Эрчүүдийн хурдан дур тавьдаг шалтгаанууд

2019-07-06, 21:13
17,944

Хүн төрөлхтөн өсөж үржихээс илүүтэй сэтгэл ханамж эдлэхийн тулд бэлгийн харилцаанд ордгоороо бусад амьтдаас ялгардаг. Мөн секс удаан үргэлжлэх тусмаа эмэгтэй хүн илүү их таашаалыг мэдэрдэг байна. Гэхдээ хамтрагчаа гонсойлгож маш хурдан дур ханадаг залуус бий. Тэгвэл бид танд яагаад гэдгийг нь хэлж өгье.

Эрчүүдийн хурдан дур тавьдаг шалтгаанууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. Хэт их сэтгэл хөдлөл

“Америк торт” хэмээх кинонд гол дүрийн нэг залуу эмэгтэй хүний биед хүрэнгүүтээ л шууд тавьчихдаг шүү дээ. Гэхдээ тийм зүйл жинхэнэ амьдрал дээр ч тохиолддог юм. Учир нь эрчүүд хэт их сэтгэл хөдлөлдөө автсанаасаа болж амархан дур ханадаг байна. Гэхдээ асуудлын гол нь хүний бие махбодь урдаа байгаа эмэгтэйгээ өөрийн ирээдүйн хүүхдийн ээж болох боломжтой гэдгийг ойлгоод цусан дахь гормоноо ялгаруулахыг хүсэж, уураг тархинд үрийн шингэнээ хурдан оруулах дохиог өгдөг аж. Тиймээс та сэтгэл хөдлөлөө удирдсанаар амархан тавихаа зогсоож чадах юм.

2. Удаан хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй

Хэрвээ та маш удаан бэлгийн харьцаанд ороогүй, гар хангалга хийгээгүй бол энэ нь таны сэтгэл зүйд нөлөөлдөг. Улмаар та секс хийж эхлээд л хэдхэн минутын дотор дур ханаж бүх зүйл өндөрлөхөд хүрдэг юм. Гэхдээ ойр ойрхон бэлгийн харьцаанд ороод эхэлбэл бүх зүйл хэвийн байдалдаа эргэн орох болно шүү.

3. Эмийн нөлөө

Ихэнх тохиолдолд ийм гаж нөлөө үзүүлдэг эмийн тоонд антидепрессант буюу сэтгэл гутралын эмчилгээний эм ордог. Тиймээс хэрвээ та гутрангуй үзэлтэй залуу бол бэлгийн харилцаанд орохдоо маш хурдан дур тавих ажээ

4. Хөдөлгөөн багатай, олон хорт зуршилтай

Хөдөлгөөн багатай байх нь түрүү булчирхайд сөргөөр нөлөөлдөг бол тамхи татаж, архи уух нь зүрх, судасны тогтолцоог гэмтээж байдаг. Түүнчлэн эрэгтэй хүний нөхөн үржихүйн үйл явц нь цусны даралт болон чанараас шалтгаалдаг учраас зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор хурдан дур тавих, үргүйдэх гэх мэт сөрөг үр дагаврууд гардаг юм.

Тэгэхээр дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаа орхиж, илүү эрүүл амьдралын хэв маягт шилжих хэрэгтэй шүү.

5. Нөхөн үржихүйн эрхтний гэмтэл

Эр хүн маш олон өвчний улмаас болж хурдан дур тавьдаг. Гэхдээ үүнд везикулит буюу үр хөврөлийн үтрээний үрэвсэл, давсгийн болон бамбай булчирхай, түрүү булчирхайн архаг үрэвсэл, гормоны доголдол, нугасны гэмтлүүд маш ихээр нөлөөлдөг. Тиймээс шээх үед чинь түрүү булчирхайгаар өвдөх, загатнах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлээрэй.

6. Хэт мэдрэмтгий “толгой” болон богино хөвчний арьс

Та хэт мэдрэмтгий бэлэг эрхтний толгойтой бол зузаан бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна. Мөн зарим хүмүүс энэ асуудлыг шийдэхийн тулд эрхтнийхээ хөвчийг таслах ёстой гэлцдэг ч насанд хүрсэн үедээ уг мэс ажилбарыг хийлгэх нь тийм ч зөв сонголт биш гэдгийг санаарай.

10
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()