Зүрх гэнэт зогсох аюулыг урьдчилан хэлж байдаг 11 шинж тэмдэг

Нэг жилийн дотор дэлхий даяар бүх насны 18 сая орчим хүн зүрхний өвчнөөс болж нас бардаг. Гэтэл үнэн хэрэгтээ жил бүр эмчийн үзлэгт хамрагдаж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэж чадвал уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байдаг аж. Харамсалтай нь бид өөрийн зүрхийг асуудалд орсныг тийм ч амархан оношилж чаддаггүй. Учир нь түүний шинж тэмдгүүд бусад өвчнийхтэй адилхан байдаг юм. Тиймээс хэрвээ танд доор дурдсан зовиурууд илэрч байвал нарийн мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй шүү.

Зүрх гэнэт зогсох аюулыг урьдчилан хэлж байдаг 11 шинж тэмдэг
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

 

Анхаар: 60-аас дээш настай, илүүдэл жинтэй, чихрийн шижин өвчтэй, цусны даралт, холестерины төвшин ихтэй хүмүүс энэхүү нийтлэлд илүү их анхаарлаа хандуулаарай.

 

1 Цээж хэсгээр таагүй мэдрэмж төрөх

Мэргэжлийн эмч нар үүнийг зүрхний өвчний хамгийн түгээмэл шинж тэмдэг гэж  үздэг. Гэхдээ яг ямар өвдөлт өгч байгааг тодорхойлох боломжгүй байдаг бөгөөд зарим нь зөөлөн өвддөг бол нөгөө хэсэг нь хорсох, чимхэх мэт өвдөлтийг мэдэрдэг байна. Мөн таны цээж хавиар ойр ойрхон өвддөг бол эмчид хандаж зүрхний бичлэг хийлгээрэй. Ингэснээр та өөрийн зүрхийг хэвийн байгаа эсэхийг мэдэж чадах юм. Хэрвээ хүчтэй өвдөлт олон минутын турш үргэлжилж байгаа бол түргэн дуудахыг зөвлөж байна.

Нэмж хэлэхэд, азаар цээжний өвдөлтийн 80-90% нь зүрхний өвчинтэй холбоогүй байдаг аж.

Цээж хэсгээр таагүй мэдрэмж төрөх

2 Дотор муухайрах, ходоод өвдөх, хоолны дуршилгүй болох

Ходоод гэдэс өвдөх маш олон шалтгаан байдаг ч энэ нь ихэнхдээ зүрхтэй холбоогүй байдаг. Гэхдээ заримдаа хоол боловсруулах эрхтний цусан хангамж муудсанаас болж дотор муухайрах, ходоод өвдөх, хоолны дуршилгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Харин цусан хангамж муудах нь зүрхний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэдэг юм.

Тэгэхээр ямар ч шалтгаангүйгээр таны дотор муухайрч, цээжний ойролцоо өвдөж байвал заавал эмчид хандах хэрэгтэй шүү.

Дотор муухайрах, ходоод өвдөх, хоолны дуршилгүй болох

3 Зүүн гар дагаж өвдөх

Зүрх болон зүүн гараас гарч буй мэдрэлийн эсүүд тархины нэг хэсэгт дохио өгдөг. Тиймээс тархи зүрх өвдөж байна уу аль эсвэл гар өвдөж байна уу гэдгийг тодорхойлж чаддаггүй юм.

Хэрвээ та зүүн гараа бэртээж, юманд цохисон бол өвдөх нь энгийн  л үзэгдэл. Харин тодорхой шалтгаангүйгээр өвдөлт мэдрэгдэж байвал та зүрхэндээ анхаарал хандуулах хэрэгтэй юм. Учир нь эмч нар үүнийг зүрхний шигдээсийн шинж тэмдэг гэж үздэг.

Тэгэхээр зүүн гар дагасан өвчин удаан хугацааны турш үргэлжилж байвал түргэн дуудахыг зөвлөж байна. Мөн богино хугацааны өвдөлтийг ч тоолгүй орхилгүйгээр мэргэжлийн эмчид хандах нь зүйтэйг санаарай. 

Зүүн гар дагаж өвдөх

4 Шүд болон эрүү өвдөх

Хэрвээ таны шүдийг хорхой идсэн аль эсвэл эрүүгээ гэмтээсэн бол өвдөх нь тодорхой. Харин ямар ч шалтгаангүйгээр шүд тань янгинаад байвал зүрхний эмчид хандаарай.

Учир нь анагаах ухаанд шүдний өвдөлтийг намдаахын тулд олон тооны шүдийг аваад ч үр дүнд хүрээгүй тохиолдлууд байдаг юм.

