Аливаа зүйлсийн анхны гэрэл зургууд

Камер нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, чухал агшин бүрийг гэрэл зургийн хальснаа үлдээж, түүх болгон хадгалахад тусалдаг билээ. Гэхдээ магадгүй та анхны селфиг хэн хийж байсан юм бол оо гэж гайхаж байсан уу? Тэгвэл та бүхэндээ аливаа юмс үзэгдлийг хамгийн анх удаа камерын дуранд буулгасан хүмүүс болон тэдгээрийн гэрэл зургуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Аливаа зүйлсийн анхны гэрэл зургууд
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн анхны гэрэл зураг

1825 онд гэрэл зурагчин Жозеф Ничефор Нипсийн дарж байсан дэлхийн хамгийн анхны энэ зураг тухайн цаг үедээ тэсрэлт хийж байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь тэр л цаг мөчөөс эхлэн урлагийн шинэ салбар бий болж, хөгжих болсон билээ.

Түүний төмөр хавтан дээр гэрэлд мэдрэмтгий химийн бодисыг ашиглаж үүссэн зүйлээр нь ажлын өрөөнийхөө цонхоор харагдах үзэгдлийг хальс дээр буулгах ородлого нь амжилттай бүтсэн бөгөөд нэг ёсондоо тэрбээр байгалийн гэрэл зургийг авч чадсан юм. Дашрамд дуулгахад хамгийн анхны гэрэл зургийн төрлийг "Дагуэрреотип гэж нэрлэдэг байжээ.

Хамгийн анхны гэрэл зураг

2 Нью-Йорк хотын хамгийн анхны зураг

1848 онд Нью-Йоркийн Манхеттанд авсан энэ зураг 2009 онд Сотбигийн дуудлага худалдаагаар 62,500 ам.доллароор зарагдаж байсан юм. Харамсалтай нь, Самуэл Морсийн дарсан Нью-Йорк хотын хамгийн анхны гэрэл зураг хулгайд алдагдсанд тооцогддог аж.

Нью-Йорк хотын хамгийн анхны зураг

3 Анхны селфи

1839 онд Роберт Корнелиус гэрийнхээ агуулахын гадаа гарч дэлхийн хамгийн анхны селфиг хийж байжээ. Хэдий тэрбээр огт туршлагагүй байсан ч зураг дээр тод томруун хийгээд, дажгүй гарсан нь олон хүмүүсийн сонирхлыг татдаг юм.

Анхны селфи

4 Хүний хамгийн анхны зураг

Зурагчин Луи Дагер энэ зургийг 1838 онд Парисын Темплийн өргөн чөлөөнд авч байжээ. Хэдийгээр өмнө нь зураг дарахад их хугацааг зарцуулдаг байсан боловч тухайн үед хүнгүй гудамжид гутлаа тослуулж зогссон үл таних залуу санаандгүйгээр дэлхийн хамгийн анхны гэрэл зургийн гол дүрийн баатар болон хувирсан гэдэг.

Хүний хамгийн анхны зураг

5 Хамгийн анхны хуурамч гэрэл зураг

Хүмүүс нэгнийхээ хөргийг дарж чаддаг болсны дараа хуурч, мэхэлсэн зургуудыг ч ихээр авахуулах болсон юм. Тэдгээрээс хамгийн анхныхыг нь Хипполит Баярд гэх залуу живж үхсэн хүн шиг жүжиглэж даруулж байсан аж.

Учир нь, тэрбээр гэрэл зурагчин Луи Дагер найзынхаа зөвлөсний дагуу өөрийн хуурамч зургаараа үхсэн болохоо баталж Францын шинжлэх ухааны академид суралцахаас зайлсхийхийг хүссэн юм. Тэгээд Хипполит шинжлэх ухааны академи руу "Үхэлд нь Дагер болон шинжлэх ухааны академи буруутай" гэж бичсэн захидлыг зургийнхаа хамтаар илгээж байжээ. Мөн тэрбээр хуурамч зургуудаа дайснууд руугаа ч явуулсан гэдэг.

Хамгийн анхны хуурамч гэрэл зураг

6 АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн анхны хөрөг зураг

Америкт Дагер маягаар зураг авах болсноор Америкийн зургаа дахь Ерөнхийлөгч Жон Квинси Адамс ч өөрийн хөрөг зургийг даруулахаар шийдэж байв. Тэрбээр дүрсээ камерын хальсанд үлдээсэн хамгийн анхны төрийн тэргүүн юм. Ерөнхийлөгчийн тэмдэглэлээс харахад энэ зургийг 1843 онд Нью-Йорк хот руу аялж байх үед нь дарж байсан гэдэг.

Сонирхуулахад тус зургийг 1970 онд нэг хүн хуучин эдлэлийн дэлгүүрээс 50 центээр худалдаж авч байсан бол одоо Смитсонийн үндэсний хөрөг зургийн галлерэйд хадгалагддаг билээ. Түүнчлэн Барак Обама нь дижитал зургийн аппаратаар хөргөө авахуулсан анхны Ерөнхийлөгч аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн анхны хөрөг зураг

7 Хамгийн анхны агаар дээрээс авсан гэрэл зураг

Гаспар Феликс Турнашон буюу Надар хочит Францын гэрэл зурагчин хамгийн анх удаа агаар дээрээс зураг дарж байсан боловч түүнийгээ хаяад ахиж олоогүй гэдэг.

Тиймээс нүдээр харж болох анхны зургийг 1860 оны 10-р сарын 13-нд Жеймс Уоллас Блэк болон Самуэл Арчер Кинг нар газрын гадаргаас 2,066 футын өндрөөс дарж байжээ. Тэд Бостон хотын нам гүм дүр төрхийг буулгасан энэ зургаа "Бостон хотыг бүргэд, зэрлэг галууны нүдээр" гэж нэрлэсэн байдаг.

