Оюутнуудын заавал мэдэх ёстой 10 нууц

Ахлах сургуулиас их сургууль руу орж, оюутны амьдралд дасах нь бага зэрэг хүндрэлтэй байдаг. Гэхдээ хүний амьдралын хамгийн сайхан цаг мөч оюутан насанд л тохиодог юм шүү. Тэр ч утгаараа 10 жилийн сургуулиа төгсөж буй сурагчдадаа зориулан оюутан хүний анхаарах ёстой 10 чухал зүйлийг танилцуулж байна.

Оюутнуудын заавал мэдэх ёстой 10 нууц
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Төсөв! Төсөв! Төсөв!

Санхүүгийн хувьд тооцоотой бай. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл хадгаламж нээлгэж, зарлагынхаа бүртгэлийг хөтөлж эхэл. Мөн аль болох хэрэггүй зүйлд мөнгө үрэхээ зогсоо. Учир нь авах шаардлагатай зүйлс болон авахыг хүсэж буй зүйлсийн хооронд ихээхэн ялгаа байдаг юм. Тиймээс ном, хоол хүнс гэх мэт зайлшгүй зүйлсэд л мөнгөө зарцуулж байгаарай. Гэхдээ зарим номыг номын сангуудаар түрээсэлдэг тул бүгдийг худалдаж авах гэсний хэрэггүй.

Түүнчлэн мөнгөө тогтмол цуглуулж, хуримтлал үүсгээрэй. Жижиг хуримтлал үүсгэсэн болон огт мөнгө хураагаагүй оюутан хоёрын хооронд хожим ихээхэн том ялгаа гардаг. Тиймээс хадгаламж нээлгэхийн тулд цагийн ажил хийх нь хамгийн найдвартай арга юм.

Төсөв! Төсөв! Төсөв!

2 Цаг төлөвлөлт таныг аврана

Цагийн менежмент бол маш чухал. Учир нь та хичээл, цагийн ажил, болон бусад нийгмийн үйл ажиллагаанд оролцох цагуудаа сайтар тооцон, зөв төлөвлөж сурах хэрэгтэй байдаг аж.

Мөн төлөвлөсөн цагаа үр дүнтэй ашиглахын тулд ангидаа сахилга баттай сууж, лекцээ тэмдэглэн, хичээлдээ идэвхтэй оролцож байгаарай. Ингэснээр та хожим өөртөө талархах болно шүү.

Түүнчлэн өдөр бүр өөртөө амрах, зугаацах тодорхой хугацааг олго. Эс бөгөөс та хэт их ачааллаасаа болж стресст өртөх аюултай юм.

Цаг төлөвлөлт таныг аврана

3 Сургалтын систем таны дайсан биш!

Их сургуулийнхаа удирдлагууд болон багш нартайгаа маргалдаж, тэдэнтэй сөргөлдөхөөс зайлсхий. Хэрвээ ямар нэгэн асуудал, үл ойлголцол гарсан бол сайтар ярилцаж, бүхнийг эвээр шийдэхийг эрмэлзээрэй. Учир нь хэрүүл, маргаан үүсгэж, асуудлыг дэвэргэх нь танд л хохирол учруулах болно.

Сургалтын систем таны дайсан биш!

4 Хүмүүс ярьж л байдаг. Битгий тоо!

Энэ нь олон хүнтэй харилцдаг нийгмийн амьдралд маш чухал зүйл байдаг. Мөн дотуур байранд үеийнхэнтэйгээ хамт амьдрах нь таныг өөр орчинд дасахад сургаад зогсохгүй шинэ хүмүүстэй танилцаж, урт удаан тогтвортой харилцааг үүсгэхэд тусалдаг. 

Ингэснээр та их сургуульд найзуудтайгаа сайхан дурсамжийг бүтээж чадах юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр элдэв цуу яриа гарвал сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд зарим хүмүүс таны зүрхийг зүсэм үгийг ч хэлж мэднэ. Гэхдээ тэглээ гээд өөрийгөө нийгмийн амьдралаас тусгаарлах нь утгагүй хэрэг юм. Тэгэхээр хүмүүс ярьж л байдаг, битгий тоо!

Хүмүүс ярьж л байдаг. Битгий тоо!

5 Инстаграм, Фэйсбүүкийг үнэгүй ашиглах боломж!

