Маркетингийн түүхэн дэх хамгийн амжилттай 15 сурталчилгаа

Компаниуд борлуулалтаа нэмэгдүүлж, өрсөлдөгчдөөсөө илүү гарч, хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд маш их хичээж ажилладаг. Гэхдээ тэр дундаас хэдхэн сурталчилгааны ажлууд л бусдаасаа илүү үнэмшилтэй, мартахын аргагүйгээр хийгдсэн байдаг билээ. Түүнчлэн зар сурталчилгаа хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлдөг хэдий ч тухайн бүтээгдэхүүн нь амласан шигээ байхгүй бол худалдан авагчдын итгэл үнэмшил өөр тийш төвлөрөх нь гарцаагүй. Ингээд та бүхэнд маркетингийн түүхэн дэх хамгийн алдартай 15 сурталчилгааг танилцуулж байна.

Маркетингийн түүхэн дэх хамгийн амжилттай 15 сурталчилгаа

1 Nike: "Just Do it"

1988 онд “Nike”-ын борлуулалт 800 сая ам.доллар байсан бол 1998 он гэхэд 9.2 тэрбум ам.долларыг хол давж байжээ. Учир нь “Nike” хэрэглэгчдийнхээ ямар асуудлуудыг нь шийдэж өгөх хэрэгтэй болон өөрсдийн шийдлийг хэрхэн гаргаж буй бүтээгдэхүүнээрээ дамжуулах вэ гэдэг дээр төвлөрч чадсан юм. Мөн түүнийгээ маркетингийн уриандаа тусгаж өгснөөр тэд хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйтэй холбогдох боломжтой болж, бүгд “Nike”-ыг анзаарч эхэлсэн билээ.

“Nike”-ын “Зүгээр л үүнийг хий” гэх уриа нь товчхон, сонсголонтойгоос гадна дасгал хийж байх үеийн мэдрэмжүүдтэй төгс нийцдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол биднийг чадах хязгаар хүртлээ өөрсдийгөө хүчлэхэд тусалдаг уриа юм.

Nike: "Just Do it"

2 Apple: "Get a Mac"

Apple-ийн маш олон маркетингийн ажлууд амжилттай явагддаг хэдий ч “Мак-ыг ав” сурталчилгаа нь гарсан эхний жилдээ л компанийн борлуулалтыг 40 хувиар өсгөж чадсан юм. Уг сурталчилгаанд Мак болон энгийн компьютерыг хооронд нь харьцуулж, бүх давуу тал нь Мак-д байгаа мэтээр харуулдаг. Гэхдээ тэрхүү ялалтаа илт мэдэгдэхүйцээр биш ухаалгаар илэрхийлдэг юм.

Үүний ачаар Макийн эрэлт нэмэгдээд зогсохгүй Майкрософттой өрсөлдөх болсон билээ.

Apple: "Get a Mac"

3 Volkswagen: "Think Small"

Волксвагений “Жижгээр сэтгэ” нэртэй сурталчилгааны ажил нь хүмүүсийг зурагт үздэггүй байсан үед хийгдсэн хамгийн амжилттай хэвлэмэл сурталчилгаануудын нэг билээ. Мөн тус сурталчилгаа гарч эхэлсэн 1959 онд машин нь эрх мэдэл болон загварын томоохон үзүүлэлтэд тооцогддог байв. Гэхдээ Волксваген хувьсал хийж машин бол энгийн л нэг хэрэглээ гэх ойлголтыг олон нийтэд түгээж чадсан юм. Тэд хэрэглэгчдээ татахын тулд “Жижгээр сэтгэ” хэмээх уриаг ашиглаж, Волксвагений сайн талуудыг харуулсаар байжээ.

