Төрийн тэргүүнүүд ямар онгоцоор нисдэг вэ?

Америк, Хятад гэх мэт томоохон орны төрийн тэргүүнүүд хувийн том онгоцоор зорчдог бол сүүлийн үед зарим орнуудын төрийн тэргүүнүүд энгийн иргэний нисэхийн онгоцоор аялахыг илүүд үзэх болжээ. Мэдээж хэрэг тэдгээр орнууд мөнгөгүй болсондоо биш харин хэрэггүй зүйлд илүү зардал гаргахгүй гэсэндээ ингэдэг байна. Ингээд та бүхэнд улсын мөнгөнд хэмнэлт хийхийн зэрэгцээ иргэдтэйгээ илүү ойр байхыг эрхэмлэх болсон төрийн тэргүүнүүдийг танилцуулж байна.

Төрийн тэргүүнүүд ямар онгоцоор нисдэг вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Норвеги

Норвегийн Ерөнхий сайдаар 2013 онд сонгогдсон Эрна Сульберг (Erna Solberg) жирийн онгоцонд бизнес ангиллаар нисэхийг илүүд үздэг байна.

Норвеги

2 Герман

Германы канцлер Ангела Меркел ихэвчлэн энгийн нислэгээр аялдаг.

Герман

Онгоцон дахь Меркелийн үдийн хоол

3 Литва

Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте бизнес ангиллаар нисэхээс татгалздаггүй.

Литва

4 Серби

Серби улс төрийн тэргүүндээ зориулсан 8 хүний багтаамж бүхий хувийн онгоцтой юм. Гэхдээ Ерөнхийлөгч Томислав Никотичийн хувьд хямд үнийг нь бодолцон бизнес ангиллаар нисдэг гэнэ.

Серби

5 Хорват

Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович 2018 оны ДАШТ-ыг үзэхээр очихдоо шигшээ багийнхаа фанатуудын хамт бизнес ангиллаар  ниссэн байна.

Хорват

6 Израиль

2019 онд Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин (Reuven Rivlin) бизнес ангиллаар нисэхийг илүүд үздэгээ мэдэгдэж байжээ. Тус улс нь өөрийн гэсэн төрийн тэргүүний онгоцтой ч Реувен түүгээр нисэх нь үргүй зардал гаргана гэж үздэг аж.

Израиль

7 Грек

Грекийн Ерөнхийлөгч Каролоса Папульяс (Karolos Papoulias) мөн адил бизнес зэрэглэлээр нисэхийг илүүд үздэг байна.

Грек

8 Мексик

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор хувийн онгоцоор аялах нь улсын мөнгийг дэмий үрсэн хэрэг болно гэж үздэг учраас энгийн онгоцоор нисдэг гэжээ.

Мексик

9 Индонези

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо бусад оронд аялахдаа илүү мөнгө зарахгүйн үүднээс бизнес ангиллаар нисдэг болсон байна. Индонезийн өмнөх төрийн тэргүүнүүд тусгай онгоцоор нисдэг байсан юм.

Индонези

Төрийн тэргүүнүүд энгийн онгоцоор аялах нь яг ч шинэ зүйл биш юм. Өмнө нь Латвиин Ерөнхийлөгч Андрис Берзиньш, Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский, Финландын Ерөнхийлөгч Тарья Халонен (Tarja Halonen) нар мөн энгийн онгоцоор нисдэг байжээ.

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()