Орчин үеийн оюутанд мэргэжлийн чиг баримжаа хамаарахгүйгээр сүүлийн үеийн шилдэг технологиуд зайлшгүй шаардагдах болсон. Хамгийн наад захын хэрэгцээ гэвэл зөөврийн компьютер, принтер, түүнчлэн багшийн лекцний зургийг аваад олноор нь хадгалчих төвшний сайн камертай, багтаамжтай ухаалаг утас байна. Үүн дээр нэмээд хэрэгтэй файлуудаа хадгалах зөөврийн хард диск, аялал зугаалгын үед хэрэг болох "bluetooth speaker", чухал үед аминд орох "power bank" авахыг танд зөвлөе.

Интернетийн хувьд сургуулийн байран дахь wifi ихэнхдээ найдваргүй, тогтвортой ажилладаггүй, удаан байх нь элбэг тул бие даалтаа явуулах гэх мэт чухал шаардлагатай ажлыг амжуулах байнгын дата багцтай байсан нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор оюутнууддаа бас нэгэн нууцыг дуулгахад, Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний "Smart Data" багцын шинэ дугаар 5000₮ болж хямдарсан байна. Түүгээр ч зогсохгүй "Smart Data"-ийн шинэ хэрэглэгч болсон хүн бүрт 5GB дата эрх, 3 сарын турш Фэйсбүүк, Инстаграм үнэгүй ашиглах дата эрхийг бэлэглэж байгаа юм байна. "Smart Data"-ийн хэрэглэгч болоод зуны турш датандаа санаа зовохгүй байж болох нь ээ.

Инстаграм, Фэйсбүүкийг үнэгүй ашиглах боломж!

6 Дадлагажигчаас ажилчин болно

Оюутан байх хугацаандаа дадлага хийхээс бүү залхуур. Учир нь бид практик дээр хийж үзсэн зүйлсээсээ асар их туршлага хуримтлуулдаг юм. Түүнчлэн дадлагаа сайн хийснээр та төгссөнийхөө дараа ажилд орох тал дээр үеийнхнээсээ нэг алхмын урд байх болно шүү.

Дадлагажигчаас ажилчин болно

7 Мэргэжлийн сонголт илүү уян хатан болсон

Их сургуульд ороод ямар мэргэжлээр сурах, цаашлаад түүнийхээ аль чиглэлээр мэргэшихээ шийдэж чадахгүй л байна уу? Санаа зоволтгүй дээ. Учир нь эхний нэг жил ерөнхий эрдмийн хичээл үзэж байгаад дараа нь мэргэжлээ сонгох боломжийг зарим сургуулиуд олгодог. Харин тэр хугацаанд та өөрийгөө юуг илүү сайн хийж чаддаг, ямар зүйлд сонирхолтой байгаагаа таньж мэдэн, мэргэжлээ зөв сонгох тал дээр анхаараарай.

Мэргэжлийн сонголт илүү уян хатан болсон

8 Номын сан, судалгааны хүрээлэнгүүдийн бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй

Сургуульд чинь судалгаа хийхэд зориулагдсан ямар танхим, лаборатори байдгийг сайтар судлаарай. Мөн ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахад сургуулийн зүгээс анги танхимаар хангаж өгдөг эсэхийг олж мэдэх нь зүйтэй. Товчхондоо та сургуульдаа байгаа бүх л зүйлсийг үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй юм.

Номын сан, судалгааны хүрээлэнгүүдийн бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй

9 Зорилгоо тодорхойлж байж л амжилт гаргана

Их сургууль бол хүний оюуны мэлмийг нээж өгдөг хамгийн чухал газар билээ. Тиймээс та үзэж буй хичээл бүрээсээ юу олж мэдмээр байгаа зорилгоо тодорхойлох шаардлагатай юм. Мөн семистр бүрдээ төлөвлөгөөнд байгаа хичээлүүд дээрээ нэмж 1 хичээл үзэхийг хичээгээрэй. Гэхдээ энэ нь танд ачаалал үүсгэж, дарамт болохгүй байх ёстой шүү.

Зорилгоо тодорхойлж байж л амжилт гаргана

10 Эрүүл мэнд бүхнээс чухал

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Тиймээс та эрүүл чийрэг байхын тулд биеийн тамирын дасгал хийх нь чухал бөгөөд ингэснээр тархины цусны эргэлт сайжирч, сэтгэл санаа дээрдэж, стресс, айдас түгшүүр арилдаг юм. Түүнчлэн долоо хоногт 1-2 цаг дасгал хийх нь анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг аж.

Эрүүл мэнд бүхнээс чухал

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()