Англичууд гоо бүсгүйгээ будаггүй төрхөөр нь өрсөлдүүлж шалгаруулна

"Дэлхийн Мисс"-д Англи улсаа төлөөлөн оролцох бүсгүйг шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байна. Тэгвэл тус тэмцээний зохион байгуулагчид оролцогч нартаа нэгэн шинэ шаардлага тавьжээ.

Англичууд гоо бүсгүйгээ будаггүй төрхөөр нь өрсөлдүүлж шалгаруулна
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Оролцогч бүсгүйчүүд нүүрний будаггүй зургаараа өрсөлдөх нь тэмцээний нэгэн шалгаруулалт болсон аж.

Энэ шийдвэрт зарим оролцогчид дургүй байгаагаа илэрхийлсэн боловч тэмцээний зохион байгуулагч нар дараах тайлбарыг өгчээ. 

"Бүсгүйчүүд хэт их нүүрний будаг хэрэглэдгээс болоод гоо сайхны үнэлэмж өөрчлөгдөөд байна. Энэ тэмцээн дэлхий даяар цацагддаг учраас учраас үзэгч эмэгтэйчүүд зурагтаар гарч байгаа дур булаам бүсгүйчүүдийг хараад өөрсдийгөө голдог.

Эндээс л бодит бус гоо сайхны үнэлэмж бий болж байгаа юм. Хүмүүст миссүүдийн уруулын, сормуусны будаг, энгэсэг зэрэг л харагдахаас царай нь бараг харагддаггүй" гэжээ.

Дараах мэдэгдлийн дараа оролцогч нар өөрсдийн будагтай болон будаггүй зургуудаа илгээж эхэлсэн байна.

Сонирхолтой нь зарим бүсгүйчүүд нүүрний будаггүй ч гэсэн хиймэл царайтай мэт харагдаж байгааг хүмүүс шүүмжилжээ.

Ирэх 8-р сард эцсийн шатны шалгаруулалт болох бөгөөд энэ удаагийн тэмцээнийг сүүлийн жилүүдэд болох хамгийн шударга тэмцээн болно гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа гэнэ.

Зарим бүсгүйчүүд нүүрний будаггүй оролцохоор болсондоо сэтгэл хангалуун байгаа юм. Жишээлбэл энэхүү 26 настай бүсгүй будаггүй үедээ илүү дур булаам, залуу харагдаж байна.

Өмнөх жил Английн мисс болсон бүсгүй ч гэсэн энэ шийдвэрийг дэмжиж өөрийнхөө будаггүй зургийг харуулжээ.

27
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()