Хамгийн анхны агаар дээрээс авсан гэрэл зураг

8 Шатар тоглож байгаа хоёр хүний анхны зураг

1845 онд Николаас Хэннмэний (шатар тоглож буй хүний нэг) авсан энэ зураг Метрополитаны урлагийн музейд хадгалагддаг ба түүнд ийм төрлийн нэлээд хэдэн зураг байдаг.

Түүнчлэн зураг дээрх хоёр хүн сэтгэл хөдлөлөө биеийн хэлэмжээрээ сайн илэрсэн тул их бодитой харагддаг юм.

Шатар тоглож байгаа хоёр хүний анхны зураг

9 Хамгийн анхны эрхтэн тайралтын зураг

Хэрвээ та зүрх муутай бол доорх зургийг нарийн ажиглаж хараад хэрэггүй биз. 1847 онд буюу Мексик-Америкийн дайны үеэр авч байсан энэ зураг дээр Бельгийн мэс заслын эмч Педро Вандер Линдэн бага түрүүч Антонио Бустосийн хөлийг тайрч аваад зогсож байгаа мөчийг буулгасан байдаг.

Хамгийн анхны эрхтэн тайралтын зураг

10 Архи ууж буй хүмүүсийн анхны зураг

Хүмүүсийн архи ууж, парти хийж байгаа мөчийг гэрэл зургийн хальснаа буулгасан анхны хүн бол Дэвид Октавиус Хилл ажээ. Тэрбээр зохиолч, уран бүтээлч Жеймс Баллантин болон комиссар, доктор Жорж Уиллиам Белл нарыг хамтдаа архины төрлийн зүйл ууж байхад нь энэ зургаа дарж байсан юм.

Архи ууж буй хүмүүсийн анхны зураг

11 Анхны сонины зураг

Энэ бол 1847 онд сонин дээр хэвлэхэд зориулан Францад авсан зураг юм. Гэхдээ анхны баривчилгааны зураг гэж бас тооцогддог.

Анхны сонины зураг

12 Сонины мэдээний хамгийн анхны зураг

"Journées illustrées de la révolution" гэх сонин Парисын 1848 оны хувьсгалын үеэр олон зуун хүн амь насаа алдсан талаарх мэдээг нийтлэхдээ энэ зургийг ашиглаж байжээ. Харин одоо тус зураг Орсэйн музейд байрладаг юм.

Сонины мэдээний хамгийн анхны зураг

13 Онгоцны ослын анхны зураг

Энэ зурагт ах, дүү Врайтын 1903 онд хийсэн онгоцны нислэгээс хэдхэн жилийн дараа гарсан Америкийн агаарын хүчний нисгэгч Томас Селфрижийн хөнгөн онгоцны ослын үеийн үйл явдлыг буулгажээ.

Онгоцны ослын анхны зураг

14 Цахилгааны анхны зураг

Гэрэл зурагчин Уиллям Женнингс нь цахилгаан цахихдаа үнэхээр зиг-заг хэлбэр гаргадаг эсэхийг сонирхож, ийм төрлийн зургуудыг дарах болжээ. Улмаар 1882 оны 9 сард тэрбээр цахилгаан цахих үйл явцыг маш тод зургийн хальснаа буулгаж, өөрийн бодлоо баталж чадсан юм.

Цахилгааны анхны зураг

15 Хуй салхины анхны зураг

1884 оны 4-р сард Канзасын ойролцоо амьдардаг нэгэн хүн хамгийн анхны хуй салхины зургийг дарж байжээ.

Хуй салхины анхны зураг

16 Сарны хамгийн анхны зураг

Нью-Йоркийн их сургуулийн зохион бүтээгч Самуэл Морзийн хамтран зүтгэгч Жон Драпэр нь Гринвич Вилла дахь одон орон судлалын төвийн хамгийн дээд давхраас анх удаа сарны зургийг авч байсан юм.

Сарны хамгийн анхны зураг

17 Хамгийн анх нарны зургийг дарсан нь

1845 оны 4-р сарын 2-ны өдөр Францын физикч Луи Физеа болон Леон Фуко нар ердөө 11 см-ийн өргөнтэй доорх зургийг дарж байжээ. "National Geographic" сэтгүүл үүнийг нарны толбо харагдсан анхны зураг гэж үздэг.

Хамгийн анх нарны зургийг дарсан нь

18 Сансар огторгуйн анхны зураг

Тус зургийг "V-2" холын тусгалын пуужингаар авч байжээ. Хэдийгээр пуужингийн камер хөөрөөд буухдаа огт ажиллагаагүй болсон байсан ч хальс нь хадгалагдаж үлдсэн байсан гэдэг.

Сансар огторгуйн анхны зураг

19 Ус төрөгчийн атом

Өнгөрсөн жил хүн төрөлхтөн анх удаа ус төрөгчийн атомын зургийг дарж чадсан юм. Атом дотор электрон, протон, нейтрон харагдаж байгааг та анзаарсан л биз дээ?

Ус төрөгчийн атом

20 Хос од салж байгааг харуулсан анхны зураг

"MagAP" гэх шинэ дэвшилтэт технологийн тусламжтайгаар хос одын салж буй мөчийг гэрэл зургийн хальсанд буулгаж чаджээ. Мөн үүний ачаар бид шөнийн тэнгэрийн бүх од, эрхсийн зургийг ч дарах боломжтой болсон юм.

Хос од салж байгааг харуулсан анхны зураг

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()