Volkswagen: "Think Small"

4 Dove: "Real Beauty"

Энэхүү зар сурталчилгаа гарахаас өмнө "Dove" өрсөлдөгч ихтэй зах зээлд томоохон брендүүдийн сүүдэрт дарагдсан байв. Гэхдээ бүсгүйчүүдийн цөөхөн хувь нь л өөрийгөө үзэсгэлэнтэй хэмээн боддогийг олж мэдсэнээр тэдний сурталчилгааны ажлын эхлэл тавигдсан юм.

Тус энгийн сурталчилгаа нь гоо сайхны нарийн тодорхойлолтыг илүү өргөн болгож, олон эмэгтэйчүүдэд гадаад төрхдөө сэтгэл хангалуун байх боломжийг олгосон ба өөр бусад брендүүдийг ч энэ санаанд нэгдэхэд нөлөөлсөн гэдэг. Учир нь тэд хэрэглэгчдийн юу бодож байгаагаас илүүтэй юу үнэн болох дээр тулгуурлаж маш эмзэг сэдвийг хөндөж байгаагаа мэдэж байсан аж.

Dove: "Real Beauty"

5 Miss Clairol: “Does she or doesn’t she?”

1957 онд Клэйролийн үсний будгийн сурталчилгааны өмнө хүмүүс үсээ будахыг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй байсан ба дийлэнх нь хөгшрөхөөр үс цайрдаг гэдэгтэй санал нэгдсэн байв.

Харин “Тэр үсээ будсан уу, будаагүй юу?” гэсэн утгатай энэхүү сурталчилгаа нь хүмүүст маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж, амжилттай хэрэгжиж байснаас гадна зарим улсын жолооны үнэмлэх дээр эмэгтэйчүүдийн үсний өнгийг бичдэг шаардлагыг халахад нөлөөлсөн байдаг.

Miss Clairol: “Does she or doesn’t she?”

6 Miller Lite: "Great Taste, Less Filling"

1974 онд гарсан Миллер Лайтын “Гэдэс дүүргэхгүй гайхалтай амт” гэсэн уриатай энэхүү сурталчилгаа нь бүх цаг үеийн хамгийн удаан явагдсан зар сурталчилгаануудын нэг ажээ. Сурталчилгааны зорилго нь жинхэнэ эрчүүд зөөлөн шар айраг уудаг гэдгийг илэрхийлэх байв.

Уг сурталчилгаанд зөөлөн шар айраг огт сайхан амтагддаггүй талаар мэтгэлцэх ба Миллерийн талаас эрэгтэйлэг моделиуд гарч ирээд зөөлөн шар айргийг ууж үзээд гайхалтай амттай болохыг нь зарладаг. Түүнчлэн энэ сурталчилгаа гарснаас олон арван жилийн дараа ч Миллер Лайт өөрсдийн хийсэн шар айргаараа зах зээлийг тэргүүлж байсан юм.

Miller Lite: "Great Taste, Less Filling"

7 Absolut Vodka: "The Absolute Bottle"

Абсолют энгийн хэрнээ дэлхийн хамгийн алдартай лонхоо өөрсдөө бүтээж байжээ. Тэд 1981 онд зэрлэг байгальд байгаа лонхнуудыг харуулсан хэвлэмэл сурталчилгааг гаргаж, түүнийгээ 25 жилийн турш маш амжилттай хэрэгжүүлж чадсан юм.

Түүнчлэн хамгийн урт үргэлжилснээр тодорсон энэ сурталчилгаанаас салбарлаж 1500 гаруй сурталчилгаа хийгдсэн байдаг. Сонирхуулахад, сурталчилгааны ажил эхлэхэд Абсолют архины зах зээлийн дөнгөж 2.5 хувийг л эзэлж байсан бол 2000 оны сүүл гэхэд АНУ-ын импортоор авдаг нийт архины тал хувийг эзэлж, жилд 4.5 сая хайрцгийг гадаадад нийлүүлдэг болсон гэдэг.

