Амьтны гаралтай тослогоос айх хэрэггүй

Амьтны гаралтай өөх тосыг хүмүүс таргалалт, зүрх судасны өвчин зэрэгтэй холбон ойлгож, аль болох татгалзахыг уриалдаг байсан билээ. Тэгвэл сүүлийн 50 гаруй жилийн турш зүрх судасны өвчлөл үүсгэгч гол хүчин зүйл хэмээн үздэг байсан амьтны гаралтай өөх тос нь харин ч хүний биед хэрэгтэй зүйл болохыг олон судалгаагаар нотолсон аж.

Амьтны гаралтай тослогоос айх хэрэггүй
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1961 онд Америкийн мэс засалч Энсел Кис (Ancel Keys) өөхийг зүрх судасны өвчлөл болон цус харвалт үүсэх шалтгаан болдог гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөх тос, холестерин гэх мэт зүйлсийг өнөөг хүртэл муулсаар ирсэн билээ. Мөн "холестеролгүй" хүнсний бүтээгдэхүүний зах зээл бий болж хүмүүс ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх болсон. 

Тэгвэл энэ бүхэн нь хүний биед сайн бус харин ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Маргарин хийхэд хэрэглэдэг байсан үнээний сүүг үл мэдэгдэх химийн бодисоор орлуулсан. Мөн хүүхдүүдийн идэх дуртай эрдэнэ шиш, амуу будаатай өглөөний хоол нь тэр чигтээ нүүрс ус бөгөөд хэтрүүлэн хэрэглэх юм бол цусан дахь сахарын хэмжээ огцом өсдөг юм. 

Сүүлийн 40 жилийн хугацаанд эрдэмтэд олон тооны судалгаа явуулсны үндсэн дээр аюултай өөх тос гэж байдаггүйг нотолжээ. Учир нь амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Нидерланд, Швед, Норвеги зэрэг орнуудад таргалалт болон зүрх судасны өвчлөлт маш бага байдаг.

2014 оны "Time" сэтгүүлийн нүүрэн дээр "Эрдэмтэд өөх тосыг муу гэж үздэг байсан. Тэдний буруу байжээ" гэсэн тайлбартай зураг тавьж байв. Сэтгүүлийн доторх нийтлэлд тослог багатай, нүүрс ус ихээр агуулдаг бүтээгдэхүүн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэн цадах мэдрэмжийн оронд өлсөх мэдрэмж өгдөг, түүнээс болоод хүн илүү идэж жин нэмдэг тухай бичжээ.

Өөх тосны ашиг

Амьтны гаралтай өөх тос нь төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон маханд агуулагддаг. Хэдийгээр өөх тос нь илчлэг ихтэй ч хүн өдөрт авах ёстой илчлэгийнхээ 30 хувийг түүгээр бүрдүүлэх ёстой аж.

Тослогтой сүүг дэглэмээсээ хасаад оронд нь ямар ч тослоггүй сүү хэрэглэхийг илүүд үздэг хүмүүс олон бий. Үнэндээ сүүний тослог нь нийт 140 гаруй төрлийн хүчил өөртөө агуулсан байдгаас гадна фосфатидын лецитинаар баялаг. Тус бодис судасны бөглөрлөөс сэргийлж, өөх тосны солилцоог зохих ёсоор хангаж, элгэнд хуримтлагдахаас сэргийлдэг.

Өөх тосны ашиг

Бүх төрлийн өөх тос нь бие махбодийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг. Жишээлбэл, цөсний хүүдий нь өөх тосыг тусгайлан боловсруулдаг. Хэрвээ цөсний хүүдийнд боловсруулах зүйл байхгүй бол чулуужилт үүснэ.

Малын өөх нь хүнд бүрэн цадсан мэдрэмжийг өгдөг учраас хүн удаан хугацаанд ахиж юм идэх сонирхол төрдөггүй. Мөн өөх нь тархины сайн ажиллагаа, бие махбодийн хэвийн байдалд шаардлагатай каротин, лецитин, А, Е, Д зэрэг амин дэмүүдийг агуулдаг юм.

30
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()