Таны гайхшралыг төрүүлэх баримтууд

Амьдрал маш олон зүйлээрээ гайхалтай. Цаг мөч бүр маш сонирхолтой, содон бүхэн зэрэг өрнөж байдаг. Гэвч тэдгээрийг бид үргэлж анзаараад байдаггүй шүү дээ. Өнөөдөр бид уншигч та бүхэндээ бидний амьдралын эргэн тойронд өнгөрч байдаг зүйлүүдийн тухай хачирхалтай, таныг гайхшруулж чадах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Таны гайхшралыг төрүүлэх баримтууд

1. Америкийн долларын дэвсгэрийн 90 хувь нь кокайн агуулдаг

2009 онд хийсэн судалгаагаар бол долларын дэвсгэрт 0,006 микрограмм кокайн агуулдаг гэж тогтоожээ. Харин энэ нь элсний ширхгээс 1000 дахин бага хэмжээ юм.

Канад улс нь мөнгөн дэвсгэртдээ кокайн агуулдаг хоёр дахь улс гэнэ. Канадын нийт мөнгөн дэвсгэртийн 85 хувь нь ийм ажээ. Харин Азийн орнуудаас Хятад, Японы нийт мөнгөн дэвсгэртийн 12-20 хувь нь кокайнтай байна.

2. Хүүхдийн хөвчийг арьс шилжүүлэн суулгах мэс засалт ашигладаг

Арьс шилжүүлэн суулгах бол огт инээдтэй, даажигнаж болох зүйл биш. Энэ мэс заслын ачаар олон хүмүүс дахин шинээр амьдрах итгэлээ олж авдаг ч гэж хэлж болно. Гэхдээ үүнд яагаад хүүхдийн хөвчийг тасалсан арьсыг ашигладаг юм бол. Яагаад гэвэл энэ нь хүүхдийн эрүүл мэндэд шаардлaгатай, хөндөлгүй тасалж авч болох цорын ганц арьс юм. Арьс хэдий чинээ залуу байна төдий чинээ хурдан эдгэдэг ажээ.

3. Зарим порно киноны одууд 1999 онд төржээ

Таны хүүхэд гэж боддог хүмүүс буюу “Fight Club” кино гарахад дөнгөж төрсөн зарим хүмүүс өнөөдөр порно кинонд тоглож байна гээд бод доо.

4. Коала эхийнхээ ялгадсыг иддэг

Тиймээ, байгаль дэлхий ийм л хачин жигтэй бүтээгджээ. Ихэнх амьтад ялгадасаа идэхээ тулбал иддэг. Гэтэл коала баавгай эхийнхээ ялгадсыг идэх шаардлагатай төрдөг гэж хэлж болно. Бяцхан коала эквалит модны навчийг боловсруулж чаддаггүй байна. Тиймээс идэж чаддаг болтлоо том болох хүртлээ эхийнхээ ялгадсыг иддэг юм.

5. Харин муур муужгайныхаа ялгадсыг иддэг

Муур хэр цэвэрч байхаас шалтгаалж тэд муужгайнхаа ялгадсыг иддэг байна. Муужгайн ялгадас хурц үнэртэл байдаг тул араатан амьтдыг татдаг. Тиймээс муур ялгадсыг нь идэж, ирэх аюулаас муужгайнуудаа хамгаалдаг гэж хэлж болно.

6. Бассейнд сэлсний дараа нүд яагаад улайдаг вэ?

Ихэнх хүмүүс бассейнд ороод гарсны дараа нүд улайxад энэ нь усан дахь хлороос боллоо гэж боддог. Гэтэл эрдэмтэд үүний шалтгаан нь усан дахь шээснээс болдог гэж үзжээ. Шээсэнд агуулагдах азот хлортой урвалд орж хлоpамин үүсгэдэг байна. Улмаар бассейнд сэлсний дараа нүд улайдаг юм.

7. Хэрвээ та ямар нэгэн үнэрийг үнэртэж байвал агаарт ууршсан молекул таны хамар руу орсон байна.

Ямар ч нөхцөлд молекул ууршиж байдаг. Сонгино, үнэртэй ус, талх, ялгадас, унгас гээд бүх зүйлийн үнэр ууршдаг. Танд тэд үнэртэж байнаа гэдэг нь молекул нь таны хамарт орсон гэсэн үг. Хэн нэгний ялгаруулсан эвгүй үнэр танд үнэртэж байвал энэ нь түүний молекул таны биед орсны илрэл юм шүү дээ.

8. 50 эмэгтэйн нэг нь гурван хөхний толгойтой байдаг

Гурван хөхтэй биш харин гурван хөхний толгойтой байдаг. Энэ хоёр хоорондоо эрс ялгаатай гэдгийг санаарай. Энэ тоо нь эрчүүдийн хувьд илүү цөөхөн юм. 100 эрэгтэйн нэг нь гурван хөхний толгойтой байдаг. Жүжигчин Марк Уолберг, Тильда Суинтон, дуучин Харри Стайлс бүгд гурван хөхтэй бөгөөд түүгээрээ бахархдаг гэнэ. Харин энэ эрхтэн нь хэр мэдрэмтгий эсэх нь ойлгомжгүй. Харин байгальд хэвийнээс олон тооны хөхтэй амьтад олон байдаг учир энэ нь түгээмэл үзэгдэл гэж хэлж болно.