Absolut Vodka:  "The Absolute Bottle"

8 Marlboro: "Marlboro Man"

"Марлборо эр" сурталчилгааг 1951 онд анх толилуулж байсан бөгөөд энэ нь XX зууны хамгийн хүчирхэг бас заримд нь хамгийн их үзэн ядагдсан бренд дүр зураг болж үлдсэн юм. "Марлборо эр" бол Марлборогийн борлуулалтыг өсгөхөөр дэлхий дахины өмнө гарч ирсэн маш эрэгтэйлэг Америк ковбой ажээ. Мөн компанийн удирдлагууд өрсөлдөгч Филип Морисын шинэ сурталчилгаатай хүч үзэхийн тулд Марлборо залуугийн эрэгтэйлэг дүр төрхөд илүүтэй анхаарал хандуулахын зэрэгцээ эрүүл мэндийн асуудлаас аль болох зайлсхийсэн гэдэг.

Marlboro: "Marlboro Man"

9 California Milk Processor Board: "Got Milk?"

1993 онд цацагдсан “Сүүгээ уусан уу?” сурталчилгаа бол дэлхийн хамгийн алдартай зар сурталчилгаануудын нэг билээ. Энэхүү сурталчилгааны үнээний сүүний хэрэглээг дэмжих гол зорилго биеллээ олж чадсан бөгөөд үүний ачаар Калифорнид сүү хэрэглэхийг хориглохоо зогсоосон юм. Түүнчлэн 1993-1994 оны хооронд сүүний хэрэглээ 7 хувиар нэмэгдэж, борлуулалт нь 51 сая литр болтлоо өссөн байдаг.

California Milk Processor Board: "Got Milk?"

10 De Beers: "A Diamond is Forever"

1948 онд энэ сурталчилгааг гарахаас өмнө хүмүүсийн дунд сүй тавих болон хурим хийхдээ алмазан бөгж зүүдэг гэсэн ойлголт байгаагүй ажээ. Мөн Дэ Бийрсийн сурталчилгаа цацагдах хүртэл алмаз тийм ч үнэ цэнэтэй биш байв.

Харин уг сурталчилгаанд алмазан бөгжгүй гэрлэлтийг утгагүй болохыг харуулснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. Ерөнхийдөө Дэ Бийрс энэ салбарыг бүтээсэн гэхэд хилсдэхгүй бөгөөд тэд алмазан бөгж нь зайлшгүй тансаг хэрэглээ гэх санааг нийгэмд төрүүлж чадсан билээ.

De Beers:  "A Diamond is Forever"

11 Old Spice: "The Man Your Man Could Smell Like"

"Old Spice" борлуулалт нь удааширсан үедээ эмэгтэйчүүдийг эцсийн найдвараа болгож тэдэн рүү чиглэсэн уг сурталчилгааг гаргаж байжээ.

Энгийн хэрнээ хөгжилтэй, өвөрмөц энэхүү сурталчилгаа нь маш амжилттай хэрэгжсэн төдийгүй хожим 2010 онд жүжигчин Исиах Мустафаг дахин тоглуулж байсан юм.

Мустафа олон нийтийн сүлжээнд шүтэн бишрэгчдийнхээ бичсэн сэтгэгдлийн хариуд богинохон хувийн бичлэгүүдээ явуулж байсан ба тэрбээр 2 өдрийн дотор 186 бичлэг хийсэн байжээ. Тэдгээр бичлэгийг 11 сая хүн үзсэн төдийгүй "Old Spice"-ийн Фэйсбүүк хуудсыг 29 мянга, Твиттерийг нь 58 мянган хүн нэмж дагасан байдаг.

Old Spice: "The Man Your Man Could Smell Like"

12 Apple: 1984 оны "Super bowl"-ын сурталчилгаа

1984 оны "Super Bowl"-оор "Macintosh"-ыг танилцуулах зорилготойгоор ганцхан удаа цацагдсан энэхүү сурталчилгаа маш алдартай болж чаджээ. Уг сурталчилгаанд алх болон сайн харагдахгүй компьютер барьсан эмэгтэй жагсаж цугласан хүмүүст саад болж, “Бидний бодлын нэгдэл дэлхий дээрх ямар ч армиас хүчирхэг... Бид зорилгодоо хүрэх болно” хэмээн зарладаг ба төгсгөлд нь 1 сарын 24-нд "Apple" компани "Macintosh"–ыг танилцуулах болно гэсэн бичиг гардаг юм.

