Түүхэн дэх хамгийн аймшигт үерүүд

Үер гэдэг бол маш байгалийн үзэгдэл аюултай бөгөөд бүхэл бүтэн хотыг ч газрын зурагнаас арчих чадалтай. Тиймдээ ч үер нь хамгийн аймшигтай байгалийн гамшгуудын нэг бөгөөд түүхэнд олон томоохон үерүүд сая сая хүний амийг авч одсон байдаг. Гэхдээ хүмүүс үерт зөвхөн живснээс болж амиа алддаггүй бөгөөд зарим нь үерийн дараа өлсгөлөнд нэрвэгдэн, зарим нь усаар дамжин халдварладаг өвчин тусах зэргээр амь насаа алддаг байна. Тэгвэл түүхэн дэх хамгийн их хор хөнөөл учруулсан аймшигт үерүүдийн тухай хүлээн авна уу.

Түүхэн дэх хамгийн аймшигт үерүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

10 1949 оны Зүүн Гватемалын үер

Он сар: 1949 оны есдүгээр сарын 27
Газар нутаг: Гватемала
Нас барсан хүний тоо: 40,000 

Халуун орны шуурга нь Гватемалын өмнөд эрэг орчимд хар салхи болж, тус бүс нутгийн түүхэн дэх аймшигт гамшгийг бий болгожээ. Тус гамшгийн хохирлын мэдээлэл хязгаарлагдмал байдаг ч, зарим тооцоогоор 40 мянган хүн амиа алдсан гэж гарчээ. Энэ үер нь Хойд Америк, Атлантын далай, Номхон далайн бүсийн аль алинд нь хүчтэй цохилт болсон хар салхинаас үүдсэн байна.

1949 оны Зүүн Гватемалын үер

9 1287 оны Люсигийн үер

Он сар: 1287 оны 12 дугаар сарын 14
Газар нутаг: Ариун Ромын эзэнт гүрэн
Нас барсан хүний тоо: 50,000 гаруй

Нам дор газар байрлах Нидерланд улсад үер болох нь тийм ч сонин үзэгдэл биш. Жижиг боловч нөлөө бүхий тус үндэстэн нь энэхүү газар зүйн байрлалаа бодолцон далан болон сувгийн системийг маш сайн боловсруулсан байдаг. Гэсэн ч тэд бүх үертэй тэмцэж чадаагүй юм. Тухайлбал, 1287 онд Нидерландын эрэг хавийн томоохон шуурга болж, хэд хэдэн тосгоныг устгасан томоохон үерт автжээ. 

Үер маш хүчтэй байсан бөгөөд Амстердамын доторх тосгоныг маш богино хугацаанд далайн эргийн тосгон болгон хувиргасан нь өнөөг хүртэл хэвээр байгаа билээ. Тус шуурга нь Английн газар нутгийг ч мөн дайрсан хэдий ч, Нидерландчуудын хохирол тэднийхтэй харьцуулшгүй байсан юм.

1287 оны Люсигийн үер

8 1911 оны Зянсу-Анхуйн үер

Он сар: 1911 оны тавдугаар сарын 16
Газар нутаг: Хятад
Нас барсан хүний тоо: 100,000 гаруй

1911 оны Зянсу-Анхуйн үерийг Хөх мөрний үерээс үүдсэн гэж үздэг нь ташаа ойлголт юм. Энэхүү томоохон үер нь Хөх мөрөн, Хуай гэх хоёр том голын цутгал нэгэн зэрэг орж ирснээс үүдсэн байна. Учир нь их хэмжээний хур тунадас орсноор голын усны түвшинг аюултай хэмжээнд хүргэж, томоохон үерийг бий болгожээ.

Үерийн ус нь Төв болон Зүүн Хятадын ургацын талбайг тэр чигт үгүй хийж, бүс нутгийн өлсгөлөнг бий болгосон байна. Үүгээр зогсохгүй ойролцоогоор 30,000 квадрат миль газар үерт автаж, сая сая хүмүүсийг дүрвэхэд хүргэжээ.

Ийнхүү хүнсний хомстол нь бослого болон гэмт хэргийн шалтгаан болон эмх замбараагүй байдлыг үүсгэж, улмаар 1912 оны Хятадын иргэний дайн эхлэхэд хүргэсэн байна.