9. ЭХО-гоор эрэгтэй хүүхдийн бэлгэ эрхтэн босож харагддаг

Эрдэмтэд үүний тодорхой шалтгааныг олж мэдээгүй байгаач хүүхдийн толгой үтрээтэй ойрхон байдагтай холбож үздэг юм. Бид энэ дэлхий дээр бүрэн боловсорсон эрхтэнтэй төрдөг. Харин төрснийхөө дараа насан туршдаа түүнийгээ хэрхэн зөв удирдахад суралцдаг гэж хэлж болно.

10. Эмч нарын алдаа

1999 онд 67 настай Америкийн иргэн түрүү булчирхайн хорт хавдрын мэс засалд оржээ.Хагалгааны дараа тэрээр хавдартай хэвээр, гэвч бэлгэ эрхтэнгүй сэржээ. Харин 2001 онд эмч нарын 95 хувь нь хагалгаа хийж байхдаа алдаа гаргаж байсан гэдэг судалгаа олонд ил болсон юм.

11. Таны өмнө нь ууж байсан ус бүрийг хэзээ нэгэн цагт үл гүрвэлүүд ч мөн адил ууж байсан

Үл гүрвэлүүд дэлхий дээр хүн төрөлхтнөөс ч илүү удаан амьдарч байсан. Мөн тэр хэмжээгээрээ маш их ус ууж, тэр чинээгээрээ хуурай, шингэнэ ялгадсаа гаргасан. Газар дээрх усны эргэлтийн дагуу тэдний идэж уусан бүх ус буцаад бидэнд иржээ.

12. Галуу бол байгаль дэлхийн хамгийн гол түрэмгийлэгчид-хүчирхийлэгчид

Галуунууд ихэнх тохиолдолд ямар ч шаардлагаггүй үед эсрэг хүйстэнтэйгээ хавьтдаг байна. Энэ утгаараа тэд дэлхий дээрх хамгийн ихээр нэг нэгнээ хүчирхийлдэг амьтад болж хувирчээ.

Эр галуунууд эсрэг хүйстнээ хүчиндэж байж үр төлөө тогтооход зориулагдсан эрхтэнтэй гэнэ. Мөн тэдний үүр яг л төөрдөг байшин шиг, төвөгтэй баригдсан байдаг юм.

13. Танаас дунджаар 180 см-ийн зайд нэг аалз бий

Аалз энэ дэлхийн өнцөг булан бүрд бий. Тэдний нэг нь тантай 180 см-ийн зайтай оршиж байгаа гэдгийг санаарай.

14. Минут тутамд 300,000,000 биеийн эс үхэж байдаг

Ердөө 12 цагийн дотор хүний бие махбод манай галактикт байдаг оддоос их эсийг шинэчилдэг байна.

15. Суданд христийн загалмай зүүвэл цаазар авах ял эдэлнэ

Суданы эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлд зааснаар христийн загалмай зүүх нь ислам шашинд хувьд гэмт хэрэгт тооцогддог юм.

Гэвч хэрэг үйлдсэн хүнийг модонд өлгөж цовдлох тохиолдол байдаг. Харин энэ үйл хэрэг нь шашинтай огт холбоогүй юм.

Дашрамд дуулгахад Судан улс нь Африкийн бусад улсаас илүү олон цаазын ялын заалттай ажээ. Зэвсэг агуулсан, биеэ үнэлсэн гээд маш олон зүйлд цаазын ял үйлчилдэг байна.

16. Гитлер, Муссолини, Сталин бүгдээрээ Нобелийн шагналд нэр дэвшиж байсан

1939 онд Адольф Гитлер Мюнхений гэрээний дараагаар Чехословакийг хуваасныхаа үр дүнд Нобелийн шагналд нэр дэвшсэн байна. Харин 1939 оны тавдугаар сард Гитлерийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасаад, хэнийг ч шагнаагүй ажээ.

Муссолины мөн л а дил Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байв. Түүнийг 1935 онд Будапештийн их сургуулиас нэр дэвшүүлэх санал гаргажээ. Гэтэл тэр жилдээ Муссолины Ефиоп руу дайрсан юм.

Харин Иосиф Сталин 1945 мөн 1948 онд тус шагналд Дэлхийн II дайныг дуусгахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн нэр дэвшүүлсэн юм. Гэхдээ 1945 онд НҮБ-ийг байгуулсан хэмээн энэ шагналыг Корделл Халлд өгсөн бол 1948 онд шагналын эзэн тодроогүй байна.

17. 2020 он гэхэд шоколадны нөөц дуусна гэж эрдэмтэд үзжээ

Дэлхийн дулаарал, хуурайшилтаас болоод Африкийн байгалийн баялаг-түүхий эд дуусаж улмаар какаог олборлохоо болих аж. Мөн жил бүр какаоны хэрэгцээ хоёр дахин нэмэгдэж байгаа гэнэ. Өндөр хөгжилтэй улс орнууд буюу худалдан авах чадвар сайтай улс орнууд чихэрлэг бүтээгдэхүүнийг өндрөөр худалдан авдаг байна.

18. Бидний доор 106 тэрбум хүний үлдэгдэл бий

Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед амьдарч байсан бүх хүн өнөөгийн 7 тэрбум хүн доор бий.

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()