Шүд болон эрүү өвдөх

5 Толгой эргэх, зүг чигээ алдах

Та удаан хугацааны турш хоол идээгүй аль эсвэл сууж байгаад гэнэт огцом босох тохиолдолд дээрх шинж тэмдгүүд илэрч болдог.

Гэхдээ байнга толгой чинь эргэж байвал яаралтай эмчид хандаарай. Учир нь дээрх шинэ тэмдгүүд зүрх тархийг цусаар хангаж чадахгүй байгааг илтгэдэг бөгөөд цус харвалт ч үүсгэх магадлалтай байдаг аж.

Толгой эргэх, зүг чигээ алдах

6 Тогтмол ядрах

Зүрх өвдсөнөөр цусан хангамж саатаж бие организм хүчил төрөгч болон тэжээллэг бодисын дутагдалд орж эхэлдэг. Энэ нь таныг эрч хүчгүй, сул дорой болгодгоос гадна ажлаа хийхэд чинь хүртэл хүндрэл учруулдаг байна.

Тиймээс уг шинж тэмдгүүд удаан хугацааны турш илэрч байгаа бол зүрхний эмчид хандах хэрэгтэй шүү.

Тогтмол ядрах

7 Хөл хавагнах

Цусан хангамжийн үйл ажиллагаа муудсанаар бие организмоос илүүдэл ус ялгарах үйл явц удааширдаг. Ялангуяа энэхүү асуудалд хөл маш ихээр өртдөг бөгөөд арьсан доор шингэн хуримтлагдсанаас болж хаван үүсдэг байна. Тэгэхээр хөл хавагнах нь таны байнгын асуудал болсон бол зүрх судасны эмчид яаралтай үзүүлээрэй.

Хөл хавагнах

8 Удаан хугацааны ханиад

Та хэдэн долоо хоногийн өмнө ханиадаа эмчилсэн боловч ханиалгах чинь намдахгүй байвал эмчид хандахыг зөвлөж байна.

Учир нь удаан хугацааны турш үргэлжилж байгаа ханиад харшил, уушгины багтраа өвчнийг илтгэж байж болох ч заримдаа зүрхтэй холбоотой байх нь бий.

Мөн зүрх судасны асуудалтай үеийн ханиад ягаан эсвэл цагаан өнгийн шингэн ялгаруулдаг ба энэ төрлийн шинж тэмдэг илэрвэл зүрхний эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй юм.

Удаан хугацааны ханиад

9 Шалтгаангүйгээр амьсгаадах

Амьсгаадах нь цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ багассантай холбоотой байдаг. Ялангуяа биеийн хүчний ажил хийж байгаа үед булчин хангалттай хэмжээнд ажиллахын тулд цусан дахь хүчил төрөгчөөс сорж авдаг бөгөөд тархи энэ асуудлыг шийдэхийн тулд уушгинд маш хурдан ажиллах зааврыг өгдөг аж. Үүнээс гадна илүүдэл жин, амьдралын идэвхгүй хэв маяг, бүгчим өрөөнд суух нь амьсгаадуулж болдог.

Гэхдээ ямар ч шалтгаангүйгээр ядрах, цээжний орчим өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрч байвал зүрхний эмчид хандаарай. Мөн цусан хангамж муудах нь зүрхний хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой байдаг гэдгийг санах нь зүйтэй юм.

Шалтгаангүйгээр амьсгаадах

10 ​Хэт чанга хурхирах

Унтаж байхдаа хурхирах нь ерөнхийдөө энгийн л үзэгдэл. Гэхдээ та хэтэрхий чанга хурхирч байвал энэ нь таныг унтаж байхад амьсгалын систем хэвийн ажиллахгүй, амьсгал чинь түр хугацаанд зогсож (апноэ) байгааг илтгэдэг.

Апноэ нь зүрх судасны үйл ажиллагаанд сөрөг нөлөөлж зүрхний булчингийн гипоксипт хүргэдэг. Мөн цусны даралтыг нэмэгдүүлж, тархины үйл ажиллагааг удаашруулдаг байна.

​Хэт чанга хурхирах

11 Зүрхний цохилт хэвийн бус

Зүрх амаар гарах шахдаг мэдрэмжийг дурлаж байсан хүн бүр л мэддэг байх. Түүнчлэн санаа зовох, сандрах, хүнд дасгал хийсний дараа дээрх шинж тэмдгүүд илэрдэг.

Гэхдээ шалтгаангүйгээр зүрхний цохилт хурдсах, эсвэл удаашрах нь таны зүрхийг асуудалтай байгааг илтгэдэг. Тиймээс та мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэйг санаарай.

Зүрхний цохилт хэвийн бус

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()