Өнөө цагийн хамгийн баян 10 хүүхэд

Та өмнө нь амжилтаараа тэргүүлж буй тэрбумтнуудын талаарх мэдээллийг олон л уншиж байсан байх. Гэхдээ хамгийн баян хүүхдүүдийн жагсаалтыг харж байсан уу? Тэгвэл бид та бүхэнд ажлын гараагаа ч эхлээгүй хэрнээ өнөө цагийн хамгийн хөрөнгөтэй хүмүүсийн тоонд багтсан 10 хүүхдийг танилцуулж байна.

Өнөө цагийн хамгийн баян 10 хүүхэд

10 Rose Dauriac-Johansson-100 сая долларын хөрөнгөтэй

Роузэ бол жүжигчин Скарлетт Йоханссон болон сэтгүүлч Роман Дауриак нарын охин юм. Хэдийгээр түүний аав алдартай биш хэдий ч ээж нь маш авьяаслаг жүжигчин бөгөөд тэд 2014 онд гэрлэж байжээ. Түүнчлэн Роузэ өндөр хөлсөөр кинонд тоглодог ба хөрөнгө нь 100 сая доллароор үнэлэгддэг аж.

Rose Dauriac-Johansson-100 сая долларын хөрөнгөтэй

9 North West болон Saint West-Тус бүр 100 сая долларын хөрөнгөтэй

Ким Кардашиан, Канни Вест нарын хүүхдүүд тус бүрдээ 100 сая долларын хөрөнгөтэй. Гэхдээ тэдний эцэг, эх нь хоёулаа маш алдартайгаас гадна олон төрлийн бизнес эрхэлдэг учир дээрх тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм.

North West болон Saint West-Тус бүр 100 сая долларын хөрөнгөтэй

8 Sean Preston, Jayden James Federline-200 сая долларын хөрөнгөтэй

Sean Preston Federline бол Britney Spears, Kevin Federline нарын том хүү бөгөөд Jayden James нь түүний дүү юм. Ах, дүү хоёрын нийт хөрөнгө нийлээд 200 сая долларт хүрдэг ба тэдгээрийн ихэнх нь ээжийнх нь орлого аж. Мөн эцэг, эх нь хамтдаа сэтгүүл, телевизэд ярилцлага өгөх бүрдээ их хэмжээний хөлс авдаг байна.

Sean Preston, Jayden James Federline-200 сая долларын хөрөнгөтэй

7 Emme, Maximillian Muniz-200 сая долларын хөрөнгөтэй

Макс, Эмма нар нь Женифер Лопез болон Марк Антони нарын ихэр хүүхдүүд бөгөөд тэдний ээж нь олон жилийн турш Америкийн хамгийн алдартай одуудын нэг хэвээр байгаа билээ. Тэгвэл энэхүү олонд хайрлагдсан ихрүүд нь нийтдээ 200 сая долларын хөрөнгөтэй юм.

Emme, Maximillian Muniz-200 сая долларын хөрөнгөтэй

6 Нокс Жоли Питт, Вивьене Жоли Питт-200 сая долларын хөрөнгөтэй

Нокс болон Вивьен нар нь Брэд Питт болон Анжелина Жолигийн ихэр хүү, охин хоёр юм. Мөн тэдний эцэг, эх нь хамтдаа бичлэгт орж, хүүхдүүдийнхээ зургийг зарах замаар өөрсдийн орлогоо ихээхэн нэмэгдүүлж чадсан гэдэг. Үүний тод жишээ нь, тэр хоёр ихрүүдийнхээ дөнгөж төрсний дараах зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд худалдаж, хөрөнгөө 1 сая доллароор өсгөж байсан билээ.

Нокс Жоли Питт, Вивьене Жоли Питт-200 сая долларын хөрөнгөтэй

5 Сури-800 сая доллар

Бяцхан Сури охин өөрийн алдарт эцэг, эх Кэти Холмс, Том Круз нарын ачаар амьдралынхаа ихэнх хугацааг олны анхааралд өнгөрөөсөн билээ. Тиймдээ ч тэрбээр үргэлж паппарацид өртөж, өмссөн хувцас  бүр нь загварын брэндүүдийн чиг хандлагыг тодорхойлох болсон юм. Мөн Сури аав, ээжээсээ 800 сая долларын өв хөрөнгийг өвлөн авна гэсэн тооцоо байгаа аж.

Сури-800 сая доллар

4 Blue Ivy Carter-1 тэрбум долларын хөрөнгөтэй

Бейонсе, Жей-Зи нарын өхөөрдөм охин маш чинээлэг бөгөөд одоо ч түүний өв хөрөнгө нь өссөөр байгаа юм. Олон тайланд дурдсанаар Blue Ivy одоогоор 1 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.

Blue Ivy Carter-1 тэрбум долларын хөрөнгөтэй

3 Phoebe Adele Gates-1 тэрбум долларын хөрөнгөтэй

Билл Гейтс, Мэлинда Гейтс нарын охин Фиби Адел Гейтс нь олны анхааралд нэг их өртдөггүй ба түүний талаарх мэдээлэл цахим ертөнцөд хомс байдаг билээ. Мөн тэрбээр эцэг, эхээ өнгөрсний дараа 1 тэрбум долларыг өвлөн авна гэсэн тооцоо байгаа юм.

Phoebe Adele Gates-1 тэрбум долларын хөрөнгөтэй

2 Ханхүү Жорж Александр Луис ба Гүнж Шарлотт-1 тэрбум доллар

Энэ оны байдлаар дэлхий дээрх хамгийн баян хүүхдүүдийн жагсаалтыг Кембриджийн гүн, хунтайж Уильям болон Кембриджийн гүнгийн авхай Кэтрин нарын том хүү Жорж Александр Луис тэргүүлж байна.  2013 оны 7-р сарын 22-нд Британийн хаан удмын ханхүү болж төрсөн тэрбээр маш их хэмжээний хөрөнгийг зүй ёсоор эзэмшдэг ба түүний охин дүү болох гүнж Шарлотт нь ойролцоогоор 1 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.

Ханхүү Жорж Александр Луис ба Гүнж Шарлотт-1 тэрбум доллар

1 Мулай Хасан -2.5 тэрбум

Моррокогийн хаант улсын угсаа залгамжлах ханхүү Мулай Хасан  нь (Moulay Hassan) ирээдүйд хаан болох нэгэн юм. Тэрбээр эцгээсээ уламжлал ёсоор 2.5 тэрбум долларын хөрөнгийг өвлөж авсан ба гэр бүлийнхээ хөрөнгө оруулалтын компанийн 60 хувийг эзэмшдэг аж.

Мулай Хасан -2.5 тэрбум

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()