1911 оны Зянсу-Анхуйн үер

7 1971 оны Ханой болон Улаан мөрний үер

Он сар: 1971 оны наймдугаар сарын 1
Газар нутаг: Хойд Вьетнам
Нас барсан хүний тоо: 100,000 орчим

Вьетнам улсын цэргийн үйл ажиллагааг хойш татсан Улаан голын үер нь тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшгийн нэг болсон юм. Тус үерийн шалтгааныг Засгийн газрын зүгээс нууцалсан бөгөөд чухам юунаас болсныг хэн ч мэддэггүй аж. Учир нь Америк, хойд Вьетнамын хоорондох зөрчилдөөний улмаас хойд  Вьетнамын мэдээлэл туйлын хаалттай байжээ. Ямартай ч үерийн улмаас 100,000 орчим хүн амиа алдсан байна. 

1971 оны Ханой болон Улаан мөрний үер

6 1530 оны Феликсийн үер

Он сар: 1530 оны арван нэгдүгээр сар
Газар нутаг: Ариун Ромын эзэнт гүрэн (өнөөгийн Нидерландын Реймерсваал хот)
Нас барсан хүний тоо: 100,000+

Феликсийн үер нь өнөөг хүртэл Европын түүхэн дэх хамгийн аймшигт үерт тооцогддог. Уг үер нь тухайн цаг үеийн Ариун Ромын эзэнт гүрний хот болох өнөөгийн Нидерландын Реймерсвал хотыг тэр чигт нь сүйрүүлжээ. Ингээд цааш ганцхан өдрийн дотор 18 тосгоныг сүйтгэсэн нь “Чөтгөрийн бямба гариг” гэх нэрийг авсан юм.

Энэхүү аймшигт үер далайн түвшнээс дээш оршдог Реймерсвал хотыг арал болгон хувиргажээ. Харин өнөөгийн байдлаар тус хот далайн усанд бүрэн живж байна.

1530 оны Феликсийн үер

5 1935 оны Хөх мөрний үер

Он сар: 1935 он
Газар нутаг: Хятад
Нас барсан хүний тоо: 145,000

Хятадын үерийн 70-75 хувь нь улсын хамгийн урт гол болох Хөх мөрнөөс үүдсэн байдаг. 1930-аад оны үед Хөх мөрний эрэг орчмоор амьдардаг хүмүүсийн хувьд хамгийн хүнд хэцүү цаг үе байжээ. Учир нь тухайн арван жилд хүний түүхэн дэх хамгийн томд тооцогдох хоёр ч үер болсон байна.

Энэ нь хэдийгээр дээр дурдсан 1931 оны үер шиг ноцтой байгаагүй ч, 1935 оны үер нь өмнөх аймшигт дурсамжийг сэдрээсэн, хор хөнөөлтэй үер байсан аж. Үерийн улмаас сая сая хүн зовж, 145,000 хүн амиа алджээ.

1935 оны Хөх мөрний үер

4 1975 оны Баншао далангийн үер

Он сар: 1975 оны наймдугаар сарын 8
Газар нутаг: Хятад
Нас барсан хүний тоо: 171,000 - 230,000

1975 оны наймдугаар сарын 8-ны шөнө Рү гол дээр байрлах Банзао далан нуржээ. Учир нь тус бүс нутагт түүхэнд байгаагүй хүчтэй хар салхи болж, урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний устай бороо орсон байна. Үүний улмаас тухайн үед нислэг үйлдэж байсан нутгийн онгоцууд нислэгийнхээ үеэр сүйрч, зорчигчдынх нь цогцос дээрээс унаж ирж байжээ.

Хятадын тэрхүү бүс нутагт нэг өдрийн дотор бүтэн жилийнх нь хэмжээтэй тэнцэхүйц их хур тунадас орж, Банзао далан нурсан байна. Учир нь тус бүсийг 6 м-ийн асар том давлагаа дайран өнгөрчээ. Үерээс үүдэн өлсгөлөн бий болж, хүмүүс амьд гарахын тулд голын усанд хөвж буй амьтдын сэг зэмээр хооллосноос болж халдварт өвчин тархсан байна.

