Аминд тулсан үед ашиглах шилдэг санаанууд

2019-07-03, 16:42
2,862

Бид өдөр бүр жижиг юм шиг хирнээ учрыг нь олоход төвөгтэй асуудлуудтай тулгардаг. Тэр бүгдийг засч залруулна гэсээр өдрийн ажлаа алдах нь бий. Энэ үүднээс та бүхэнд гэр ахуйн элдэв ажлыг хөнгөвчлөх аргуудыг хүргэж байна.

Аминд тулсан үед ашиглах шилдэг санаанууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хэмжээ авах

Ханан дээр хэмжээ тавьж, юм хадахдаа аль болох бохирдуулахгүй, ухаалаг ажиллая гэвэл далдлагч лент ашиглаарай. Лентэн дээрээ хэмжээ тавиад, хадаасаа хадаад болгоомжтой хуулж аваарай.

Хэмжээ авах

2 Махны алх

Хэрвээ танд мах зөөлрүүлэх тусгай алх хэрэгтэй болсон бол энгийн сэрээг ажлын алхны урд байрлуулан наахад л хангалттай.

Махны алх

3 Ханаа хамгаалах

Хэрвээ та ханан дээрээ ямар ч нүх үлдээлгүйгээр зураг наахыг хүсвэл эхлээд цаасны төмөр хавчаарыг скочоор наагаад түүн дээрээ зургаа соронзон ашиглан тогтоогоорой.

Ханаа хамгаалах

4 Хэмжээг тодруулах

Дээрээ хэмжээстэй багажны бичгийг сайн харахыг хүсвэл тод өнгийн хумсны будгаар будаад, арчиж аваарай.

Хэмжээг тодруулах

5 Хувцсаа баглах

Хэрвээ та түргэн хугацаанд хувцсаа баглах хэрэгтэй болсон бол хогийн том уут болон өлгүүрийг ашиглаж зураг дээрх шиг баглаарай.

Хувцсаа баглах

6 Томдсон түлхүүр

Хэрвээ таны түлхүүр боолтонд томдсон бол нэг юм уу хоёр зоосоор жийрэг болгож хэмжээг нь тааруулаарай.

Томдсон түлхүүр

7 Таблет тогтоогч

Та угаалгын өрөөндөө 3-4 ширхэг алчуурын өлгүүр тогтоогоод таблет тогтоогчтой болж болно.

Таблет тогтоогч

8 Илүү зай

Хэрвээ таны хөргөгч сараалжин тавиуртай бол хавчаараар хүнсний бүтээгдэхүүнээ өлгөж тогтоож болно.

Илүү зай

9 Нэг зайгаар аргалах

Нэг зайг хөндлөн хийснээр зарим хэрэгслийг ажиллуулах боломжтой. Гэхдээ ингэснээр зайны цэнэг хурдан дуусдаг учраас түр хугацааны арга гэдгийг санаарай.

Нэг зайгаар аргалах

10 Үртэсгүй өрөмдөх

Хуванцар аягыг зурагт үзүүлсэн байдлаар тогтоосноор өрөмдөх үед гарах үртэсд санаа зовох хэрэггүй болно.

Үртэсгүй өрөмдөх

11 Онгоцон доторх утасны тавиур

Утсаа жижиг торон дотор хийгээд суудлын арын дэгээнээс тогтоогоорой.

Онгоцон доторх утасны тавиур

12 Хэрвээ таны орны хажууд ширээ байхгүй бол...

Хэрвээ таны хонож буй газрын орны дэргэд ширээ байхгүй бол дэвсгэр даавууг зурагт үзүүлсэн шиг нугалаад хэрэгтэй зүйлсээ хийж болно.

Хэрвээ таны орны хажууд ширээ байхгүй бол...

13 Цэцгийн хамгаалалт

Гэрийн  муурууд цэцгийн савыг малтах дуртай байдаг. Үүнээс сэргийлье гэвэл хөрсөнд нь шүдний чигчлүүрүүд суулгаарай.

Цэцгийн хамгаалалт

21
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()