Apple: 1984 оны "Super bowl"-ын сурталчилгаа

13 Red Bull: "Stratos"

"Red Bull" энергийн ундаа дэлхий дахины сонирхлыг татахын тулд "Стратос" төслийг эхлүүлж байжээ. 2012 онд тэд Австрийн чөлөөт уналт хийдэг Феликс Баумгартнерыг (Felix Baumgartner) 39 км-ын өндрөөс унаж Дэлхийн Геннисийн 5 амжилтыг эвдэхэд нь дэмжлэг үзүүлж байв. Түүнчлэн "Red Bull" уг төслөө хэрэгжүүлэхэд 7 жилийг зарцуулсан ба энэ нь дэлхийн хамгийн анхны шинжлэх ухааны баримтат телевизийн нэвтрүүлэг байсан юм. Харин 2013 онд гарч эхэлсэн тэдний сурталчилгааны ажил нь "Red Bull"-ын АНУ дахь борлуулалтыг 6 сарын дотор 1.6 тэрбум ам.доллар хүртэл өсгөж чадсан гэдэг.

Red Bull: "Stratos"

14 Avis: "We Try Harder"

"Эвис" нэртэй хөгжиж буй түрээсийн машины компани 1963 онд гаргасан “Бид шилдэг нь биш боловч илүү их хичээдэг” гэх хэвлэмэл сурталчилгаагаараа томоохон тэсрэлтийг хийж байв. Учир нь тэдний лекторуудын үзэгчдээ зөөллөх гэж ашигладаг өөрийгөө доогуур үнэлэх тактикийг хэрэглэсэн нь амжилттай болж чадсан юм.

Шилдгийн шилдэг компани болохын тулд илүү сайн хичээхээ тодруулж хэлсэн уг сурталчилгааны төгсгөлд “Манай гадаа дараалал арай бага байдаг” гэж гардаг. Үүнийхээ ачаар ч "Эвис" маш их ашиг олох болжээ. Мөн “Бид илүү их хичээдэг” хэмээх уриа нь тэдэнд дэлхийн хамгийн хүндлэл хүлээсэн нэр хүндийг олоход нь тусалсан билээ.

Avis: "We Try Harder"

15 Dos Equis: "Дэлхийн хамгийн сонирхолтой хүн"

Энэхүү сонгодог сурталчилгаа нь шар айргийн сурталчилгааны нэгэн хэвийн байдлыг үгүй хийж чадсан юм. Тэд 20 гаруй насны залуучуудыг сурталчилгаандаа тоглуулахын оронд үс нь бууралтсан, настай жүжигчин Жонатан Гөүлдсмитийг (Jonathan Goldsmith) сонгожээ. Тэрбээр дэлхийн хамгийн сонирхолтой хүний дүрд тоглосон төдийгүй зууны түүхэн дэх зар сурталчилгааны хамгийн биширмээр нэгнээр тодорсон юм.

Сурталчилгааны хамгийн инээдтэй хэсэг бол “Би тэр болгон шар айраг уугаад байдаггүй ч уухаар бол "Dos Equis"-ыг сонгодог... Цангаж яваарай, нөхдөө" гэж хэлсэн нь байдаг.

Түүнчлэн 2007 онд уг сурталчилгаа цацагдсанаас хойш компанийн борлуулалт эрс нэмэгдэж, доогуур үнэлгээтэй байсан "Dos Equis"-ын нийлүүлэгч компани болох "Heineken"-д нэмэлт хүч хүртэл хэрэг болсон гэдэг.

Dos Equis: "Дэлхийн хамгийн сонирхолтой хүн"

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()