шүү.

Брэдли Күүпер (Bradley Cooper)

5 Рафаэль Надаль (Rafael Nadal)

Испанийн алдарт теннисчин Рафаэль Надаль одоог хүртэл гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг. Тэрбээр гэр бүлийг хамгийн ариун зүйл гэж боддог бөгөөд тэдэнтэйгээ хамт байхыг бүхий л нандин дурсамжийн эх үүсвэр болдог хэмээн үздэг аж. Мөн Рафаэль Надаль өөрийн амжилтаа гэр бүлийнхэнтэйгээ холбож тайлбарладаг ба эцэг, эхийнх нь салалт түүний спортын амжилтад сөргөөр нөлөөлсөн юм.

Рафаэль Надаль (Rafael Nadal)

Рафаэлийн аав, эгч, ээж

6 Мишель Обама (Michelle Obama)

Мишель Обамагийн ээж, хүргэнийхээ хамтаар Цагаан ордонд амьдарч байсан бөгөөд тэрбээр тэдний ахуйн ажлуудыг зохицуулж, зээ нараа хүмүүжүүлж байсан гэдэг. Улмаар Барак Обамагийн ерөнхийлөгч байх хугацаа дуусмагц тэд хамтдаа гэр бүлийнхээ байшинд амьдрах болсон юм.

Мишель Обама (Michelle Obama)

7 Софи Монк (Sophie Monk)

39 настай поп дуучин, жүжигчин, модель Софи Монк нь эцэг, эхийнхээ хамтаар Австралийн Алтан эрэг дээрх байшиндаа амьдардаг. Хэдийгээр бүсгүй эцэг, эхдээ зориулж тусгай байр барьж байгаа ч түүнд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь таалагддаг аж. Ялангуяа тэрбээр ээжээрээ ороо хураалгах их дуртай гэнэ шүү.

Үүнээс гадна Софи аавтайгаа хамт хөгжилтэй бичлэг хийж, инстаграмм хуудаснаа байршуулдгийг хүн бүр л мэдэх биз ээ.

Софи Монк (Sophie Monk)

27
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()