Гэхдээ энэ үйл явдлын хамгийн харамсалтай нь ийм зүйл болохгүй байх боломжтой байсан. Гэтэл тус далангийн төсөл дээр ажиллаж байсан гидрологич Чен Шин далангийн дизайн дээр олон алдаа, сул талтай шийдлийг зохиосон байжээ. Хэдийгээр тэр алдаагаа засах шийдэл олсон хэдий ч, хүний үгийг дагадаггүй зөрүүд зангаасаа болж төслийг орхисон байна. 

1975 оны Баншао далангийн үер

3 1938 оны Шар мөрний үер

Он сар: 1938 оны зургадугаар сар
Газар нутаг: Хятад
Нас барсан хүний тоо: 500,000-800,000

Ихэнх үерүүд байгалийн гамшигт үзэгдэл байдаг ч, 1938 оны Шар мөрний үер нь дайны үйл ажиллагааны нэг хэсэг байсан аж. Учир нь тэр үед Хятадуудын мянга мянган жилийн түүхийг төгсгөл болгохоор тэмцсэн Япончуудтай тулалдаж байжээ.

Тиймээс цэргийн командлагч Чан Кай Ши голын далангийн системийг устгахыг тушаасан нь дараагийн 9 жилийн турш улс даяар тархах үерийн усыг бий болгосон байна. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн амьдрал болоод байгаль орчныг сүйтгэсэн бүх цаг үеийн хамгийн хөнөөлт үйлдэл болжээ.

Үерээс болж дөрвөн сая хүн гэрээсээ дайжсан бөгөөд Япончууд бууж өгсний дараа ч, 1947 хүртэл үерийн ус арилаагүй байна. Хятадын Засгийн газар ч 1945 он хүртэл өөрсдийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрөөгүй аж.

1938 оны Шар мөрний үер

2 1887 оны Шар мөрний үер

Он сар: 1887 оны есдүгээр сарын 28
Газар нутаг: Хятад
Нас барсан хүний тоо: 900,000-2 сая 

Хуан Хэ буюу Шар мөрөн гэж алдаршсан мөрөнд дэлхийн түүхэн дэх хамгийн хөнөөлт үер болж байжээ. Тэр ч утгаараа орон нутгийн хүн амд асар их хэмжээний хохирол учруулсан тул "Хятадын уй гашуу" гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 

Шар мөрөн нь далайн түвшнээс дээш орших Чинхай уулнаас эх авч, Хятадын хойд хэсгээр 3000 метр газар урсдаг мөрөн юм. 1887 оны есдүгээр сард орсон хүчтэй борооны дараа голын ус нутгийн иргэдийг үерээс хамгаалдаг даланг даван, үер оржээ. 

Уг сүйрэл нь 50 мянган квадрат миль газрыг үерлэхэд хүргэж, хоёр сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн бөгөөд нүд ирмэхийн зуур 900,000 хүний аминд хүрчээ. Үүнд мөн өлсгөлөн болон халдварт өвчин нь үерийн уснаас дутахааргүй нөлөөлөн, хор хөнөөл учруулсан байна. 

1887 оны Шар мөрний үер

1 1931 онд Хөх мөрний үер

Он сар: 1931 оны наймдугаар сарын 18
Газар нутаг: Хятад
Нас барсан хүний тоо: 3.7 сая 

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том байгалийн гамшиг болохын хувьд 1931 оны Хөх мөрний үер нь бүх цаг үеийн хамгийн аюултай үйл явдлын нэг болсон юм. Тодруулбал, хэт их хур тунадас орсны дараа Хөх мөрний сав газар үерт автаж эхэлжээ. Үерийн ус ойролцоогоор ойр орчны 500 квадрат миль газрыг бүрхэж, хагас сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн байна.

Гэсэн хэдий ч үерийн хамгийн том гамшиг нь ус биш байлаа. Учир нь ихэнх нас баралт өлсгөлөн болон өвчний улмаас үүсчээ. Үүгээр зогсохгүй цагаан будааны талбайнууд үерийн улмаас бүрэн устаж, өмнөд Хятадын хотуудад олон нийтийн өлсгөлөн бий болжээ. Бохирдсон голын ус нь хүн амын дунд халдварт өвчин үүсгэж, гэдэсний хижиг болон цусан суулга их хэмжээгээр тархсан ч иргэний дайнаас болж Хятадын Засгийн газрын зүгээс арга хэмжээ авах бэлтгэлгүй байсан аж. 

1931 онд Хөх мөрний үер

6
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()