"Төмөр хүн" Роберт Дауни өөрийгөө жинхэнэ супер баатар гэдгээ нотлох ажлыг эхлүүлжээ

Та бидэнд "Төмөр хүн"-ий дүрээр танил болсон жүжигчин бага Роберт Дауни (Robert Downey Jr.) дэлхий дээрх хог хаягдлыг 10 жилийн дотор арилгах санаачилгыг боловсруулжээ. Хамгийн сонирхолтой нь түүний энэ санаа нь яг шинжлэх ухааны зөгнөлт зохиолоос авсан гэмээр өвөрмөц аж.

"Төмөр хүн" Роберт Дауни өөрийгөө жинхэнэ супер баатар гэдгээ нотлох ажлыг эхлүүлжээ
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Роберт Дауни 2020 онд "The Footprint Coalition" нэртэй компани байгуулахаар төлөвлөжээ. Тэрбээр энэхүү компаниараа дамжуулж дэлхийг хог хаягдлаас салгахаар шийдсэн байна. Тэдний ашиглах гол хэрэгсэл нь "AI" буюу боловсронгуй хиймэл оюун ухаан бөгөөд 10 жилийн дотор энэ төсөл хэрэгжиж дуусах юм.

Саяхан болсон технологийн бага хурал болох "Amazon Re: Mars"-д оролцохдоо тэрбээр боловсронгуй робот болон хиймэл оюун ухаан ашигласнаар ямар үр дүн авч ирэх талаар ярьжээ. Роберт Дауни өөрийн төлөвлөгөөний нарийн ширийнийг дурдаагүй боловч хиймэл оюун ухааныг сайн талаар нь ашиглаж чадвал хүн төрөлхтөнд том тус хүргэж чадах болохыг илтгэлийнхээ үеэр илэрхийлжээ.

Тэрбээр "Бид робот болон хиймэл оюун ухааны тусламжтай 10 жилийн дотор эх дэлхийгээ бүрэн биш гэхэд мэдэгдэхүйц хэмжээнд цэвэрлэж чадна" гэж хэлсэн бөгөөд өөрийн төсөлд оролцож буй эрдэмтэн нарыг "Би мэргэжилтнүүддээ хайртай. Тэд нар яг өөрийн гэсэн сэтгэл хөдлөлтэй Википедиа шиг байдаг" гэж магтсан байна.

Түүний яг ямар төсөл хэрэгжүүлснийг бид 2020 оны 4-р сард олж мэдэх боломжтой болох бөгөөд удахгүй нээгдэх "TheFootprintCoalition.com" сайтад бүртгүүлж илүү их мэдээлэл авч болох юм.

20
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()